Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, САНАЛ СОЛИЛЦОВ

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаатар, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал нар Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад Хүний эрхийн Үндэсний комиссын референт, Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн холбоо, Скаутын холбоо, Говийн хөгжил наран, Гэрэлтдэг ертөнц, Сургалт судалгааны хүрээлэн, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдтэй ажилладаг ТББ зэрэг 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, чиглэл тус бүрээр үйл ажиллагаагаа танилцуулан, санал солилцов.

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Энэ сарын 12-нд аймгийн Засаг даргын зөвлөлийн 13 дугаар хурал 100 хувийн ирцтэй танхимаар хуралдлаа. Хурлаар долоон асуудлыг хэлэлцэв.

МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРЫН ТЭЗҮ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2031 он хүртэл 100 сая мод тарьж, ургуулах зорилгын хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан суманд мод үржүүлгийн газар байгуулж, 50 га газарт жигд, заг, сухай, бүйлс, хайлаас, харгана, чонон хармаг, сибирь хармаг зэрэг гучин сая модны тарьц суулгац үржүүлэхээр төлөвлөжээ.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО – ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ, ГҮЙЦЭТГЭЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Эдийн засаг хөгжлийн яам болон Удирдлагын академиас хамтран зохион байгуулж буй Монгол улсын хөгжлийн бодлого – Үр дүнд суурилсан төлөвлөлт, гүйцэтгэл сургалтыг Дундговь аймагт өнөөдөр сургагч багш нар зохион байгуулж, аймгийн Засга даргын Тамгын газар, харьяа агентлаг болон 15 сумын 64 төрийн албан хаагчийг оролцуулж байна.

МУЗН-ИЙН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛГӨӨНИЙ БАГИЙНХАН ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Э.Ууганбаяр тэргүүтэй хүүхэд залуучуудын хөдөлгөөний багийнхан энэ сарын 11-нд Дундговь аймагт ажиллав. Энэ үеэр Сайнцагаан сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 10-р ангийн сурагчдад хүмүүнлэгийн үйлсийг сурталчлах, тэдэнд хүнлэг байх талаар харилцан ярилцаж, ая дуугаа өргөн барьсан юм.

БАГА ГАЗРЫН ЧУЛУУНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСИЙН ТЭЗҮ, ЗУРАГ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Эдийн засаг хөгжлийн яамны захиалгаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрт байршилтай Бага газрын чулуу орчмын аялал жуулчлалын бүсийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлыг “Стийл проект” ХХК гүйцэтгэж байна.

ЖЬЮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧИД ЭХ НУТАГТАА ИРЛЭЭ

Ид шидийн орон – Дундговь хүүхэд хөгжил, хамгааллын төвийн Х.Пүрэвдэлгэр багштай жюү жицүгийн тамирчид болох Говийн ирээдүй сургуулийн сурагч Д.Гандорж, М.Эрхсаран Эрдмийн далай сургуулийн сурагч Ө.Цэрэнжаргал нар энэ сарын 5-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон жью жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, -44 кг жинд М.Эрхсаран хүрэл медаль хүртсэн юм.

ӨНӨӨДРИЙН “ЭРҮҮЛ ДУНДГОВЬ” ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛД 86 ИРГЭН, АЛБАН ХААГЧ ОРОЛЦЛОО

Соёлын бүтээлч сар аяны хүрээнд “Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024” болголоо. Тус сарын хүрээнд Биеийн тамир спортын газраас нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, олон нийтийн оролцоог хангах, сурталчлах зорилгоор “Эрүүл Дундговь” өглөөний дасгалыг 11-р сарын 1-ээс эхлэн өдөр бүр 07.00 цагаас зохион байгуулж байна. Өнөөдрийн дасгалд 29 байгууллагын 86 албан хаагч болон иргэд оролцлоо.

АЙМГИЙН ТӨВИЙГ ДУЛААНААР ХАНГАГЧ БАЙГУУЛЛАГУУД БОЛОН МАНДАЛЫН ГЭГЭЭ ААТОНӨҮГ-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сайнцагаан сумыг дулаанаар хангадаг аж ахуйн нэгж болох Дундговь-Ус ОНӨААТҮГ, Ган-Илч ХХК, Тадайма ХХК, Говь Дулаан Түгээх ХХК-уудын удирдлага, инженерүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар дулаанаар хангагч байгууллагуудын үйл ажиллагаа, нөхцөл байдал, төлөвлөгөөтэй танилцсан.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Дундговь аймгийн төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагуудын шуурхай хурал болж, хурлыг Засаг даргын Тамгын газар фейсбүүк хуудсаар дамжуулан шууд дамжууллаа. Хуралдааныг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун удирдан явуулав.

БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКСТАН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

Бүгд Найрамдах Узбекстан Улсын Мал эмнэлэг, Мал аж ахуйнн Үндэсний хорооны Мал эмнэлгийн хилийн хорио цээр, тээврийн хяналтын газрын дарга А. Жумаев, Канимэх дүүргийн Засаг дарга Р.Рузиев, Канимэх дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч У.Сайтов тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 8-ны өдөр Дундговь аймагт айлчилж, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Түүнчлэн уулзалтад Мал эмнэлгийн ерөнхий газрын Хяналт, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх, ахлах мэргэжилтэн Б.Бүрэнбаатар нар оролцсон юм.

ЧОЙР-МАНДАЛГОВЬ-АРВАЙХЭЭР ЧИГЛЭЛИЙН ХЭВТЭЭ ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Засгийн газрын 2024-2028 оны Мөрийн хөтөлбөрт Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх, Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлууд тусгагдсан. Тус ажлын хүрээнд Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замын барилгын ажил гурван хэсэгт хийгдэж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа