Аймгийн хэмжээнд төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг ерөнхий арга зүйгээр хангаж зохион байгуулах, нутгийн захиргаа боловсон хүчний бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тэдгээрийг сургах, давтан сургах, төрийн албанд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа шинжилгээ хийх, хууль тогтоомжийн биелэлтийг тооцон дүгнэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байрны зорилт чиг үүрэг: Аймгийн ЗДТГ-ын зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхэд хэлтсийн үйл ажиллагааг чиглүүлэн удирдах, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг төрийн албаны шинэтгэлд нийцүүлэн явуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, төрийн захиргааны болон хүний нөөцийн манлайлыг хангах, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх
Утас:70592548
E-mail: tuvshinjargal@dundgovi.gov.mn
Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангах, хүний нөөцийн бодлогыг төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг бэлтгэх, давтан сургах, тэдний үйл ажиллагаанд ёс зүйн хэм хэмжээг хэвшүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн хөдөлмөрийг үнэлж шагнаж урамшуулах, төрийн албанд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах.
Утас. 88041566
e-mail: munkhsaruul@dundgovi.gov.mn
Ажлын байрны зорилт чиг үүрэг: ЗГ-ын болон засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагаас зохион байгуулж байгаа ажлын явц үр дүн, цаг үеийн ажлын шуурхай мэдээ, мэдээлэл, аймаг орон нутгийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хандлагыг гадаад улс орнуудад сурталчлан таниулах, интернэт мэдээллийн баазыг ашиглан гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, шинэ дэвшилтэт техник технологийг тандан судалж, орон нутагт нэвтрүүлэх
Утас 70592114
e-mail: adiya@dundgovi.gov.mn
Ажлын байрны зорилт чиг үүрэг: Засгийн газар, аймгаас гаргасан мэдээллийн технологийн бодлогын хэрэгжилтийг ханган ажиллах, ЗДТГ-ын цахим тоног төхөөрөмж, программ, цахим мэдээллийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах, төрийн албаны үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвртүүлэх
Утас: 70592114
e-mail: mungun@dundgovi.gov.mn
Ажлын байрны зорилт чиг үүрэг: Засаг даргын өдөр тутмын үйл ажиллагаанд тусалж, мэдээ, мэдээллээр хангах, Засаг даргаас өгсөн үүргийн биелэлтийг тооцож мэдээлэх, төвийн бүсийн төлөвлөгөөнд орон нутгийн хөгжлийн асуудлыг тусгуулан хэрэгжүүлэх, мэдээ мэдээллийн шуурхай байдлыг хангах
Утас: 70592353
Цахим хаяг: mandakh@dundgovi.gov.mn
Ажлын байрны зорилт чиг үүрэг: Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, бүх шатны төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаатай холбоотой иргэдийн зүгээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, холбогдох албан тушаалтанд түргэн шуурхай, шууд хүргэн, холбогдох хариуг яаралтай авч, хэрэглэгчид хүргэснээр асуудлын мөрөөр ажил арга хэмжээ зохион байгуулагдаж төрийн байгууллагын ажил үйлчилгээний чанар хүртээмж, төр иргэдийн хамтын ажиллагааг сайжруулна. Мөн санал өргөдөл гомдлыг ажлын цагаар утсаар болон бичгээр хүлээн авдаг.
Утас: 7059106
e-mail: oyuntungalag@dundgovi.gov.mn
Ажлын байрны зорилт чиг үүрэг: Бүх шатны төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд цаг алдалгүй түргэн шуурхай хүргэн, мэдээллийн үнэн зөв бодитой байдлын хангана.
Утас: 7059106
e-mail:undarmaa@dundgovi.gov.mn
Ажлын байрны зорилт чиг үүрэг: Төрийн албан хэрэг хөтлөлтийг мөрдөж буй хууль тогтоомж, стандартын дагуу бичиг хэргийн урсгалыг зохицуулах, байгууллагын архивыг бүрдүүлж, байгууллага, иргэдэд үйлчилгээ үзүүлэх.
Утас:70592367
e-mail: solongo@dundgovi.gov.mn
Ажлын байрны зорилт чиг үүрэг: Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргаас сум, байгууллагуудын дарга нартай байгуулсан батламж бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээний биелэлтэд хяналт тавьж, биелэлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлага, туслалцаагаар хангах, ЗДТГ-ын дотоод ажлыг төлөвлөж, биелэлтийг тооцох, Засаг даргын зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангаж, хурлаас өгсөн үүргийн биелэлтийг хангуулж мэдээлэх.
Утас: 70592114
e-mail: javzmaa@dundgovi.gov.mn
Ажлын байрны зорилт чиг үүрэг: Нутгийн захиргааны бодлогыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах. Сум, баг, агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, хяналт тавих, үнэлж дүгнэх, тайлагнах.
Утас: 70592114
Email: perenleimaa@dundgovi.gov.mn
Архивын үйл ажиллагааг баримт бичгийн үндсэн заавар, журмын дагуу хүлээн авах, хадгалах, хөтлөх, тайлагнах Аймгийн Засаг даргын Тамгын газрын программ хангамж,тоног төхөөрөмжийн бэлэн байдал, холбогдох техникийн нөхцөл, байгууллагын тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, Хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
Утас: 70592367
Цахим хаяг: dashdondov@dundgovi.gov.mn