Говь-Угтаал сум

Дундговь аймаг

Мэдээ

УЛС ТУНХАГЛАСНЫ 99 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛОВ.

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 99 жилийн ойд зориулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний бөхийн холбооноос хүчит бөхийн барилдааныг энэ сарын 25-ны өдөр Мандалговь хотноо зохион байгууллаа. Энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой 48 бөх зодоглосноос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын өсөх идэр начин Э.Даш 6 даван түрүүлж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Улсын харцага Х.Гантулга үзүүрлэжээ. Их шөвөгт Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн шалгарсан юм. Барилдааны үеэр энэ жил гадаад дотоодын тэмцээн, баяр наадмаар амжилт гаргасан бөхчүүддээ аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагнал, нутгийн брэнд Агар хувинг дурсгав.

Их уншсан

2024 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагад цэргүүдээ үдэн мордууллаа.

ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН 1-9-Р АНГИЙН СУРАГЧИД БОЛОН СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧДАД СУРГАЛТ ЗХИОН БАЙГУУЛЛАА.

СҮҮ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

“ЗАСАГЛАЛЫН МЕНЕЖМЕНТ - НУТГИЙН ХӨГЖИЛ” УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Морьт багийн нутаг дэвсгэрт сэг зэм устгах ажил зохион байгуулагдлаа.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага "Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ 2024" болж өндөрлөлөө.

Эрдмийн баяраа тэмдэглэсэн 1,5,9-р ангийн сурагчид маань сургуулийнхаа хашаанд цэцэг тарьлаа.

ЗУУНЫ МАНЛАЙ АЛДАРТ УРТЫН ДУУЧИН МУГЖ Ж.ДОРЖДАГВЫН НЭРЭМЖИТ "ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ" ХҮҮХДИЙН ТЕАТРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН "УРАН ЖИРГЭЭ-2024"

Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын захиргаа нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгууллаа.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.