Мэдээ, мэдээлэл

ЧОЙР-МАНДАЛГОВЬ-АРВАЙХЭЭР ЧИГЛЭЛИЙН ХЭВТЭЭ ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Засгийн газрын 2024-2028 оны Мөрийн хөтөлбөрт Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх, Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлууд тусгагдсан. Тус ажлын хүрээнд Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замын барилгын ажил гурван хэсэгт хийгдэж байна.

ДУНДГОВЬ АЙМГИЙН МАНДАЛГОВЬ ХОТЫН УНДНЫ УСНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Мөнхбат, Байгаль орчны газрын дарга Н.Гантулга, Дундговь-Ус ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Б.Уламбаяр болон холбогдох мэргэжилтнүүдийн хамт Мандалговь хотын ундны усны эх үүсвэр, өргөх насос станц, болон хлоржуулах байгууламжийн үйл ажиллагаа болон өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцов.

УЛААНБААТАР – МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН ЭВДРЭЛТЭЙ ХЭСЭГ ДЭЭР АЖИЛЛАЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр нар А0201 дугаартай Улаанбаатар – Мандалговь чиглэлийн 98,2 км, А0202 дугаартай Мандалговь – Даланзадгад чиглэлийн 154 км улсын чанартай авто замын засвар, арчлалтыг хариуцдаг Дундговь авто зам ХХК-ийн захирал Х.Баяртогтохтой уулзаж, авто замын эвдрэлтэй хэсэг дээр газар дээр нь ажиллав.

УСАН БАССЕЙН БҮХИЙ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦ 70 ХУВЬТАЙ БАЙНА

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр энэ сарын 6-ны өдөр шинээр баригдаж буй Усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажлын явц болон Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ашиглалттай танилцлаа.

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭХ, ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛЛЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4-т заасны дагуу төрийн захиргааны албаны удирдах, туслах түшмэлийн албан тушаалын 12 сул орон тооны зарыг 2024.09.23-ны өдрөөс 27-ны 17:00 цаг хүртэл нийтэд зарлаж, бүртгэл хийсэн.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН ДУНДГОВЬ АЙМАГТ 19520 МОДЫГ ТАРЬЖ, УРГУУЛЖ БАЙНА

Эрчим хүчний сайдын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/218 дугаар тушаалаар байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрчим хүчний салбарын хэмжээнд “Зуун мянган мод тарих” үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ТОВЛОЛД НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Энэ оны 11-р сарын 25-ны өдрөөс эхлэн улс даяар 11 настай хүүхдүүдэд Хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийгдэхтэй холбоотой аймгийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ-ийн албаны хүмүүс “Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг товлолд нэвтрүүлэх үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах” нь сэдэвт сургалтыг энэ сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулж сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, дархлаажуулалтын сувилагч, ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургуулийн эмч нар зэрэг 70 гаран албан хаагчийг хамруулж байна.

ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Жайка олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийг эрчимжүүлэх зорилго байгуулсан“Хүүхдийн хоолны зөвлөл” зөвлөл энэ сарын 5-ны өдөр хуралдлаа.

МАНДАЛГОВЬ ХОТЫН ХОГИЙН ЦЭГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦЛАА

Аймгийн удирдлагуудын зүгээс нэн тэргүүнд хоггүй аймаг болгох зорилтыг дэвшүүлж, тус ажлын хүрээнд өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Н.Гантулга, “Мандалын гэгээ” хот тохижуулах газрын дарга Д.Очбадрах болон холбогдох мэргэжилтнүүдийн хамт Мандалговь хотын хогийн цэгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, цаашид хэрэгжүүлэх хогийн менежментийн талаар санал солилцов.

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗАМААР БИЕ ДААН АМЬДРАХАД НЬ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Жайка олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй Зорилтод бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл 2025 оноос Дундговь аймгийн Сайнцагаан, Эрдэнэдалай, Гурвансайхан сумд болон нийслэлийн гурван дүүрэгт хэрэгжих юм.

“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ - ЗҮҮН БҮСИЙН НИСЭХ БУУДЛУУДЫН ФОРУМ” ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй “Бүсчилсэн хөгжил – Зүүн бүсийн нисэх буудлуудын форум” энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Дундговь аймгийн төв Мандалговь хотод болж, өнөөдөр нээлтээ хийлээ.

ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Боловсролын яам, Сургуулийн судалгаа хөгжлийн "Шинэ Монгол" төв ТББ-тай хамтран 2024-2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах төслийг улсын хэмжээнд нийт 250 гаруй сургуулиас сонгон шалгаруулалт хийж, зургаан аймаг, таван дүүргийн 120 сургуульд хэрэгжүүлэхээр болжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа