Ил тод байдал

Судалгаа шинжилгээний ажлын тайлан

Судалгааны ажлын нэгдсэн мэдээллийн сан

Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар,Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн мэргэжлийн албан хаагчдын хийсэн байгалийн шинжлэлийн чиглэлээр хийгдсэн 12, Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын хүүхдийн хамгаалал хариуцсан мэргэжилтний хийсэн гэр бүлийн орчинд тулгамдаж буй асуудлын талаарх 1 нийт 13 судалгааны ажлыг sudalgaa.gov.mn нэгдсэн мэдээллийн санд байршуулж олон нийтэд хүргэж байна. Судалгааны ажлыг 2024 оны 12 сарын байдлаар 9648 хүн үзэж, 3989 хүн татаж авсан ба Хөрсний бохирдлын болон Залуу гэр бүлд тулгамдаж буй асуудал, хэрэгцээ, үйлчилгээний талаар хийсэн судалгааны ажлын тайланг 3800 гаруй хүн үзсэн нь тус системд байршуулсан судалгааны ажлын тайланд хандалтын тоо сар бүр өссөн үзүүлэлттэй байна. Нийт судалгааны ажлын тайланд санал сэтгэгдэл үлдээгээгүй байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

АЗДТГ-ын ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Оюунтунгалаг

Утас: 7059106

ТОХОКҮ МОНГОЛ” НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮЛЭГЧ Б.ЭРДЭНЭДАЛАЙ ТӨРӨЛХ НУТГИЙНХАА ХҮҮХЭД БАГАЧУУДАД СУРАГЧ ЦҮНХ ХАНДИВЛАЛАА

Монгол, Японы хамтарсан “Тохокү Монгол” найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч Баатарын Эрдэнэдалай төрөлх нутгийнхаа хүүхэд багачуудын суралцах боломж, боловсролыг дэмжин, тус бүр 30,000 иений (700,000 төгрөг) өртөг бүхий, Япон Улсын стандартад нийцсэн 50 ширхэг цүнх хандивлалаа. Японы сайн санаат ард иргэдэд болон нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй Б.Эрдэнэдалай танд талархал илэрхийлж цаашдын их үйлсэд тань амжилт хүсье.

ХАНДИВ ТУСЛАМЖИЙН МЭДЭЭЛЭЛ

Ерөнхий Консул Ли Яньжюнь аймгийн Онцгой комисст 4400 ам.доллар, аймгийн Засаг даргын Тамгын газарт 7300 ам.доллар, ЕБС-ийн элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч тэргүүлсэн 40 сурагчид зориулан 7300 ам.доллар буюу нийт 19000 ам.долларын хандив тусламжийг гардуулав.

МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧИЙН ЗАРДЛААР СУРАЛЦАГЧДЫН ГЭРЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

Дундговь аймагт хэрэгжүүлж буй “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутагт зайлшгүй шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт суралцаж буй төгсөх курсийн 35 оюутанд нийт 70,6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж байна.

МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧИЙН ЗАРДЛААР СУРАЛЦАГЧДЫН МЭДЭЭЛЭЛ

2022 оны аймгийн Засаг даргын захирамжаар “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж аймаг орон нутгийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай өндөр чадамж бүхий боловсон хүчнийг салбар бүрд тасралтгүй бэлтгэх ажлын хүрээнд орон нутагт нэн шаардлагатай Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Инженерийн мэргэжлээр суралцаж 2022 онд төгсөх МУБИС, ХААИС, Этүгэн их сургууль, ШУТИС-уудын 4-р курст болон эчнээ ангид суралцаж байгаа 22 оюутны сургалтын төлбөрт 57.2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж улмаар орон нутагт ажиллах гэрээ байгууллаа.

ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

“Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор Нэгдсэн эмнэлгийн Дотор, дотоод шүүрлийн булчирхайн их эмч Ч.Уранбайгаль, “Цэгц билиг” сургуулийн Монгол хэл, бичиг уран зохиолын багш М.Ганбагана нарт тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.