Мэдээ, мэдээлэл

БАГУУДЫН ДУНД УРЛАГИЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Адаацаг сум
Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор уламжлал болгон баг, байгууллагуудын дунд зохион байгуулдаг "Урлагийн үзлэг"-ийг энэ жил багуудын дунд зохион байгууллаа.

"МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ" ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эрдэнэдалай сум
Андгай өргөх ёслолд 11-12 дугаар ангийн 6 бүлгийн 80 гаруй сурагчид оролцлоо. Тус арга хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Чулуун, Залуучуудын холбооны тэргүүн Д.Батбаяр, Улсын бүртгэгч Ч.Гантөгс нар сурагчдад цаашдынх нь сурлага урлагт амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүллээ.

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сургалтанд сумын Засаг дарга Т.Ариунаа, СНБМ-г түр орлон гүйцэтгэгч Н.Болор-Эрдэнэ, хэсгийн цагдаа Б.Наранбаатар, их эмч Н.Долгорсүрэн нар хамрагдав.“Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн ИТХ-тай хамтран Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, чиг үүрэг, хамтын ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгын дор уг сургалтыг аймагтаа зохион байгуулж байгаа юм.

"НУУЦАЛЪЯ" АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хүүхэд хамгааллын чиглэлээр НУУЦАЛЪЯ аянг явуулж 4-9р ангийн дунд цахим орчинд хайртай бүхнээ нууцалъя ханын сонины уралдаан зохион байгууллаа уралдаанд 6а 7а 8а ангиуд болон дотуур байрны багш сурагчид идэвхтэй оролцлоо. 

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨРТ ЗОРИУЛЖ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

6-9 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд өдөрлөг зохион байгууллаа.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

“Алсын хараа – 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан эрүүл Монгол хүний суурь үндэс болсон хоол хүнсний чанар, хүртээмжийг сайжруулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Тогооч нарын холбооны “Галт билэг” ТББ хамтран Дундговь аймгийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилчдын зохион байгуулсан зөвлөгөөнд оролцлоо. Зөвлөгөөнд Монголын тогооч нарын холбоо, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжил зүйн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Политехникийн коллеж хамтран оролцож, 13 сумын 84 тогооч хамрагдав. Тус зөвлөгөөнөөр салбарын ажилчдын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, уриалга гаргасан байна.Говь-Угтаал сумаас Эрүүл Мэндийн Төвийн тогооч-1, Ерөнхий боловсролын дунд сургуулийн тогооч-2, аж ахуйн нэгжээс 1 тогооч тус тус хамрагдлаа.

УЛС ТУНХАГЛАСНЫ 99 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛОВ.

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 99 жилийн ойд зориулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний бөхийн холбооноос хүчит бөхийн барилдааныг энэ сарын 25-ны өдөр Мандалговь хотноо зохион байгууллаа. Энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой 48 бөх зодоглосноос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын өсөх идэр начин Э.Даш 6 даван түрүүлж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Улсын харцага Х.Гантулга үзүүрлэжээ. Их шөвөгт Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн шалгарсан юм. Барилдааны үеэр энэ жил гадаад дотоодын тэмцээн, баяр наадмаар амжилт гаргасан бөхчүүддээ аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагнал, нутгийн брэнд Агар хувинг дурсгав.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН, ТӨРТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ, ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Өлзийт сум
Өлзийт сумын "Өнгөрсөн зууны туршлага, Ирэх зууны төлөвлөлт" Төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сумын ИТХ-ын дарга Д.Жаргалсайхан, Засаг дарга Б.Гасрандорж нар зөвлөгөөнд оролцож байгаа төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ.

СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРАНД ОРЧИН ҮЕИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАНА

Өндөршил сум
БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар сургууль, дотуур байрыг орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар сольж шинэчлэх ажлыг “Ашид бюлдинг” ХХК хийж гүйцэтгэж байна.

"ҮЛГЭРИЙН БААТРУУД АМИЛСАН НЬ" ДҮРИЙН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

11 дүгээр сарын 27нд Үлгэрийн баатрууд амилсан нь дүрийн тоглолт 2-9р ангийн сурагчдын дунд зохион байгуулагдлаа. Тоглолтод тухайн ангиуд сугалсан кино болон үлгэрийн дүрээ амилуулан тоглолоо. Бага ангиас Цацралмаа багштай 2а анги Аманцар эхнэр үлгэрээр 114 оноогоор 1-р байр Дунд ангиас Ганзул багштай 7а анги Цахилж яваа гөрөөс зохиолоор 101 оноогоор 2-р байр тус тус шалгарлаа. Шилдэг дүрийн эзэнээр 7а ангийн сурагч Наранбадрал Цахилж яваа гөрөөс киноны ХҮҮГИЙН дүрээр тодров. Мөн энэ уралдааны нэг үзүүлэлт болох Том ном хийх номинацад 1-р байрт Цацралмаа багштай 2а ангийн ном, Пүрэвсүрэн багштай 5а ангийн ном, 3-р байрт Тэгшжаргал багштай 4а ангийн номнууд тус тус шалгарлаа.

СОЁЛЫН ТӨВ НЬ АЛБАН ХААГЧДЫН ДУНД ТАХ -ЫН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өндөршил сум
Соёлын төв нь ИТХ-ын нарийн дарга Д.Уранбилэгийг урьж албан хаагчдын дунд ТАХ-ын ёс зүйн сургалтыг зохион байгууллаа.Сургалтанд албан хаагчид бүгд оролцов

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайхан-Овоо сум
2023 оны 11 сарын 25-ны өдөр Төрийн албан хаагчийн өдөрлөгт зохирулсан Гар бөмбөгийн тэмцээнийг нийт төрийн албан хаагчдын дунд зохион байгууллаа. Тус тэмцээн нь ЕБС-ийн спорт зааланд 10 цагт болж нийт 30 тамирчин оролцсон байна.