Мэдээ, мэдээлэл

ОГОТНЫГ ЯМАР АРГААР УСТГАХ НЬ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ БАЙНА ВЭ? ТУРШИЛТ ХИЙЛЭЭ.

Эрдэнэдалай сум
Эрэн хайх аврах салбарын албан хаагчид, Хөдөө аж ахуйн мэргэжилтэн И.Дүрзээ, Цагаан-Овоо багийн Засаг дарга Д.Ууганбаяр нар оролцон ус цутгах, үлий цөмлөх, утах, жим дээр нүх ухаж сав тавих аргуудыг туршиж үзлээ. Туршилтын үр дүнд оготнын жим дээр сав тавих нь цаг хугацаа хэмнэсэн илүү үр дүнтэй арга гэж үзлээ.

ДЭМЖЛЭГИЙН БАГИЙН ГИШҮҮДЭД ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Цагаандэлгэр сум
Тэгш хамран сургах боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн багш, дэмжлэгийн багийн гишүүдэд "Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүй" сургалтад цахимаар хамрагдлаа.

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИНД ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сайнцагаан сум
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн хүрээлэн, Монголын мэргэшсэн ХАБ-уудын нэгдсэн холбооны санаачлагаар ХНХЯ, орон нутгийн ХАБЭА-н зөвлөлийн

"МОНГОЛ БИЧГИЙН МОДУЛЬ СУРГАЛТ" ЯВАГДАЖ БАЙНА

Дэлгэрцогт сум
Анхан шатны модуль сургалтыг ахмад багш Д.Төмөрчулуун сумын Хэлний бодлогын зөвлөлтэй хамтран зохион байгуулах юм.

"ТАБЛЕТТАЙ БАГШ" ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Цагаандэлгэр сум
Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Таблеттай багш” хөтөлбөрт Дундговь аймгийн хувилбарт сургалтын багш нарт “Гэр бүлд суурилсан бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих сургалт”-ыг 2023 оны 11 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад багш Ц.Насанжаргал хамрагдлаа.

“ Чадварлаг багш “ хөтөлбөр

Сайнцагаан сум
“ Чадварлаг багш “ хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн багш мэргэжлийн хөгжлийн бүлгийн төлөвлөгөөний дагуу

"МЭДЭЭЛЛИЙН ЦАГ"

Дэлгэрцогт сум
Сумынхаа ахмадуудтайгаа сар бүрийн 5 нд 15:00 цагт "Мэдээллийн цаг"-аар, 15 нд "Дуулах өдөр дуун цэнгүүн", 25 нд "Спортоор нөхөрлөе" арга хэмжээ сард гурван удаа ахмад руугаа чиглэсэн арга хэмжээ зохион байгуулж байхаа сумын Засаг дарга М.Баярсүх илэрхийлсэн билээ.

Хууль эрхзүйн сургалт сурталчилгаа хийгдлээ.

14 хоног бүр зохион байгуулагдаж буй хууль эрхзүйн сургалт сурталчилгааны энэ удаагийн хуваарьт Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулага, Байгаль орчны холбогдолтой хууль тогтоомжууд, орон нутгийн цаг үеийн асуудлаар хийгдэж  43 иргэн оролцсон байна.

АЮУЛГҮЙН НӨӨЦӨД ӨВС, ТЭЖЭЭЛ ТӨВЛӨРҮҮЛЭЭД БАЙНА

Дэлгэрцогт сум
2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд сумын аюулгүйн нөөцөд болзошгүй гамшгийн үед хэрэглэх өвс тэжээлийн нөөцийг бүрдүүллээ.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Дэлгэрцогт сум
Орон нутгийн хувьд 11-12 сард хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, олон нийтрүү чиглэсэн арга хэмжээний цаг хугацааг товлон удирдамж, хөтөлбөрийг батлуулах ажлыг даалгасан юм.