
Дундговь аймаг
Сурагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, номонд дуртай болгох,номтой нөхөрлүүлэх зорилгоор аян зохион байгууллаа.






Сумын төв дээр золбин ноход ихээр цуглаж байгаа учир сурагчид болон иргэд гудамжаар явахад бэршээлтэй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс 7а ангийн сурагчид бусдад анхааруулах, сануулах үүднээс анхааруулга зөвлөмжийг бэлтгэн айлын хашаа, гудамжаар наалаа. Та бүхэн сурагчдын минь хийсэн ажлыг дэмжиж өөрийн нохойг уяж, бусдыг эрсдлээс хамгаалахыг уриалж байна.




Говь-Угтаал сумын малчин, тэнгэр шинжээч Д.Таванжин: Өвлийн дүн нуруу сайхан болно. Үе үе салхилсан, хаяа нойтон цастай, заримдаа хуурай, салхилах үедээ хүйтэн байх нь. Цас нь тааруухан, гэхдээ хүйтэндүү байна.
Говь-Угтаал сумын малчин, тэнгэр шинжээч А.Лхагвасүрэн: Хүйтний хувьд 10 дугаар сард эвгүй, 11, 12 дугаар сард гайгүй, 2 дугаар сард цас орж хүйтэрч магадгүй. Сүүлийн 2, 3 сард арай л чанга байх болов уу. Өвлийн эхэн сардаа жаахан цас орох байх гэж ажлаа.



1.Угтах нээлтийн үйл ажиллагаа: Хүрэлцэн ирсэн: Аймгийн БСШУГ,сумын удирдлага,сургуулийн хамт олон, үе үеийн төгсөгчид,ахмад багш нар,үр хүүхэд,найз нөхөд,Зүүн бүсийн 8 сум (Говь-Угтаал,Цагаандэлгэр,Дэрэн, Баянжаргалан,Гурвансайхан,Өлзийт, Өндөршил,Дэлгэрцогт,)бага ангийн багш нарын төлөөлөл,сургалтын менежерүүд зочид төлөөлөгч нартаа талархал илэрхийлье.❤ Та бүхэндээ аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсье.






"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2024" арга хэмжээнд 4 багийн 15 малчид болон өрхийн үйдвэрлэгч нарын 28 нэр төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцлоо.
1.ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ-ээр Б.Нармандах /Өрнөлт баг/
2.ХЭРЭГЛЭГЧДИЙН ТААШААЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН-ээр Г.Нандинчимэг /Морьт баг/
3. ИДЭВХ ОРОЛЦОО САЙТАЙ БАГ-аар Морьт баг
4. ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН-ээр А.Шинэбаяр /Ажирхай баг/
5. ХАМГИЙН САЙХАН АЙРАГТАЙ ӨРХ-өөр Г.Амгаланбаатар /Морьт баг/ нар тус тус шалгарлаа.






Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Төрийн албаны тухай анхдагч хуульд Төрийн албаны төв байгууллагыг 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулж ардчилсан нийгмийн мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн бэхжүүлэх, төлөвшүүлэн хөгжүүлэх чиг үүрэг бүхий бие даасан, хараат бус бүтэц тогтолцоог бий болгосон түүхэн өдөр юм.Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдрийг “Төрийн албаны өдөр” болгож Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад оруулж, Монгол Улсад анх удаа тэмдэглэж байгаа бөгөөд бөгөөд энэхүү түүхэн өдөр Дундговь аймгийн найман байгууллагын 14 төрийн албан хаагч тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дах Салбар зөвлөлийн гишүүд болон хэлтэс агентлагийн удирдлагууд оролцов.





"ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР III" аяны хүрээнд явагдсан үндэсний бичгийн анхан, дунд, цахим бичвэрийн сургалтад хамрагдсан Төрийн албан хаагчид батламжаа гардан авлаа.Үндэсний бичиг, соёлоо дээдлэгч эрхэм албан хаагчиддаа цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.




Нийт 2-16 насны 32 оролцогч оролцсоноос цэцэрлэгийн насанд:
П.Бат-Эрдэнэ бэлтгэл бүлэг
Э.Од-Эрдэнэ бэлтгэл бүлэг
Э.Мөнхжингоо ахлах бүлэг
1-5 дугаар ангийн төрөлд:Б.Бадамсамбуу 3-р ангиТ.
Дэмүүл 4-р ангиЭ.Бадамгарав 2-р анги
6-9 дугаар ангийн төрөлд:М.Анхилуун 7-р анги
Б.Дөлгөөн 7-р анги
Ү.Баярчимэг 9-р анги
Нийт оролцогч хүүхдүүдээ баяр хүргэж цаашдынх нь сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.





Зөвлөгөөнийг нээлтийг Засаг даргын орлогч Б.Даваасүрэн нээж, Соёлын төвийн хамт олон болон соёлын төвийн дэргэдэх “уран хэлхээ” бүжгийн хамтлаг уран бүтээлийн дээжээс толилууллаа.“Хичээнгүй үндэс” ТББ-н тэргүүн Т.Буяндэлгэр “Хувь хүний хөгжил, ёсзүй, харилцаа хандлага, төрийн албан хаагчдын ёсзүй” сэдвээр сургалт хийлээ.Мөн зөвлөгөөний үеэр спортын гурван төрөлт тэмцээнд:- Гарбөмбөгийн төрөл эрэгтэйӨндөршил сумын баг Дэрэн сумын баг Баянжаргалан сумын баг -Гарбөмбөгийн төрөл эмэгтэйДэрэн сумын баг Гурвансайхан сумын баг Баянжаргалан сумын баг -Ширээний теннис эрэгтэй Дэрэн сум Ц.ЖамъянсүрэнГурвансайхан сум Д.ЭрдэнэбаярБаянжаргалан сум Д.Эрдэнэбат-Ширээний теннис эмэгтэйГурвансайхан сум С.СарантуяаДэрэн сум С.Цэрэнрагчаа Говь-Угтаал сум Б.Мөнхдэлгэр-100 буудалт даам эрэгтэй Гурвансайхан сум Б.НямдоржГовь-Угтаал сум Н.Лхагва-УчралӨндөршил сум Т.Батбилэг-100 буудалт даам эмэгтэйЦагаандэлгэр сум Х.ОюунбилэгДэрэн сум С.ГанзулГовь-Угтаал сум У.Сүнжидмаа нарынамжилтаар чуулганаа өндөрлөлөө.




