Дундговь аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас 8 сум, Дорноговь аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум тус тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд аймгийн нэрийг Дундговь хэмээн өөрчилж аймгийн төв одоогийн оршин байгаа Зоогийн Хар овооны энгэрт суурьшсан байна.
Дундговь аймаг нь 2020 оны эцсийн байдлаар 14212 өрхийн 47.104 мянган хүн амтай байгаа бөгөөд аймгийн суурин хүн ам нь насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр байгаа ба 0- 14 насны хүүхэд 30.3 хувь, 15-64 насны хүн ам 64.4 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 5.3 хувь эзэлж байна.дэлгэрэнгүй . .
ИРГЭДИЙН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАСАН САЙН ЗАСАГЛАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ЭРХЭМЛЭН, АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛСАН БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ АЙМАГ БОЛНО.
ТӨР ИРГЭН ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАН ХҮН АМЫН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АМЬДРАХ ОРЧИН НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАЛИЙН ТЭНЦВЭРТ БАЙДЛЫГ ХАНГАНА.