Дундговь аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтний сул орон тоог сонирхсон хүмүүс дараах дугаараар холбогдоно уу.
Утасны дугаар: 88097482
"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024.12.19-ний өдөр "Цаг гаргая" аяны арга хэмжээг хуваарийн дагуу Байгаль орчны газар зохион байгуулна. Иргэдийн дунд дартсын тэмцээн зохион байгуулах тул та бүхнийг өглөөний дасгал хөдөлгөөндөө идэвхтэй оролцоно уу. Ирэх хүмүүс өөрсдийн усны сав, аягатайгаа ирнэ үү.
ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛДАА БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ СОНГОЛТЫГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ...
Байгаль орчны газраас "Хуванцаргүй сар" аяны хүрээнд "Ангилаад урамшууллаа аваарай" өдөрлөгийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чагдаржавын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр хог хаягдал ангилан ялгах дадлага сургалт, ажил дээрээ, гэртээ ангилсан хуванцар болон лаазаа тушааж урамшуулал авах, байгаль хамгаалах чиглэлийн асуултад хариулах, “Хуванцаргүй сар” аяныг сурталчлах зураг авхуулах арга хэмжээнүүд зохион байгууллаа.
Өдөрлөгт нийт 100 иргэд оролцож, 3 байгууллага, 20 иргэний 30 кг хуванцар болон лааз цугларч "Хуванцаргүй сар" аянд нэгдлээ. Хүйтэн өдөр зорин ирсэн иргэд, байгууллага, хүүхэд багачууддаа баярлалаа. Мандалговь хотын бүх аж ахуйн нэгж байгууллагуудыг байгальд ээлтэй, хариуцлагатай амьдрах хэв маягийг түгээж, зөв дадлыг ирээдүй хойч үедээ суулгах “ХУВАНЦАРГҮЙ САР” аянд идэвхтэй, санаачилгатай оролцохыг урьж байна.
ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛДАА БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ СОНГОЛТЫГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ...
Жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдрийг "Авлигын эсрэг өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр Байгаль орчны газрын албан хаагчдад Авлигаас урьдчилан сэргийлэх эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлэх, Авлигын гэмт хэргийн мэдээллийг өгч албан хаагчдын "QUIZ" зохион байгууллаа.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, хүүхэд, залуучуудад хог хаягдлаа анхан шатны эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах дадлыг хэвшүүлэх, байгаль хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах зорилгоор иргэд, аж ахуй нэгж, байгууллага, айл өрхийн дунд Дундговь аймгийн Байгаль орчны газраас 2024.12.04-өөс 2024.12.25-ны хооронд “ХУВАНЦАРГҮЙ САР” аяныг зохион байгуулж байна.
Мандалговь хотын бүх аж ахуйн нэгж байгууллагуудыг байгальд ээлтэй, хариуцлагатай амьдрах хэв маягийг түгээж, зөв дадлыг ирээдүй хойч үедээ суулгах “ХУВАНЦАРГҮЙ САР” аянд идэвхтэй, санаачилгатай оролцохыг урьж байна.
Аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү
Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбарын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Одончимэг "Төрийн албан хаагчийн ёс зүй" сэдвээр Байгаль орчны газар, Сум дундын ойн ангийн албан хаагчдад зохион байгууллаа.
Байгаль орчны газраас анхан шатны эх үүсвэр дээр нь хог хаягдал ангилан ялгах сургалтыг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэдэд уриалж байна.Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчдад "Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөл байдал", "Хог хаягдлаа ангилан ялгахын ач холбогдол" сэдвээр 2024 оны 10 сарын 24-ний өдөр сургалт, мэдээлэл өглөө.
2005 оны төгсөгчдийн байгуулсан “Ногоон говь” цэцэрлэгт хүрээлэнд байгууллага, иргэд хамтран нөхөн тарилт болон шинээр мод тарилт хийлээ. Цаашид танин мэдэхүйн төгөл болгох энэхүү хүрээлэнд сухай, харгана, жигд, заг, буйлс, голт бор зэрэг нийт 350 ширхэг мод шинээр, Байгаль орчны газар, Сум дундын ойн ангийн албан хаагчид нөхөн тарилтаар 380 ширхэг улиас, хайлаас мод тарилаа. Мод тарих арга хэмжээнд оролцсон байгууллага, иргэд, хүүхэд багачууддаа баярлалаа.
"Монголын жимс жимсгэний үндэсний холбоо"-оос зохион байгуулж буй Дундговь аймгийн хөдөө аж ахуй эрхлэгч иргэдэд зориулсан жимсний мод тарих арга зүйн танхим болон талбайн хосолсон 6 хоногийн сургалт 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эхлэлээ.
Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чип багцыг хэрэглээнд нэвтрүүлэх төсөл3 сая төгрөгийн үнэ бүхий "Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлт"-ийн ЧИП багцыг 66 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр авах өрхүүдийн НЭМЭЛТ бүртгэл явагдаж байна. Холбоо барих дугаар 96444463.
Намрын бүх нийтээр мод тарих өдрүүд үргэлжилж байна. Сайнцагаан сумын 9 дүгээр багийн иргэн М.Гэрэлчулуун: Хашаандаа өмнө нь хайлаас сухай тарьж байсан. Харин одоо агч, голт бор гээд гоёлын мод тарина.
Дундговь аймгийн Байгаль орчны газар, Сум дундын ойн ангиас Эрдэнэдалай сумын ЗДТГазраас зохион байгуулж буй "Цахимд хөгжье" нээлттэй хаалганы өдөрлөгт модны тарьц суулгацын худалдаа, мод тарих, арчлах зөвлөгөө болон бусад байгаль орчны мэдээлэл, үйлчилгээг танилцуулан ажиллав. Энэ үеэр мод тарих хүсэлтэй иргэний хашаанд талбайн зөвлөгөө өгч, албан байгууллагын ногоон байгууламжийн арчилгааг хэрхэн зөв хийх зөвлөгөөг хүргэлээ. Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон иргэд, хамтран ажилласан Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын хамт олондоо баярлалаа.
Энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газар хамтран Эрдэнэдалай суманд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангаас хүлээлгэн өгсөн "Чип гэр мэдээллийн төв"-д нүүрсгүй шийдэл болох дулаалга, халаалт, агаар сэлгэх багц бүхий ЧИП багцийг иргэдэд танилцуулах өдөрлөг зохион байгуулж, сумын 150 гаруй иргэдэд танилцуулга мэдээлэл хийлээ. Өдөрлөгөөр ЧИП багц суурилуулсан загвар гэрийг үзүүлж, ямар давуу талтай, ямар үр дүнтэй, хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгч, гарын авлага тараасан байна. Мөн тус гэр мэдээллийн төвийг сумын цэцэрлэгт хүлээлгэн өглөө. Өдөрлөгийг зорин ирсэн иргэд, төрийн албан хаагчид болон хамтран зохион байгуулсан Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон. Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалж байна.
Жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн Бямба гараг "БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР" 2010 оноос хойш орон даяар тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Дундговь аймгийн "Бүх нийтээр мод тарих өдөр"-өөр тарьсан модны тоог графикаар орууллаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны салбарын хяналтын газраас ажлын хэсэг 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, идлэг шонхор барих үйл ажиллагаатай холбоотой хяналт шалгалтын ажилтай танилцлаа.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн Бямба гарагт "Бүх нийтээр мод тарих өдөр" тохиодог. 2024 оны намрын "Бүх нийтээр мод тарих өдөр" 10 дугаар сарын 12-ны өдөр тохиож байна. Сум дундын ойн ангийн Мод үржүүлгийн газрын талбайгаас намрын мод тарилтад тарьц, суулгац бэлэн боллоо.
Байгаль орчны газар нь батлагдсан орон тоо дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч, хяналтын улсын байцаагч, үйлчилгээний ажилтан нийт 26 орон тоотой ажилладаг. Уулзалтын эхэнд байгаль орчны газрын дарга Н.Гантулга 2024 онд байгаль орчны чиглэлээр орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж, салбарт шийдвэрлэх шаардлагатай болон орон нутагт тулгамдсан асуудлыг сайд болоод ажлын хэсэгт танилцуулж, санал солилцлоо.
Үүнд: Дэл уул орчмын түүх соёлын дургалт газрыг улсын тусгай хамгаалалтад авах, байгаль орчны чиглэлийн хяналт шалгалт хийхэд унаа тээврийн хэрэгсэл, хувцас хэрэгслийн асуудлыг шийдвэрлэх, Агро ой аж ахуй байгуулах ажлыг жил бүр 50-аас доошгүй га-д хийх, ундны усны нөөц тогтоох хайгуулах судалгааны ажил хийх зэрэг саналуудыг тавилаа. Мөн БОУАӨСайд С.Одонтуяа 2024-2028 онд хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, салбарын хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай, мөн ногоон эдийн засагт яаралтай шилжих талаар мэдээллийг өглөө. Байгаль орчны салбарт үр бүтээлтэй, санаачилгатай ажилласан албан хаагчдын салбарын сайдын жуух бичиг болон Байгаль орчны тэргүүнээр шагналаа. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд хийсэн онцлох ажлуудаас:Дундговь аймгийн заган ойн сангийн нийт талбай 32759 га байна. Үүнээс 16852 га буюу 51.4 хувь нь ойгоор бүрхэгдсэн талбай, 15907 га буюу 48.5 хувийг ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлж байна. - Сүүлийн 5 жилийн хугацаанд 15 сум, төрийн байгууллагуудад 75 мянган орчим ширхэг тарьц, суулгацаар хангаж, мөн үйл ажиллагааны хүрээнд 150.000.000 төгрөгийн орлогыг орон нутагт төвлөрүүлэн ажилласан байна.Дундговь аймаг 2030 он хүртэл “30 сая” мод тарьж ургуулахаар Засгийн газартай хариуцлагын гэрээг байгуулжээ.Тус аймаг 2021-2024 онд аймгийн хэмжээнд 429,026 мод тарьсан байна. Таримал ойн зурвасыг 80.1 га талбайгаар нэмэгдүүлж 74874 мод, 2023 онд Загаар ойжуулж, нөхөн сэргээсэн талбайг 3 га-р нэмэгдүүлж 3,000 ширхэг заг тарьцаар тарьж ургуулаад байна.
Сайнцагаан сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн захирамжаар орчны бохирдлыг бууруулах, иргэдийн ажиллаж амьдрах цэвэр орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оны 09 дүгээр сарын 06-аас 7 хоногийн хугацаатай зарласан "Бүх нийтийн цэвэрлэгээ"-д нэгдэхийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна. Байгаль орчны газар, Сум дундын ойн ангийн албан хаагчид Зүүн пост-Тэс колонк хүртэл чиглэл зам дагуу хог хаягдлыг түүж цэвэрлэлээ. Мөн "Ахмадын дасгал хөдөлгөөнийг дэмжих талбай" болон байгуулагын 50 метр орчимд зам талбайн зэрлэг ургамлыг зулгааж орчноо цэвэрлэлээ.
Байгууллага дээрээ, гэртээ дахивраа ангилъя Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид дахивраа ангилж, 3 дугаар улиралд 67,3 кг дахивар "Баялаг төв"-д тушаалаа. Та бүхэн дахивраа ангилахдаа шавхруугүй, овор хэмжээг нь багасгаж цуглуулаарай. Ундаа, усны хуванцар сав (PET), тос, масло, тарагны сав (HDPE), шил (архи, пиво, варианы шил/), лааз, пакетны уут зэргийг ангилах боломжтой шүү.
Байгаль орчны газраас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг дараах үйлчилгээнүүдийг "E-mongolia.mn", "E-business.mn"-ээс авах боломжтой.
Аялал жуучлалын идэвхтэй улиралд орон нутгийн тусгай хамгаалалттай “Цагаан суварга” орчмын 5 га талбайн, 2 тонн хог хаягдлыг тус бүс нутгийг хариуцсан байгаль хамгаалагч, орон нутгийн 2 иргэний хамт цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт зөөж тээвэрлэв. Хоггүй аялал хамгийн гоё.
Аймгийн төвийн мал бүхий иргэдэд аймгийн төвийн ногоон байгууламж руу малаа оруулахгүй байх, малаа хариулга эзэнтэй байлгах шаардлагатай. Аймгийн төвийн зам дагуу ногоон байгууламж руу эзэн хариулгаггүй орж мод бут идэх тохиолдол маш их гарч байна. 2021 оноос эхлэн зам дагуу мод бут тарьж ногоон байгууламж бий болгох үүднээс ихээхэн хэмжээний зардал гаргаж, хот тохижуулахын ажилчид цаг, хөдөлмөрөө зарцуулж байгаа юм. Хаваржин, зунжин маш олон хүний хүч хөдөлмөрөөр ургуулсан ногоон байгууламжийг хариулгаггүй мал сүйтгэж байгаа нь маш их хохирол дагуулж байгаа тул цаашид аймгийн төв дээрх мал бүхий иргэд малаа хараа хяналттай байлгахыг АНХААРУУЛЖ байна.
Монгол орны өнцөг булан бүрт байгаль, хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялаг, соёлын үнэт өвийг хамгаалах хүндэтгэлтэй үүрэг хариуцлага хүлээн ажилладаг байгаль хамгаалагчид болон байгаль хамгаалах үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулдаг хүн бүхэнд байгаль хамгаалагчдын өдрийн мэнд хүргэе. Дундговь аймгийн хувьд улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар болон Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд нийт 11 байгаль хамгаалагч, 36 идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байна.
Жил бүрийн 07 дугаар сарын 31-ний өдрийг "Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр" гэж тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс олон улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ өдөр байгаль, соёлын өвийг хамгаалахад зүтгэж ирсэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан, бэртэж гэмтсэн байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой тэмдэглэж иржээ. Өнөөдөр дэлхийн нийт газар нутгийн 14.6 хувь буюу 19.8 сая км2 нутаг дэвсгэрийг хамарсан 294,000 орчим тусгай хамгаалалттай газар нутаг бүртгэгдсэн байна. 2030 он гэхэд дэлхийн нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авч хамгаална. Дундговь аймгийн хувьд нийт газар нутгийн 28,7%-ийг тусгай хамгаалалтад аваад байна.
Монгол орны өнцөг булан бүрт байгаль, хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялаг, соёлын үнэт өвийг хамгаалах хүндэтгэлтэй үүрэг хариуцлага хүлээн ажилладаг байгаль хамгаалагчид болон байгаль хамгаалах үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулдаг хүн бүхэнд байгаль хамгаалагчдын өдрийн мэнд хүргэе. Дундговь аймгийн хувьд улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар болон Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд нийт 11 байгаль хамгаалагч, 36 идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байна.
Жил бүрийн 07 дугаар сарын 31-ний өдрийг "Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр" гэж тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс олон улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ өдөр байгаль, соёлын өвийг хамгаалахад зүтгэж ирсэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан, бэртэж гэмтсэн байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой тэмдэглэж иржээ.Өнөөдөр дэлхийн нийт газар нутгийн 14.6 хувь буюу 19.8 сая км2 нутаг дэвсгэрийг хамарсан 294,000 орчим тусгай хамгаалалттай газар нутаг бүртгэгдсэн байна. 2030 он гэхэд дэлхийн нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авч хамгаална. Дундговь аймгийн хувьд нийт газар нутгийн 28,7%-ийг тусгай хамгаалалтад аваад байна.
Дундговь аймгийн орон нутгийн тусгай хамгаалалттай "Тогоогийн рашаан, Хаалган хад" орчимд байх зэрлэг амьтны тоо толгойг тандах, хууль бус ангаас сэргийлэх зорилгоор 3 байршилд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч, тус бүс нутгийн идэвхтэн байгаль хамгаалагчдын хамт байршууллаа.
ӨНГӨРСӨН НАМАР ТАРЬСАН ЗАГ МОДНЫ УРГАЛТ 93,5%-ТАЙ БАЙНА. Дундговь аймгийн Өлзийт суманд орших улсын тусгай хамгаалалттай Загийн усны хоолойд заган ойг өргөжүүлэх, элсний нүүдлийг сааруулах зорилгоор улсын төсвийн 7,500,000 төгрөгийн хөрөнгөөр 3000 ширхэг бортоготой заг модыг 3 га талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангийн албан хаагчид өнгөрсөн жил тарьсан.
"Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын жил", "Дэлхийн усны өдөр", "Цэнхэр тууз аян"-ын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих зөвлөл"-өөс зохион байгуулсан "Үнэт баялаг-Ус" рийлс бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон байгууллагуудыг шагнаж урамшууллаа.
1-р байранд Эрүүл мэндийн газар
2-р байранд Ус, цаг уур, орчны шинжилгээний төв
3-р байранд Улсын бүртгэлийн хэлтэс тус тус орлоо. Байгалиа хамгаалахад өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэсэн байгууллагууддаа баярлалаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан “Дундговио ногооруулъя” үзэсгэлэн худалдааг 2024 оны 05 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Чагдаржавын талбайд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгээр жимсний мод, шилмүүст мод болон бусад төрлийн модны тарьц суулгац, хүнсний ногооны үр үрсэлгээ, бордоо, тасалгааны болон мандлын цэцгийн үрсэлгээ, зүлэгний үр, мандлын цэцгийн үр үрсэлгээ, мод, цэцэг тарих арчлах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг танилцуулан, худалдаалах, бэлчээрийн ургамал, хүлэмжийн танилцуулга, эко жорлонгийн танилцуулга, үзэсгэлэн, холбогдох мэргэжлийн байгууллагууд танд шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөмж үйлчилгээ үзүүлэх болно.
Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Монголын жорлонгийн ууган холбоо ГҮТББ хамтран аймаг, сумдын удирдлагууд, иргэдэд нүхэн жорлонгийн өнөөгийн нөхцөл байдал, сөрөг үр дагавар, хүнд, байгальд ээлтэй эко жорлон, ариун цэврийн байгууламжийн талаарх мэдээлэл, сургалт сурталчилгаа, үзэсгэлэнг зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийн болон эрүүл аюулгүй орчны мэдлэгийг дээшлүүлэх, айл өрх, албан байгууллагын байгальд ээлтэй, эко ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор "ЭКО ЖОРЛОН" сургалт, үзэсгэлэн нэгдсэн арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Мандалговь хотноо зохион байгуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 86911900 дугаараас лавлана уу.
2024 оныг “Хүүхэд, гэр
бүл, хөгжил хамгааллын жил”, “Дэлхийн усны өдөр”, “Цэнхэр тууз” аяны хүрээнд
байгаль орчноо хайрлан хамгаалах, ус ашиглагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, усны
үнэ цэнэ, байгалийн баялгийг зохистой хэрэглэх боловсрол, хандлагыг төлөвшүүлэх,
олон нийтэд сурталчлах, экологийн боловсрол олгох зорилгоор "Үнэт
баялаг-Ус" reels бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Хамрах хүрээ: Дундговь аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих зөвлөл”
Хугацаа: 2024.03.22-2024.04.12 өдрийг дуустал
Тавигдах шаардлага: “Үнэт баялаг-Ус” сэдэвт нийцсэн байх
Усны зохистой хэрэглээг сурталчилсан байх
Бүтээлч, шинэлэг санааг эрэлхийлсэн байх
Видео чанарын шаардлага хангасан байх
Ёс бус үг хэллэг агуулаагүй байх
Бичлэгийн чанар 1080 болон түүнээс дээш байх “REELS”-ийг бичлэг хүлээн авах хугацаанд холбоо барих утас, фэйсбүүк хаягаа тодорхой бичин info@baigali.du.gov.mn хаягаар илгээх /флашаар авчирч өгч болно/ Шалгаруулалт: “REELS” бүтээлийг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүдийг нийлбэр 0-10 оноогоор дүгнэнэ. Сэдэвт нийцсэн байдал (3 оноо) Байгаль орчин, аялал жуулчлалын газрын фэйсбүүк пэйж-д байршуулсан тухайн “REELS” бичлэгийн хандалтын тоо (LIKE) (4 оноо) Бүтээлч байдал (3 оноо)
Шагнал:1-р байр: Өргөмжлөл, 200.000 төгрөг (эрхийн бичиг) 2-р байр: Өргөмжлөл, 150.000 төгрөг (эрхийн бичиг) 3-р байр: Өргөмжлөл, 100.000 төгрөг (эрхийн бичиг)
Холбоо барих: Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар фэйсбүүк пэйж болон групп, 70593988, 70593890 утсаар лавлана уу.
"Баялаг төв"-ийн санаачилгаар, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр, "Мандлын гэгээ" ОНӨҮГазар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран "ОРОН НУТАГТАА ОРУУЛАХ БИДНИЙ ХУВЬ НЭМЭР" уралдааныг аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, коллежийн оюутнуудын дунд зохион байгуулж байна. Сайнцагаан суманд жилд дунджаар 80.000 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэг рүү шилжүүлж булж устгаж байна. Энэ хог хаягдлын 40-50 хувийг буюу 45.000 тн хог хаягдлыг дахин боловсруулах, дахин ашиглах боломжтой байдаг. Гэвч одоогийн байдлаар 2023 онд нийт 78.1 тн буюу нийт хог хаягдлын 0.09%-ийг л дахин боловсруулах үйлдвэрт тушаасан байна. Хамгийн их дахивар нөөц цуглуулж тушаасан анги, сургуулийг тодруулж урамшуулна.