"Шүгэл ажиллагаа"-ны соён гэгээрүүлэх аяныг 2023 оны 05 дугаар сарын 29-нөөс АТГ-аас эхлүүлж байна.
Авлигатай тэмцэх газраас МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Авлигатай тэмцэх таван ажиллагаа"-ны нэг арга хэмжээ болох Шүгэл ажиллагаа"-ны хүрээнд авлигын эсрэг үйл хэрэгт хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүнд суртал, чирэгдлийг бууруулах авлигыг мэдээлж, шүгэл үлээхийг уриалсан соён гэгээрүүлэх аяныг 2023 оны 05 дугаар сарын 29-нөөс эхлүүлж байна.