Ил тод байдал

Төрийн албан хаагчийн сургалт, нийгмийн баталгааг хангах төлөвлөгөөний хэрэгжилт-2024

Аймгийн ЗДТГ-ын албан хаагчдийн сургалт, нийгмийн баталгааг хангах төлөвлөгөөний хэрэгжилт 2024 оны 11 сарын байдлаар

Аймгийн ЗДТГ-ын төрийн жинхэнэ албан хаагчдын 2024 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлж дүгнэлээ

Төрийн жинхэнэ албан хаагчдын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлж дүгнэлээ.

Аймгийн ЗДТГ-ын Төрийн жинхэнэ албан хаагчдын 2023 оны сүүлийн хагас жилийн гүйцэтгэлийн үнэлгээ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 98 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан аргачлалын дагуу аймгийн ЗДТГ-ын даргын 2023 оны "Байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчдын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж дүгнэх үнэлгээний баг томилох тухай"А/49 дүгээр тушаалаар байгуулсан үнэлгээний баг үнэлж дүгнэлээ.

“ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ” ДЭД ХӨТӨЛБӨР ДУНДГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Дэд хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай өндөр чадамж бүхий боловсон хүчнийг салбар бүрд тасралтгүй бэлтгэх, нэн шаардлагатай эрүүл мэнд, хөдөө аж ахуй, банк санхүүгийн мэргэжлээр ХААИС, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дорноговь дахь салбар сургууль, Мандах бүртгэл их сургуулийн төгсөх курст суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг хариуцах, цаашид аймаг орон нутагтаа ирж, хамтран ажиллах оюутнууд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай гэрээг үзэглэв.

Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчдын мэдээлэл

Аймаг орон нутгийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, өндөр чадамж бүхий боловсон хүчнийг салбар бүрт тасралтгүй бэлтгэж, одоогоор 64,9 хувьтай байгаа боловсон хүчний хангалтыг 2025 онд 85 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Мөн төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, нийгмийн асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэн, мэргэшсэн, шударга, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй төрийн албыг бий болгохоор зорилт тавин хэрэгжүүлж байна.

"Хүний нөөцийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрийн хүрээнд 2022 оны товч мэдээлэл"

"Хүний нөөцийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай өндөр чадамж бүхий боловсон хүчнийг салбар бүрд тасралтгүй бэлтгэх, мэргэшүүлэх, 2020 оны байдлаар 64.9 хувтай байгаа боловсон хүчний хангалтыг 2025 онд 85 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Орон нутагт нэн шаардлагатай боловсон хүчин бэлтгэлээ

Дундговь аймгийн "Хүний нөөцийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрөөр 2022 онд Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Мал эмнэлгэ,  Инженер, Эрх зүй, Соёл урлаг,  Нягтлан бодогч,  Газар зохион байгуулалт, хот төлөвлөлт мэргэжлээр суралцаж буй 35 оюутантай гэрээ байгуулан орон нутагт нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгээд байна.