Цөөн үгээр

“ЭМ СИ ПИ ЭЛ ХХК-д "CE" ангилалтай жолооч яаралтай ажилд авна. Мөн "CE" ангилалгүй жолоочийг бүртгэн, сургаж ажилд авна. Бүртгэл 2019 оны 4 сарын 10-аас 2019 оны 5 сарын 1-г хүртэл ХХҮГ-т явагдаж байна. Харилцах утас: 7059-2109, 9907-0502

Иргэдийн анхааралд Сайнцагаан сумын 2019 оны 1-р ээлжийн цэрэг татлага 2019 оны 04 сарын 11-12 ны өдрүүдэд 09.00 цагаас сумын ЗДТГазрын байранд явагдана. Цэрэг татлагын товчоогоор цэргийн алба хаагаагүй 18-26 насны эрэгтэйчүүд заавал орно.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч барагдуулах, шийдвэрлэлтэнд хяналт тавих, мэдээлэх журамд өөрчлөлт оруулахаар журмын төсөлд санал авч байна. Абле программын хэлэлцүүлэг хэсэгт байршуулсан байгаа тул та бүхэн саналаа ирүүлнэ үү.

Газар эзэмших эрхийн гэрчилгээний цахим дуудлага худалдаанд урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.dundgovi.gazar.gov.mn, www.mle.mn цахим хуудас болон 70592555, 80088606, 80090827 утсаар холбогдоно уу. ГХБХБГ

Цахим Холбоосууд