Говь-Угтаал сум

Дундговь аймаг

Мэдээ

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО.

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Төрийн албаны тухай анхдагч хуульд Төрийн албаны төв байгууллагыг 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулж ардчилсан нийгмийн мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн бэхжүүлэх, төлөвшүүлэн хөгжүүлэх чиг үүрэг бүхий бие даасан, хараат бус бүтэц тогтолцоог бий болгосон түүхэн өдөр юм.Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдрийг “Төрийн албаны өдөр” болгож Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад оруулж, Монгол Улсад анх удаа тэмдэглэж байгаа бөгөөд бөгөөд энэхүү түүхэн өдөр Дундговь аймгийн найман байгууллагын 14 төрийн албан хаагч тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дах Салбар зөвлөлийн гишүүд болон хэлтэс агентлагийн удирдлагууд оролцов.


"ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР III" аян зохион байгуулагдаж төрийн албан хаагч нар батламжаа гарган авлаа.

"ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР III" аяны хүрээнд явагдсан үндэсний бичгийн анхан, дунд, цахим бичвэрийн сургалтад хамрагдсан Төрийн албан хаагчид батламжаа гардан авлаа.Үндэсний бичиг, соёлоо дээдлэгч эрхэм албан хаагчиддаа цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.


Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг Сумын Засаг даргын нэрэмжит “Ирээдүйн одод” дууны уралдаан амжиллтай болж өнгөрлөө.

Нийт 2-16 насны 32 оролцогч оролцсоноос цэцэрлэгийн насанд:

П.Бат-Эрдэнэ бэлтгэл бүлэг

Э.Од-Эрдэнэ бэлтгэл бүлэг

Э.Мөнхжингоо ахлах бүлэг

1-5 дугаар ангийн төрөлд:Б.Бадамсамбуу 3-р ангиТ.

Дэмүүл 4-р ангиЭ.Бадамгарав 2-р анги

6-9 дугаар ангийн төрөлд:М.Анхилуун 7-р анги

Б.Дөлгөөн 7-р анги

Ү.Баярчимэг 9-р анги

Нийт оролцогч хүүхдүүдээ баяр хүргэж цаашдынх нь сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.


2024 оны 05 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Дундговь аймгийн зүүн бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн болж өнгөрлөө.

Зөвлөгөөнийг нээлтийг Засаг даргын орлогч Б.Даваасүрэн нээж, Соёлын төвийн хамт олон болон соёлын төвийн дэргэдэх “уран хэлхээ” бүжгийн хамтлаг уран бүтээлийн дээжээс толилууллаа.“Хичээнгүй үндэс” ТББ-н тэргүүн Т.Буяндэлгэр “Хувь хүний хөгжил, ёсзүй, харилцаа хандлага, төрийн албан хаагчдын ёсзүй” сэдвээр сургалт хийлээ.Мөн зөвлөгөөний үеэр спортын гурван төрөлт тэмцээнд:- Гарбөмбөгийн төрөл эрэгтэйӨндөршил сумын баг Дэрэн сумын баг Баянжаргалан сумын баг -Гарбөмбөгийн төрөл эмэгтэйДэрэн сумын баг Гурвансайхан сумын баг Баянжаргалан сумын баг -Ширээний теннис эрэгтэй Дэрэн сум Ц.ЖамъянсүрэнГурвансайхан сум Д.ЭрдэнэбаярБаянжаргалан сум Д.Эрдэнэбат-Ширээний теннис эмэгтэйГурвансайхан сум С.СарантуяаДэрэн сум С.Цэрэнрагчаа Говь-Угтаал сум Б.Мөнхдэлгэр-100 буудалт даам эрэгтэй Гурвансайхан сум Б.НямдоржГовь-Угтаал сум Н.Лхагва-УчралӨндөршил сум Т.Батбилэг-100 буудалт даам эмэгтэйЦагаандэлгэр сум Х.ОюунбилэгДэрэн сум С.ГанзулГовь-Угтаал сум У.Сүнжидмаа нарынамжилтаар чуулганаа өндөрлөлөө.


ХАЛХ ЖОНОН БҮЖГИЙН УРАЛДААН-2024

Төв халхын дуулалт жүжгийн театраас зохион байгуулсан "ХАЛХ ЖОНОН-2024" хамтлаг бүжгийн төрлөөр 3 дугаар байр эзэллээ.

Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын захиргаа нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр:Гэрэл зургийн үзэсгэлэн / Их газрын чулууны уулын амьтан, ургамал, биотехникийн үйл ажиллагааг харуулсан зургаар үзэсгэлэн гаргалаа/Сургалт, мэдээлэл / 1-2 ангийн сурагчдад "Байгаль хамгаалагчтай танилцсан" сургалт 1-9 ангийн сурагчдад " Тусгай хамгаалалттай газар нутаг", Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны танилцуулга сургалт явуулж нийт 162 сурагчдад сургалт мэдээлэл явууллаа.


Зууны Манлай Алдарт уртын дуучин МУГЖ Ж.Дорждагвын нэрэмжит "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ЯРГУЙ-2024" урлагийн бага наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Зууны Манлай Алдарт уртын дуучин МУГЖ Ж.Дорждагвын нэрэмжит "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ЯРГУЙ-2024" урлагийн бага наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уралдаанд 15 сумын болон аймгийн төвийн нийт 19 сургуулийн 622 хүүхэд оролцсоноос бүжгийн хамтлаг төрөлд Дэлгүүрийн тоглоом хамтлаг маань Тусгай байраар шагнагдлаа.


Эрдмийн баяраа тэмдэглэсэн 1,5,9-р ангийн сурагчид маань сургуулийнхаа хашаанд цэцэг тарьлаа.

Эрдмийн баяраа тэмдэглэсэн 1,5,9-р ангийн сурагчид маань сургуулийнхаа хашаанд цэцэг тарьлаа.


Эрдмийн баяр боллоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Эрдмийн баярын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн баярын нэгэн содон зүйл нь Эрдмийн баяраа тэмдэглэсэн 1,5,9-р ангийн сурагчид маань бүгд цэцэрлэгтээ Н.Уранбайгаль, Н.Нармандах багш нарын гараар хүмүүжсэн нь ховор тохиолдол байлаа.

“БИД ХАРИУЦЛАГАТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ” ЗӨВЛӨГӨӨНД БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ БОЛОН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.

“БИД ХАРИУЦЛАГАТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ” ЗӨВЛӨГӨӨНД БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ БОЛОН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.


ДУНДГОВЬ АЙМАГТ "ЭКО ЖОРЛОН" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Энэхүү арга хэмжээнд Засаг дарга Т.Ариунаа, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Цэрэнчунт нар хамрагдаж Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат даргын уриалснаар 100 жилийн ой болохтой холбогдуулан 3 ширхэг "ЭКО ЖОРЛОН" авахаар төлөвлөлөө.


ЗУУНЫ МАНЛАЙ АЛДАРТ УРТЫН ДУУЧИН МУГЖ Ж.ДОРЖДАГВЫН НЭРЭМЖИТ "ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ" ХҮҮХДИЙН ТЕАТРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН "УРАН ЖИРГЭЭ-2024"

2023 ОНЫ ТӨГСӨГЧ Ц.ЭРДЭНЭСУВД ЗУУНЫ МАНЛАЙ АЛДАРТ УРТЫН ДУУЧИН МУГЖ Ж.ДОРЖДАГВЫН НЭРЭМЖИТ "ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ" ХҮҮХДИЙН ТЕАТРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН "УРАН ЖИРГЭЭ-2024" УРАН УРАЛДААНД 7-10Р АНГИЙН ТӨРӨЛД 3-Р БАЙРАНД ШАЛГАРЧЭЭ.


Их уншсан

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ҮНДЭСНИЙ ХУВЦСАА ӨМСӨЖ ХЭВШИЛ БОЛГОХ ТУХАЙ

төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүллээ.

СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

СҮҮ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Морьт багийн нутаг дэвсгэрт сэг зэм устгах ажил зохион байгуулагдлаа.

“ЗАСАГЛАЛЫН МЕНЕЖМЕНТ - НУТГИЙН ХӨГЖИЛ” УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

"НУУЦАЛЪЯ" АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН 1-9-Р АНГИЙН СУРАГЧИД БОЛОН СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧДАД СУРГАЛТ ЗХИОН БАЙГУУЛЛАА.