Мэдээ, мэдээлэл

"НОГООН БЭРС" ШАТРЫН КЛУБЫН ХЭРЭГСЭЛЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

Цагаандэлгэр сум
Б.Саранчимэг гишүүний дэмжлэгээр байгуулагдаж байгаа " Ногоон бэрс" шатрын клубынхээ хэрэгслүүдийг хүлээн авлаа. Бид ногоон бэрс шатрын клубээ байгуулж шатрын спортыг хөгжүүлэн ажиллана.

УСАН САН БҮХИЙ ГАЗАРТ ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭ БАЙРШУУЛЛАА

Адаацаг сум
Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал болох 2,919,000 төгрөгийн хөрөнгөөр 21 усан сан бүхий газарт тэмдэг тэмдэглэгээ байршууллаа.

"ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭХЭД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сайнцагаан сум
2023 оны 11 сарын 08-ны өдөр Дундговь аймаг дахь Цагдаагийн газар, Сайнцагаан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,

“ДУНДГОВЬ БАГА ОЛИМП-2023”- СПОРТЫН НААДАМД САЙНЦАГААН СУМ ТЭРГҮҮЛЛЭЭ

Сайнцагаан сум
Дундговь аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газраас “Бага олимп- 2023”-ыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгууллаа.

“ДУНДГОВЬ БАГА ОЛИМП – 2023”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Өлзийт сум
2023 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулагдсан “БАГА ОЛИМП-2023” спортын наадамд Засаг даргын орлогч Х.Шинэбаатараар ахлуулсан 43 тамирчин 8 төрөлд өрсөлдөж амжилттай оролцлоо.

“ДУНДГОВЬ БАГА ОЛИМП – 2023”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Говь-Угтаал сум
“ДУНДГОВЬ БАГА ОЛИМП – 2023”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАГИЙН НЭГДСЭН ДҮНГЭЭР 3-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

ДОТУУР БАЙРАНД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

Цагаандэлгэр сум
1-р багийн иргэн Мөнх-Амгалангийн гэр бүлээс хүүхдийнхээ сурах орчинг сайжруулж байгаад баярлалаа.

“Бага олимп – 2023” НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Цагаандэлгэр сум
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газраас “Бага олимп – 2023”-ыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрдэнэдалай сум
Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоог 2023.11.11-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. 18-34 насны залуучууд Цус, шээсний ерөнхий шинжилгээ, боихими, ХДХВ, элэгний В, С вирус илрүүлэх түргэвчилсэн сорил, Рентген, ЭХО, зүрхний цахилгаан бичлэг , дотрын эмчийн үзлэгт хамрагдлаа. Мөн хавдар, сэтгэц, сэргээн засах, арьс судлал, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээ, оношилгоо хийгдэж давхардсан тоогоор 360 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэнээс рентген 100, ЭХО 21, сэтгэц 24, дотор 110, зүрхний цахилгаан бичлэг 100, арьс судлал 25, хавдар 20, сэргээн засах 13, эмэгтэйчүүд 47, шинжилгээ 120 хүнд хийгдсэн байна.

СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЗУРАГЛАЛ БОЛОВСРУУЛАХ БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сайхан-Овоо сум
Сургуулийн менежментийн зураглал боловсруулах, арга туршлага судлах сэдэвт 1,5 өдрийн 16 цагийн сургалтыг баруун бүсийн сургуулиудын хэмжээнд 2023 оны 11 сарын 06-07 ний өдрүүдэд Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

“МАЛЧДЫН НЭГ ӨДӨР” ӨДӨРЛӨГ СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Луус сум
"Малчдын нэг өдөр" өдөрлөг сургалт зөвлөгөөн 2023 оны 11 дүгээр сарын 07,08-ний өдрүүдэд зохион байгуулагдаж Дундговь аймгийн болон Луус сумын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал , орон нутгийн төрийн байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж ярилцлаа.