Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3   4   5  .... ( 154 мэдээ )

2004 онд Каир хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 12 дугаар уулзалтаас “Машинаар унших паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй байх, дардас, резинэн тамгаар сунгасан паспортыг машинаар уншигдах баримт бичиг гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болох тухай” Протокол гаргасан юм.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын иргэд энгийн гадаад паспортынхаа хугацааг сунгуулж гадаадад зорчих нөхцөлд үүнийг нь дэлхийн олон орон үл хүлээн зөвшөөрөх, олон улсын нислэгээр зорчуулахгүй байх, хилээр нэвтрүүлэхгүй эрсдэл үүсч байгаа юм.

Иймд олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор Монгол Улсын энгийн гадаад паспортыг чипгүй бол таван жилийн, харин чиптэй энгийн гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгож, дахин сунгалт хийхгүй байхаар тогтов. Засгийн газрын энэхүү тогтоолтой холбоотойгоор иргэдээс авдаг төлбөр хураамжид ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм.

дэлгэрэнгүй

Говь-Угтаал суманд 2017 оны 03 дугаар сарын 13-14ны өдрүүдэд Нутгийн хөгжилд Эмэгтэйчүүдийн оролцоо сэдэвт чуулган зохион байгуулагдлаа.

дэлгэрэнгүй

ӨЛЗИЙТ СУМЫН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭГ ЗАГСАГАЛТАЙ НОГООГ ЦАЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

дэлгэрэнгүй

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хот хохижуулах газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хог тээврийн авто машин нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2017 оны 03 сарын 21 ны өдрийн 10 цагт хүлээн авах бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 03 сарын 21 ны өдрийн 11 цаг 00 минутанд нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ

Харилцах утас: 70593870

 

дэлгэрэнгүй

 2017.03.07-нд “МЯНГАТ МАЛЧДЫН МАНЛАЙЛАЛ” анхдугаар хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж нийт 64 мянгат малчнаас 54 мянгат малчин гэр бүлийн хамт оролцлоо. Арга хэмжээнд ТҮ-9 телевиз, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн Тэргүүлэгч С.Од-Эрдэнэ, тус сумын харьяат “Хөгжилтэй аялал” ХХК-ний захирал М.Батсайхан нар оролцлоо.

    Шарын Ганхуяг нь 1961 оны намар малчин ард Ц.Шарын гуравдугаар хүү болон эхээс мэндэлжээ. Ам бүл 6-уул ,эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.Тэрээр 1969-1977 онд Сайнцагаан сумын 8 жилийн сургуульд суралцан төгсөж, МХЗЭ-ийн илгээлтээр сумын “Мандах “ нэгдлийн малчин болж, аймгийн хошой аварга хоньчин аав Ц.Шарын заавар зөвлөгөөнийг авч сайн малчин болох гараагаа эхэлсэн байна.

    дэлгэрэнгүй

    Сумын тэргүүний ажилтан : Г.Цогтсайхан сумын ЗДТГазрын улсын бүртгэгч, С.Баттөр сумын ЗДТГазрын жижүүр, Д.Оюунгэрэл ХТГазрын үйлчлэгч, Т.Бямбасүрэн 4-р цэцэрлэгийн багш, С.Даваажав Мандал сургуулийн багш, ГИЦСугуулийн 12г ангийн сурагч Б.Лхагва нар шалгарлаа

    Тэргүүний хамт олон: С.Алимаа эрхлэгчтэй Улсын тэргүүний 4-р цэцэрлэгийн хамт олон

    Тэргүүний хамт олон: А.Мөнхбаяр захиралтай “Өнө мөнх хайрхан” ХХК-ний хамт олон

    Засаг даргын “Жуух бичиг” -ээр: Б.Саранзаяа сумын ЗДТГазрын мэргэжилтэн, М.Алтанчимэг Айраг багийн нийгмийн ажилтан, Б.Энхтайван 1-цэцэрлэгийн жижүүр, Х.Алтантуяа 2-р цэцэрлэгийн үйлчлэгч, Н.Наранчимэг 3-р цэцэрлэгийн тогооч, М.Уранчимэг 5-р цэцэрлэгийн туслах багш, Н.Түвшинбаяр 6-р цэцэрлэгийн жижүүр, Х.Түвшинжаргал ЭДЦСургуулийн багш, Б.Цэнд-Очир ЭДЦСургуулийн жижүүр, Б.Шинэхүү ГИЦСургуулийн багш, А.Цэцэгдэлгэр “Мандалговь хүнс ХХК” С.Отгонтөгс 3-р сургуулийн багш

    Сумын “Алтан төлийн эзэн”ээр : “Алтан ботго”-ны эзнээр Үйзэн багийн малчин М.Түвшинням, “Алтан унага”-ны эзнээр Тэвш багийн малчин Ш.Отгонбат, “Алтан тугал”-ын эзнээр Үйзэн багийн малчин Х.Базарваань, “Алтан хурга”-ны эзнээр Тэвш багийн малчин Ш.Мөнхбат, “Алтан ишиг”-ний эзнээр Далай багийн малчин Д.Дэлэг нар шалгарлаа.

    Сумын сайн малчин: Наран багийн малчин Д.Баярчулуун, Тэвш багийн малчин Д.Балдан, М.Лхагвасүрэн, Далай багийн малчин Д.Бат-Эрдэнэ нар тодорлоо.

    Сумын мянгат малчид: Наран багийн малчин Ё. Охиноо, Тэвш багийн малчин И.Эрдэнэдоо, Д.Чинбат, Далай багийн малчин О.Баттөмөр,Үйзэн багийн малчин Т.Баярбаясгалан, С.Бат-Эрдэнэ, С.Энхтайван, Ж.Рэнцэндагва, Г.Одхүү нар хүндэтгэл үзүүлэн алдаршууллаа.

    Сумын алдарт уяач: Арвижих багийн уяач М.Доржханд, Далай багийн уяач Ш.Нямдорж, Д.Сүх, Тэвш багийн уяач Б.Ерөөлт нар боллоо.

     

    дэлгэрэнгүй

    “Сум хөгжүүлэх сан”-гийн төслийг 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16.00 цагаар тасалбар болгон сумын ЗДТГ-ын 121 тоот өрөөнд ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Ш.Бямба хүлээн авна.

    дэлгэрэнгүй
    Хуудас:  1   2   3   4   5  .... ( 154 мэдээ )

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах