"АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЭЦ , ОРОН ТОО БАТЛАХ ТУХАЙ" ЗАХИРАМЖ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд Тамгын газрын үйл ажиллагааг мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж, Засаг даргыг мэргэшлийн цаг үеэ олсон эцсийн шатны бодлогын зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр шуурхай хангах замаар
Аймгийн хэмжээнд төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох бодлогын зөвлөлгөө дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, төрийн бодлого, стратеги, байгууллагын зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг хангуулах, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, удирдлагад мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлж, бодит мэдээ, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Үр дүнгийн бүх түвшний гэрээ байгуулах, дүгнэх аймгийн Засаг даргын Тамгын газрын тайлан, Засаг даргын илтгэл мэдээллийн төслийг холбогдох хэлтсүүдээр бэлтгүүлж эцэслэн боловсруулна.
Эрхэлсэн ажил үйлчилгээ, чиг үүргийн дагуу аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний аймгийн Онцгой байдлын газын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангана.
Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, Засаг даргыг хууль зүйн зөвлөгөө дэмжлэгээр хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хууль тогтоомжийн системчлэл, сурталчилгаа, эрх зүйн сургалт явуулах, иргэдэд хууль зүйн лавлагаагаар үйлчлэх, хүний эрхийг хангах, нутгийн захиргааны байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг удирдлага зохицуулалт мэргэжил, арга зүйгээр хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналыг боловсруулах, төрийн байгууллага, удирдлагад мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлж, бодит мэдээ, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Архивын тасаг нь төрийн архивын үйл ажиллагааг эрхлэх, байгууллагуудын архивын ажлын мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
Эрхэлсэн ажил, үйлчилгээ чиг үүргийн дагуу аймгийн Засаг даргын дараах газар, хэлтэс, албаны үйл ажиллагаанд хяналт тавьж удирдлага, зохицуулалтаар хангана. Үүнд:
Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэн аймгийн эдийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хөрөнгө оруулалт, орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Эрхэлсэн ажил үйлчилгээ чиг үүргийн дагуу аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний дараах газар, хэлтэс, агентлагийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангана. Үүнд:
Аймгийн нийгмийн хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, биеийн тамир, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд, эмзэг бүлгийн иргэд зэрэг хүн ам зүйн чиглэлээр явуулах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, зөвлөгөө дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Эрхэлсэн ажил үйлчилгээ, чиг үүргийн дагуу аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний дараах газар, хэлтэс, агентлагийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангана. Үүнд:
Аймгийн төсвийн төлөвлөлт бүрдүүлэлт, хуваарилалт, зарлага, санхүүжилт төрийн сангийн үйл ажиллагааг гүйцэтгэх, аймгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх төсвийн ил тод байдлыг хангах, татварын орлогын төлөвлөлт, татвар хураалтын ажлын зохион байгуулалт, төрийн сангийн болон төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах, аймгийн эдийн засгийн бодлогыг төлөвлөх, үр дүнг судалж нэгтгэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, хэрэгжилт үр дүнг нэгтгэж, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Эрхэлсэн ажил үйлчилгээ, чиг үүргийн дагуу аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний дараах газар, хэлтэс, агентлагийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангана. Үүнд:
Засгийн газрын болон нутгийн захиргааны байгууллагын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үйл ажиллагааны үе шат бүрт хяналт шинжилгээ, үнэлгээ хийж үр дүнг тайлагнах, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын бодлого боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах үйл ажиллагаанд хяналтшинжилгээ, үнэлгээ хийх, төрийн байгууллагуудыг бодлогын зөвлөмж, арга зүйгээр, удирдлагыг бодит мэдээ, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг тайван болон онцгой нөхцлийн үед орон нутагт зохион байгуулах, нутгийн захиргааны болон төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэргэшил арга зүйгээр хангаж, хяналт тавих удирдлагуудыг бодит үнэн зөв мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын ажиллах таатай орчныг бүрдүүлэх, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг удирдан зохион байгуулах, үйлчилгээний ажилчдыг арга зүйгээр ханган, удирдлагыг бодит мэдээ, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Бид Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж “ЗОГСОЛТГҮЙ ХӨГЖИЖ, АМЖИЛТААРАА МАНЛАЙЛАЯ” уриатай “МЭРГЭШСЭН, ЁС ЗҮЙТЭЙ ХҮНИЙ НӨӨЦӨД ТҮШИГЛЭН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛЖ, ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ДЭЭДЭЛСЭН БАЙГУУЛЛАГА БОЛНО” гэсэн чанарын бодлоготой.
Ажлын байрны зорилго: Аймгийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд Тамгын газрын үйл ажиллагааг мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж, Засаг даргыг мэргэшлийн цаг үеэ олсон эцсийн шатны бодлогын зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр шуурхай хангах замаар Тамгын газрын үйл ажиллагааны үр дүн бүтээмжийг дээшлүүлэх.
Ажлын байрны үндсэн зорилт:
Холбоо барих:
Цахим хаяг: lhagvabaatar@dundgovi.gov.mn
Утас: 70592494