Говь-Угтаал сум

Дундговь аймаг

Танилцуулга

ГОВЬ-УГТААЛ СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Сэцэн хан аймгийн Боржигон вангийн хошуу ардын засгийн 1923 оны 01 сарын 05-нд Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм гаргаж, мөн оныхоо 09 сард хошуудыг халах бодлого явуулснаар Сэцэн хан аймгийг Хан Хэнтийй уулын аймаг хэмээн нэрлэж Боржигон Сэцэн вангийн хошууг Оцол Сансар уулын хошууг эх болсноор Боржигон Сэцэн вангийн хошууны баруун зах нутагт, Их Угтаал, Цац, Даш-Яйчил, Даш намжил гэсэн пөрвөн сумыг үүсгэн байгуулжээ. Улмаар 1924 онд дээрхи дөрвөн жижг сумдыг нэгтгэн /Одоогийн 1 дүгээр багийн нутаг/ Ламирамын шанд гэдэг газарт төвлөрүүлж Их Угтаал сум хэмээн нэрлэжээ. 1931 онд хошуудыг халж аймгуудын тоог нэмэгдүүлэн, эдийн засгийн талаар аймаглах зорилгоор нутгийн захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилснээр Их Угтаал сумыг төв аймагт харьяалуулах болсон байна. Төв аймагт Угтаал нэртэй хоёр сум байсны нэгийг нь Угтаал цайдам нөгөөг нь говь тал хосолсон нутагтайгаар нь Говь-Угтаал хэмээн нэрлэх болсон гэдэг. 1932 онд 5 сард Их Угтаал сумыг нүүлгэж Бага угтаал уулын зүүн урд энгэр Хажуу шинэ ус гэдэг газар хол ойрын харваач ирж жил бүр цугларч шагай харвадаг байсан Дураалын жасын баруун хойд талын соргог дэнж дээр, нийслэл хотоос 260 км, /одоогий Мандалговиос 110 км, Чойроос 86 км/ газарт төвлөрүүлж одоогийн суурин амьдрал үүссэн түүхтэй билээ. Говь-Угтаал сум нь 1941 онд Дундговь аймгийг анх байгуулагдахад Төв аймгаас 3900  гаруй хүн амтай 130 гаруй толгой малтайгаар тасарч тус аймагт харьяалагдах болсноор тухайн үедээ томоохон сумдын тоонд багта байсан байна. 1929 онд Эд хэрэглэгчдийн хоршоо 1934 онд анхны бага сургууль, 1938 онд сумын эмнэлэг, 1956 онд Говийн Өрнөлт нэгдэл зэрэг албан байгууллагууд байгуулагдаж, цаашид сумын материаллаг баазыг улам бэхжүүлэн хөгжүүлснээр, сумын клуб, контор, зочид буудал, сум дундын хүн эмнэлэгийн барилга барих зэргээр бүтээн бйгуулалтын ажлуудыг амжилттай өрнүүлснээр орчин үеийн суурин амьдрал бий болсон юм. Говь-Угтаал сумыг 1963 онд Цагаандэлгэр сумтай нэгтгэж нэг сум болгосон ба 1966 онд эргүүлэн тусгаар болгосон түүхтэй. Говь-Угтаал сум нь говь, тал хээрийн бүсийн дов толгод голдуу 207,7 мянган га талбай бүхий нутаг дэвсгэртэй бөгөөд элс чулуурхаг хүрэн хужир мараат хөрс бүхий талархаг гадаргатай Ерлөг /1706м / Их газрын чулуу /1566м/ Баянзүрх /1648м/ Их –Угтаал/1673м/ Сүмбэрцагаан уул/1408/Хараат /1521/ Цац /1469м/ Хонгор,Залаа, Даш-яйчил,Дулааны уул, Бичигтийн цохио, Ихбага тал зэрэг уул тал хосолсон нутагтайгаас гадна Сүмбэрийн цайдам говь, Шар,Бор Даравгай  гурван дэлгэрийн тойром, бүрд нуур Сүмбэрийн булаг, Баянбулаг,Дунд булаг, Могойн булаг Цавчирын булаг,Тал булаг зэрэг ундармал булаг шандтай, хазаар өвс, хялгана ерхөг агь ганга таана хөмүүл зэрс бут зэрэг ургамалтай Болор гартаам мана, хаш зэрэг эрдэнийн чулуу,Чулуут нүүрс, төмрийн хүдэр хайлуур жонш шохойн чулуу цайр мөнгө бал ёулуу цахиур зэс зэрэг ашигт малтмалын   Уул хадархаг газарт идээшсэн цөөн тооны аргаль,янгир тарвага зурам хар сүүлт, цагаан зээр, үнэг хярс туулай  дорго, мануул өмхий хүрэн чоно зэрэг үслэг ан амьтад байдаг байна.нутгийн хүйс нь Хажуу шинэ ус гэдэг газар Нутгийн ард түмний нэрийн хуудас болсон Их-Угтаал хайрханаа эрт дээр үеэс уламжлан тахиж ирсэн бөгөөд аймгийн тахилагт уул болгосноор хоёр жил тутам бүсийн чанартай төрийн тахилга үйлдэх болсон байна Өнөөгийн Говь-Угтаал суманд 320 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургууль,100 хүүхдийн цэцэрлэг, 10 ортой эрүүл мэндийн эмнэлэг,250 хүний суудалтай соёлын төв,Засаг даргын Тамгын газар улсын төсвийн байгууллагууд үйл ажиддагаагаа тогтмол явуулж иргэд хөдөлмөрчдөд төрийн үйлчилгээг хүргэж байна. Тус сум нь засаг захиргааны нэгж Ажирхай,Морьт,Хонгор, Өрнөлт, гэсэн 4 багтай ба аймгийхаа зүүн бүсийн тулгуур төвийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Говь-Угтаал суманд ХААН банк, Төрийн банк,Угтаал Ундрам хадагламж зээлийн хоршоо зэрэг байгууллагууд банк болон банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэдэгээс гадна,үүрэн телефон дөрвөн оператор худалдаа үйлчилгээний чиглэлээр Угтаалтрейд ХХК,Угтаал Чандмань хоршоо,Дэлгэр хонгор ХХК-ууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сумын эдийн засгийн гол үндэс нь мал аж ахуй бөгөөд 2020 оны байдлаар 1538 хүн амтай, 278 малчин өрхийн 201727 толгой малтай болсон байна.