Мэдээ, мэдээлэл

МЕНТОР БАГШ НАРЫГ ХҮЛЭЭН АВЛАА

Эрдэнэдалай сум
Дундговь аймгийн Англи хэлний Ментор багш нарын хүсэлтийг хүлээн авч нэг өдрийн үйл ажиллагааг 2023.04.21-нд зохион байгууллаа.

"БИДНИЙ НУТАГ ДЭЛГЭРЦОГТ" ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА

Дэлгэрцогт сум үүсч хөгжсөний түүхт 100-н жилийн ойг угтсан “БИДНИЙ НУТАГ ДЭЛГЭРЦОГТ” хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирж "сэтгэлийн хандив" өргөх тус сумын уугуул, суугуул иргэд, айл өрх, анги хамт олны төлөөлөл, аж ахуй нэгж байгууллагуудыг 2023 оны 05 сарын 04 ний өдрийн 17:00 цагт Улаанбаатар хотод болох арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.Хаана: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 40-р хороо Цайз зах, Петровис ШТС-ын эсрэг талд “Жавхлант” ресторанд                Арга хэмжээнд оролцох иргэд доорх дугаарт холбогдоно уу 85110716, 99344356

ИТХ. "ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Өндөршил сум
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2023 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН "ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ"-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ЭЦЭГ ЭХИЙН ХАМТАРСАН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрдэнэдалай сум
Суурь боловсрол эзэмших 9-р ангийн сурагчид, эцэг эхийн хамтарсан хурлыг зохион байгууллаа.

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрдэнэдалай сум
Дотуур байрны сурагчдад "Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсооё, "Тамхинаас татгалзъя", "Хоол үйлдвэрлэл" сэдвүүдээр сургалт зохион явагдлаа.

ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙГДЛЭЭ.

Эрдэнэдалай сум
Сум дундын эрүүл мэндийн төвтэй хамтран эрт ирүүлэг үзлэгт хамрагдаагүй үлдсэн сурагчийг хамрууллаа.

УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН 2-ЫН ДАВАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эрдэнэдалай сум
2022-2023 оны хичээлийн жилийн Улсын төрөлжсөн олимпиадын II даваанд амжилттай оролцлоо.

"ЭНХ ТАЙВНЫ БОЛОВСРОЛ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эрдэнэдалай сум
HWPL Олон улсын байгууллагын Монгол дахь салбараас  "Энх тайвны боловсрол" сэдэвт сургалт зохион байгууллаа

ЖУДО БӨХИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Эрдэнэдалай сум
Монголын хүүхдийн спортын VII-р их наадмын анхан шатны 2023 оны өсвөрийн аймгийн аварга шалгаруулах ЖҮДО бөхийн тэмцээнд Эрдэнэдалай сумын ЕБС-ийн багш Г.Мөнхбат дасгалжуулагчтай 8 тамирчин оролцлоо. Тэмцээнд нийт 8 ахлах насны 12 сургуулийн 176 тамирчин өрсөлдлөө.

ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Эрдэнэдалай сум
Монгол улсын зөвлөх багш, АБТА, Монголын математикийн багш нарын олимпиадын анхны аварга “ Шашки ” сэтгүүлийн даамны бодлого бодолтын олон улсын уралдааны хошой аварга Л.Цэрэнбямба агсны нэрэмжит Дундговь аймгийн аварга шалгаруулах зуун буудалт даамны өсвөр үеийн тэмцээнд Эрдэнэдалай сумын ЕБС-ийн багш З.Төгөлдөр дасгалжуулагчтай 14 сурагч оролцлоо.

СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрдэнэдалай сум
“Үе чацуутан” сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа.

ХАМТЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрдэнэдалай сум
2022-2023 оны хичээлийн жилийн зорилтонд тусгагдсаны Шинэ Монгол Харүмафүжи ЕБС, Сингапур ЕБСургуулиудтай хамтын ажиллагаа зохион байгууллаа.