Луус сум

Дундговь аймаг

Ил тод байдал

БҮХ НИЙТИЙГ ХАМАРСАН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

2023 оны 05 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээний ажил хийгдлээ.Гудамж, хорооллол, байгуулгынхаа орчны цэвэр цэмцгэр байдлыг хангаж, эрүүл, аюулгүй орчин нөхцөл бүрдүүлсэн идэвхитэй иргэд, аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын албан хаагч нартаа БАЯРЛАЛАА

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023 оны 06 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Хог хаягдлын хураамж тогтоох тухай тогтоолын төслийг Суварга, Наран, Буянт багуудын иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэн иргэдээс төсөлтэй холбоотой санал хүсэлтийг хүлээн авлаа.

ЛУУС СУМЫНХАН "УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН" УРЛАГИЙН ИХ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

        Дуу хуурын өлгий нутаг, Дундговийн аймгийн уртын дуу, морин хуурчдын нэгдсэн "Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадамд сум орон нутгаа төлөөлөн оролцсон нийт уран бүтээлчид, ард ажилласан баг хамт олондоо чи сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.

МАЛЧДЫН НЭГ ӨДӨР ӨДӨРЛӨГ ЗӨВЛӨГӨӨН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Малчдын нэг өдөр” өдөрлөг сургалт зөвлөгөөн 2023 оны 11 дүгээр сарын 07,08-ний өдрүүдэд зохион байгуулагдаж Дундговь аймгийн болон Луус сумын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, орон нутгийн төрийн байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж ярилцлаа.