Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг авч, Засаг даргыг томилогдсоны дараах нэг сарын дотор багтаан боловсруулна.” гэсэн заалтыг үндэслэж, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсрууллаа.
Дундговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Дундговь аймгийг 2018-2028 онд хөгжүүлэх хэтийн зорилт”, салбарын хөгжлийн зорилтот хөтөлбөр, Аймаг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд суурилан боловсруулахаас гадна Дундговь аймгийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналд үндэслэн боловсруулсан. Энэхүү бодлогын баримт бичиг нь хөгжлийн тэргүүлэх 6 бүлгийг хамарч байна.
Дундговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 6 бүлэг 19 чиглэл /салбар/-ийн хүрээнд 15 зорилго, 46 зорилт, 226 арга хэмжээг төлөвлөн гаргалаа.
НЭГ.“КОВИД-19” ХАЛДВАРТ ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ БОДЛОГО
ХОЁР.ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО
ГУРАВ.ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО
ДӨРӨВ.ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО
ТАВ. НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
ЗУРГАА. ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ
ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.