Иргэдээс ирүүлсэн саналын шинжтэй арга хэмжээнүүдийг үйл ажиллагааны бодлого, хөтөлбөрт тусгуулах, гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлан төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 15 суманд "НЭЭЛТТЭЙ УТАС" ажиллуулах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.дэлгэрэнгүй . .
2022 онд тохиох Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан газрын доройтол, цөлжилт, хуурайшилтийн эсрэг Дундговь аймгийн хэмжээний нийт айл өрх бүр 8-аас доошгүй, аж ахуйн нэгж байгууллагууд 80-аас доошгүй мод тарьж, 3 удаагийн тарилтаар "8 ТҮМЭН МОД" тарих ХӨДӨЛГӨӨН-ийг аймгийн Засаг даргаас санаачлан зохион байгуулж, 2021 оны 06 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд 80000 орчим модыг тарьж, усалгаа арчилгаа хийгдэж байна.дэлгэрэнгүй . .
“Орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог дэмжих тухай” 2021 оны А/01 тоот захирамжаар төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд хүнд сурталгүй, шуурхай ил тод хүргэх, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж ажиллахыг зорьж, аймгийн Засаг дарга болон бүх сумдын удирдлагууд 7 Хоног бүрийн Бямба гарагийн 11:00-16:00 цагт иргэдийг тогтмол хүлээн авч тэдний санал, хүсэлтийг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн, бодлого чиглэлдээ тусган ажиллахыг мөрдлөг болгож байна.
Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны дөрөвдүгээр хурал 13 гишүүний ирцтэй хуралдлаа.
Хурлаар Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 22 агентлаг болон 15 сумын Засаг дарга, түүний Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг танилцуулсан юм.
Тус үнэлгээгээр аймгаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэн, үйл ажиллагааны үр дүнгээр санаачилгатай сайн үнэлгээг авч нийт агентлагуудаа Э.Чагнаадорж даргатай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, М.Адъяабаатар даргатай Онцгой байдлын газар, Н.Гантулга даргатай Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд тэргүүлсэн байна.
Түүнчлэн нийт сумдаа Р.Мөнхтогтох Засаг даргатай Сайнцагаан сум “Санаачилгатай сайн” үнэлэгдэж тэргүүлсэн бодэлгэрэнгүй . .
Канад улсын Мэрит төсөл, Засаг даргын Тамгын газар хамтран хэлтсүүдийн ахлах мэргэжилтнүүд болон харьяа агентлаг, байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтэн нийт 34 төрийн албан хаагчид “Төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд ур чадварт шинжилгээ хийж, тасралтгүй суралцагч байгууллага болох нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.дэлгэрэнгүй . .
Номын сан. Дундговь аймгийн иргэд та бүхнийг "Дуудлагын номын сан"-ийн үйлчилгээгээр үйлчлүүлэхийг урьж байна.
Дуудлага хүлээн авах утас: 70593786
Фейсбүүк хаяг: Дуудлагын номын сангийн үйлчилгээ /Дундговь/
Доорх холбоосоор орж манай байгууллагын электрон каталогоос өөрт хэрэгцээт номоо хайж, сонгон захиалгаа өгнө үү.дэлгэрэнгүй . .
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлж буй чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 олон улсын стандартын хэрэгжилтийн хүрээнд зөвлөх багаас хоёр өдрийн сургалтыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
“Чанарын удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэхэд гүйцэтгэх удирдлагын манлайлал” сэдэвт сургалтад Засаг даргын Тамгын газрын 16 албан хаагч хамрагдсан бөгөөд, сургалтын төгсгөлд сертификат гардуулсан юм.дэлгэрэнгүй . .