НӨАТ-ын тухай хуулийн 4.1.7-д “"орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай баригдан уг зорилгоор, аж ахуйн үйл ажиллагааны бус хэлбэрээр ашиглагдаж байгаа бөгөөд энэ хуулийн дагуу НӨАТногдуулсан нийтийн болон амины орон сууцны барилгыг;” гэсэн шалгуурыг хангаж буй бол мөн хуулийн 13.1.Дараах барааг албан татвараас чөлөөлнө: ... 13.1.7.орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого;” гэж зааснаар НӨАТ-аас чөлөөлөгдөнө.
НӨАТ-ын хуулийн 3.1.Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ. гэж заасны дагуу ажил үйлчилгээ үзүүлсэн бол төлбөрийн баримт гарган өгнө. 2.Бизнес эрхлэгч хувь хүн харъяа дүүргийн татварын албандаа хандан нэвтрэх нэр нууц үг авч цахим төлбөрийн баримт гарган өгнө.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.5.Бараа, ажил, үйлчилгээ солилцсон тохиолдолд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнийг жишиг болгоно. гэж заасны дагуу бараа харилцан солилцсон тохиолдолд борлуулалт гэж үзэж, е-баримт олгох ёстой.
Галт зэсвгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу Үрдлэн сумтай галт зэвсгийн жилийн албан татвар нь 30000 төгрөг байна.
Хууль сахиулах албаны болон байлдааны /зэвсэгт хүчин, хил хамгаалах, тагнуулын байгууллагын/ зориулалттайгаас бусад галт зэвсэгт албан татвар ногдоно.
Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу “Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжид заасны дагуу галт зэвсэг эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, өмчийн бүх төрөлд хамаарах хуулийн этгээд” төлнө.
Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Албан татвар төлөгч албан татварыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор орон нутгийн төсөвт төлнө.
Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар татварын улсын байцаагч нь Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг тодорхойлоход, Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлоход, Татварын албаны даргын шийдвэрээр татварын өртэй татвар төлөгчийн эд зүйл, мөнгөн хөрөнгө, баримт, байр, агуулах /цаашид “эд хөрөнгө” гэх/-ыг битүүмжлэхэд, Татварын ерөнхий хуулийн 74-р зүйлд заасан үндэслэлээр хариуцлага ногдуулахад тус тус татварын улсын байцаагчийн акт, татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичнэ.
Татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 29.1.4-д орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйл, түүнийг нотлох нягтлан бодох бүртгэлийн болон бусад баримт бичгийг хадгалж буй татвар төлөгчийн байр, агуулахад байршлыг нь үл харгалзан нэвтрэн орж шалгалт, тооллого, ажлын зураг авалт, шаардлагатай бол үзлэг хийх эрхтэй гэж заасны дагуу татвар төлөгчийн байр, агуулахад нэвтрэн орохдоо Татварын ерөнхий хуулийн 49-р зүйлийг баримтлана. Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйл болон татвартай холбогдолтой мэдээ, судалгаа, бусад баримтыг хадгалж байгаа, нэвтрэн орохыг хуулиар хориглоогүй аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний болон албан байр, агуулах, зооринд болон аливаа компьютер, техник хэрэгсэл, програм хангамжид нэвтрэн орж ажлын зураг авалт, үзлэг, тооллого хийх, баримт бичиг, эд хөрөнгийг түр хугацаагаар хураах, хяналт шалгалтын ажил хийх эрхтэй. Татвар төлөгчийн аль байр, агуулахад хийхийг удирдамжид тодорхой тусгаж харьяалах татварын албаны даргын баталсан албан томилолтоор хяналт шалгалтын ажиллагаа явуулна. Үзлэг, тооллого, хяналт шалгалт хийх тухай татварын албаны удирдамж болон томилолт татварын улсын байцаагчийн үнэмлэхээ татвар төлөгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчид үзүүлсний үндсэн дээр байр агуулахад нэвтрэн орно. Гадаад орны дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын байр, дипломат эрх ямба бүхий албан тушаалтны орон сууцанд энэ хуулийн 49.1-д заасан ажиллагаа явуулахыг хориглоно.
Татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 29.1.4-т заасны дагуу орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйл, түүнийг нотлох нягтлан бодох бүртгэлийн болон бусад баримт бичгийг хадгалж буй татвар төлөгчийн байр, агуулахад байршлыг нь үл харгалзан нэвтрэн орж шалгалт, тооллого, ажлын зураг авалт, шаардлагатай бол үзлэг хийх эрхтэй. Ажлын зураг авалт хийхдээ Татварын ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийг баримтлан татвар төлөгчийн төлбөл зохих татварын хэмжээг тодорхойлох, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, зардлыг тогтоох зорилгоор ажлын зураг авалтыг урьдчилан мэдэгдэж, эсхүл мэдэгдэхгүйгээр хийх, урьдчилан мэдэгдсэн тохиолдолд уг ажиллагаанд татвар төлөгчийг, урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд хөндлөнгийн гэрчийг оролцуулан хийнэ. Ажлын зураг авалтад холбогдох мэргэжилтэнг оролцуулж, шаардлагатай хэмжих хэрэгсэл ашиглан, ажлын зураг авалтын тооцоо дүгнэлт хийж, тэмдэглэл үйлдэх, уг тэмдэглэлд байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулах, гарын үсэг зурахаас татгалзвал шалтгааныг нь тайлбарлах бололцоо олгож, тайлбарыг тэмдэглэлд хавсаргана.
НӨАТ-ын тухай хуулийн 13-р зүйлийн 13.5.5.зээл олгох үйлчилгээ; 13.5.7.банкны болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүү, санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ; гэсэн заалт нь эрх бүхий байгууллагаас. тухайн чиглэлийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан этгээдийн орлогод хамаарна. Хэрэв ломбардны үйл ажиллагаа эрх бүхий төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл аваагүй тохиолдолд дээрх заалт хамаарахгүй болно.
НӨАТ-ын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1.“борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг; мөн хуулийн 9-р зүйлийн 9.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн; тооцно гэж заасан байдаг. Иймд ваучер ашигласан борлуулалтыг төлбөрийн баримт НӨАТ-ын падаан үйлдэж борлуулалтын орлогыг цэвэр дүн буюу худалдан авагчийн төлсөн дүнгээр хүлээн зөвшөөрнө.