Баримт бичиг

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ҮР ДҮНГИЙН МЭДЭЭ

Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 онд 320 сая төгрөгийн 5 тендерийг зарласан. 

Үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу:

Тендэрт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн дэлгэрэнгүйг үзэх.


 ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ҮР ДҮНГИЙН МЭДЭЭ

2024 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих 11,1 тэрбум төгрөгийн 7 төсөл арга хэмжээ, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжих 12,4 тэрбум төгрөгийн 16 төсөл арга хэмжээ, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих 15 тэрбум төгрөгийн 58 төсөл арга хэмжээ, замын сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжих 670,4 сая төгрөгийн 1 төсөл арга хэмжээ, байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжих 160,0 сая төгрөгөөр санхүүжих 2 төсөл арга хэмжээ, Япон улсын буцалтгүй тусламж өвсний үндэс төслөөс санхүүжих 389,5 сая төгрөгийн 1 төсөл арга хэмжээ нийт 39,7 тэрбум төгрөгийн 85 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж үүнээс 24,1 тэрбум төгрөгийн 61 төсөл арга хэмжээнд гэрээ байгуулаад байна. Нийт 208 тендерт оролцогчийн шалгарсан болон шалгараагүй тухай үр дүнг оруулаад байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах линк:

Тендэрт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн дэлгэрэнгүйг үзэх.

 ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ҮР ДҮНГИЙН МЭДЭЭ

          2023 онд Орон нутгийн өмчийн газар нь улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн нийт 19.2 тэрбум төгрөгийн 72 бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж үүнээс 3 төсөл арга хэмжээг харьяа сумдын Засаг дарга нарт эрх шилжүүлсэн шууд худалдан авалтын 10 төсөл арга хэмжээ байна. Тендер шалгаруулалт зохион байгуулах 59 төсөл арга хэмжээнээс 56 тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж 340 тендерт оролцогчийн шалгарсан болон шалгараагүй тухай үр дүнг оруулаад байна. 

Тендэрт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн дэлгэрэнгүйг үзэх.

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ҮР ДҮНГИЙН МЭДЭЭ

2022 онд Орон нутгийн өмчийн газар нь улсын болон болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн нийт 18.5 тэрбум төгрөгийн 86 бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөн бөгөөд үүнээс 2 төсөл арга хэмжээг харьяа сумдын засаг дарга нарт эрх шилжүүлсэн, шууд худалдан авалтын 25 төсөл арга хэмжээ байна.Тендер шалгаруулалт зохион байгуулах 59 төсөл арга хэмжээнээс 51 тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж 110 тендерт оролцогчийн шалгарсан болон шалгараагүй тухай үр дүнг оруулаад байна.

Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн дэлгэрэнгүйг үзэх