• И-мэйл шалгах
  • Холбоо барих
  • Вэбийн бүтэц
  • Хуучин вэб

Дундговь аймаг

Төрийн Байгууллагуудын Нэгдсэн Цахим Хуудас

  • Танилцуулга
    • Аймгийн тухай
    • Түүхэн замнал
    • Газарзүйн байршил
    • Бэлэг тэмдэг
    • Өнөөгийн байдал
    • Бахархал
    • Зургийн цомог
    • Эрхэм зорилго
  • Нутгийн удирдлага
    • Аймгийн ИТХурал
    • Аймгийн Засаг дарга
    • Засаг даргын орлогч
    • Аймгийн Засаг даргын Тамгын газар
      • Танилцуулга
      • Бүтэц зохион байгуулалт
      • Төрийн Захиргааны удирдлагын хэлтэс
        • Танилцуулга, чиг үүрэг
        • Ажлын тайлан
        • Мэдээ мэдээлэл
      • Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэс
      • Нийгмийн бодлогын хэлтэс
      • Хууль эрх зүйн хэлтэс
      • Санхүү төрийн сангийн хэлтэс
      • Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс
        • Танилцуулга
        • Бодлогын баримт бичиг
        • Хяналт, шинжилгээ үнэлгээ
        • Мэдээ мэдээлэл
        • Дотоод хяналт
      • Цэргийн штаб
  • Эрхзүйн актууд
    • Монгол улсын хуулиуд
    • Засгийн газрын тогтоол
    • Засаг Даргын захирамж
    • ЗДТГ-ын даргын тушаал
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Төрийн байгууллагуудын мэдээ
    • Орон нутгийн мэдээ
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
    • Зарлал мэдээлэл
  • Шилэн данс
    • Аймгийн Засаг даргын Тамгын газар
      • Батлагдсан төсөв
      • Санхүүгийн тайлан
      • Аудитын дүгнэлт
      • Төсвийн гүйцэтгэл
      • Шилэн данс
  • Ил тод байдал
    • Төсөв санхүү
      • Батлагдсан төсөв
      • Tөсвийн гүйцэтгэл
      • Аудитын дүгнэлт, зөвлөмж
      • Санхүүгийн тайлан
      • Орон нутгийн хөгжлийн сан
    • Үйл ажиллагаа
    • Тендерийн урилга
    • Хүний нөөц
      • Нээлттэй ажлын байр
    • Төсөл хөтөлбөр
    • Авилгатай тэмцэх үйл ажилллагаа
      • Төлөвлөгөө
      • Үйл ажиллагаа
      • Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулсан дүгнэлт
    • Нээлттэй хэлэлцүүлэг
    • Утасны жагсаалт
  • ТАСЗөвлөл
    • Бүрэлдэхүүн
    • Тогтоол, шийдвэр
      • Хуралдааны шийдвэр
      • Салбар зөвлөлийн тогтоол
    • Эрх зүйн акт
    • Шалгалтын зар
      • Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын зар
      • Мэргэшлийн шалгалтын зар
      • Нөөцөөс нөхөх зар
    • Ил тод байдал
      • Үйл ажиллагаа
      • Ажлын тайлан
      • Төрийн жинхэнэ албаны нөөц
    • Холбоо барих
Төрийн байгууллагууд
Аймгийн Аудитын газарАймгийн МузейАймгийн авто тээврийн төвАймгийн прокурорын газарАймгийн цагдаагийн газарАймгийн шүүхБайгаль орчин аялал жуулчлалын газарБиеийн тамир спортын газарБоловсрол, соёл, урлагийн газарГазрын харилцаа, барилга хот байгуулалтын газарГэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарИх газрын чулуу БЦГ-ын хамгаалалтын захиргааМэргэжлийн хяналтын газарМэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвНэгдсэн эмнэлэгОнцгой байдлын газарОрон нутгийн өмчийн газарС.Буяннэмэхийн нэрэмжит номын санСанхүүгийн хяналт аудитын албаСтандарт хэмжил зүйн хэлтэсСтатистикийн хэлтэсТХДЖТеатрТатварын хэлтэсУЦУОШГазарУлсын бүртгэлийн хэлтэсХүнс, хөдөө аж ахуйн газарХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарШүүхийн шийдвэр гүйцэтгэх газарШүүхийн шинжилгээний албаЭрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсЭрүүл мэндийн газар
Сумд
АдаацагБаянжаргаланГовь-УгтаалГурвансайханДэлгэрхангайДэлгэрцогтДэрэнЛуусСайнцагаанСайхан-ОвооХулдЦагаандэлгэрЭрдэнэдалайӨлзийтӨндөршил

Төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөөцөөс нөхөх зар

  • .

  • 2018-04-13

ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГУУДЫН  
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООГ
НӨХӨХ ТУХАЙ
 
Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР

            Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Дундговь аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна.
 
Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн  холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно.
Нийтэд мэдээлж байгаа энэхүү  төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.

Хоёр. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Нийтэд мэдээлж байгаа Дундговь аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд  2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 303 тоот өрөөнд 09.00-17.30  цагийн хооронд бүртгүүлэх материалаа өөрийн биеэр авч ирнэ. 
Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүйгээ өгөх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-мэйл хаяг зэргийг тодорхой дурдана.

Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

  • Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn  гэсэн цахим хаягт байгаа “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай танилцсан байна.
  • Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
  • Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
  1. Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн  эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  3. Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
  4. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  5. “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;
  6. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт;
  7. Цэргийн үүрэгтний үнэмлэх

Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллагад өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ.
 
Mэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байхыг анхаарна уу.
 
 Дөрөв. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 70592362, 88849729 дугаарын утсаар холбогдож  мэдээлэл авч  болно.

 

дэлгэрэнгүй . . .

Төрийн Захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм

  • .

  • 2018-02-26

  • 1

Монгол Улсын Засгийн газрын

2010 оны 288 дугаар тогтоолын хавсралт


ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН

ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч (цаашид “Төрийн захиргааны албан хаагч” гэх)-ийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн зарчим, албан үүргээ гүйцэтгэхдээ удирдлага болгох ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс, дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд оршино.

 

1.2. Төрийн захиргааны албан тушаалд нэр дэвшигч нь төрийн захиргааны албан тушаалд томилогдохын өмнө энэхүү дүрэмтэй бүрэн танилцаж, ёс зүйн хэм хэмжээний зөрчил гаргахгүй байх тухай баталгаа гарган төрийн албан хаагчийн хувийн хэрэгт хадгалуулсан байна.

1.3. Төрийн захиргааны байгууллага бүр энэхүү дүрмийг дагаж мөрдүүлэх байнгын хяналт, хариуцлагын тогтолцоог дотооддоо бүрдүүлж ажиллана.

 

ХОЁР.ХАМРАХ ХҮРЭЭ

2.1. Энэхүү дүрэм нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан төрийн захиргааны албан тушаал эрхэлж буй бүх албан хаагчид хамаарна.

2.2. Энэхүү дүрмийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг боловсруулан баталж мөрдүүлэхдээ  бүтэц, агуулгын хувьд жишиг болгож болно.

 

ГУРАВ. ЁС ЗҮЙН ЗАРЧИМ

3.1. Төрийн захиргааны албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан  ёс зүйн зарчмыг баримтална:

 

-Шударга ёсны зарчим;

-Хууль дээдлэх зарчим;

-Тэгш байдлын зарчим;

-Хариуцлага хүлээх зарчим;

-Олон нийтэд үйлчлэх зарчим .

 

3.2. Энэхүү дүрмийн 3.1-д заасан зарчмын хүрээнд төрийн захиргааны албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхдээ удирдлага болгох ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс болон дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тодорхойлно.

 

ДӨРӨВ. ЁС ЗҮЙН ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ЗҮЙЛС

 

4.1.Энэхүү дүрмийн 3.1-д заасан зарчмуудын хүрээнд төрийн албан хаагч нь төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ дор дурдсан ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлсийг удирдлага болгоно:

 

4.1.1.Шударга ёсны зарчмын хүрээнд: хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах;

4.1.2.Хууль дээдлэх зарчмын хүрээнд: Төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах зэрэг төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг ямагт дээдлэн сахих;

4.1.3.Тэгш байдлын зарчмын хүрээнд: Бусад төрийн албан хаагч болон үйлчлүүлэгч, иргэн бүртэй адил тэгш, алагчлалгүй харьцан байгууллагын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах;

 

4.1.4. Хариуцлага хүлээх зарчмын хүрээнд: Албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;

 

4.1.5. Олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд: Төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой  хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах.

 

ТАВ. ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ

 

5.1. Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.1-д заасан ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

5.1.1. Төрийн захиргааны албан хаагч нь өөрийн өмчийн байдал болон тэдгээрт орсон өөрчлөлт, орлогын талаар эрх бүхий байгууллагад үнэн зөв мэдээлнэ.

5.1.2. Төрийн захиргааны албан хаагч нь Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашигласны төлөө цалин хөлсөө бүтэн авах зарчмыг баримтална.

5.1.3. Төрийн захиргааны албан хаагч нь үндсэн ажлаасаа гадуур хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхэлж болохгүй.

5.1.4. Төрийн захиргааны албан хаагч нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас зайлсхийнэ. 

5.1.5. Төрийн захиргааны албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аль нэг иргэн болон хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс бэлэг сэлт, шан харамж, мөнгө болон мөнгөөр үнэлэгдэх зүйлс, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхийг хориглоно.

 

5.2. Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.2-т заасан ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

5.2.1. Төрийн захиргааны албан хаагч нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагынхаа хэмжээнд дагаж мөрдөж буй соёл, дэг журам, дүрэм, зааврыг чандлан баримталж, сахин биелүүлнэ.

5.2.2. Төрийн захиргааны албан хаагч нь харъяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад шаардлагатай, улс төрийн аливаа нөлөөллөөс ангид, хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангана.

5.2.3. Төрийн захиргааны албан хаагч нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эсхүл хууль зөрчсөн болон ёс зүйн хэм хэмжээний аливаа зөрчилтэй  эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд заавал мэдээлнэ.

5.2.4. Төрийн захиргааны албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа төр, байгууллагын болон хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулах, тэрчлэн хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахыг хориглоно.

5.2.5. Төрийн захиргааны албан хаагч нь төрийн албан тушаал эрхэлж байх хугацаандаа түүний дотор хуульд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй үед  ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа тохиолдолд улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаа, түүнчлэн Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгийг дайчлах, албаны унаа ашиглахыг хориглоно.

5.2.6. Төрийн захиргааны албан хаагч нь төрийн байгууллагын мөнгө, эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, албаны мэдээллийг албаны бус зорилгод ашиглахыг хориглоно.

5.3.Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.3-т заасан ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

            5.3.1. Төрийн захиргааны албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, алагчлал, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэнэ.

5.3.2. Төрийн захиргааны албан хаагч нь төрийн үйлчилгээг үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй.

            5.3.3.  Төрийн захиргааны албан хаагч нь танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл, садангийн хүмүүсийн ажиллаж байгаа байгууллага, тэдний эрхэлж буй ажил үүрэгтэй холбогдсон асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах, бусадтай ажил хэргийн холбоо тогтооход зуучлах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдэл, цол хэргэмээ хууль бусаар ашиглахыг цээрлэнэ.

            5.3.4. Төрийн захиргааны албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглоно.

            5.3.5. Төрийн захиргааны албан хаагч нь  бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, хууль бус үйлдэл хийхийг шаардах, даалгахыг хориглоно.

5.4.Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.4-т заасан ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.

            5.4.1. Төрийн захиргааны албан хаагч нь өөрийн мэдлэг чадвар, хандлага, зан үйлээ байнга хөгжүүлж, төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлнэ.

            5.4.2. Төрийн захиргааны албан хаагч нь ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хариуцна.

           

5.4.3. Төрийн захиргааны албан хаагч нь удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг хэлж анхааруулж байна.

5.4.4. Төрийн захиргааны албан хаагч нь захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах бөгөөд òîäîðõîé àñóóäëàà𠺺ð ñàíàëòàé  áàéëàà ÷ ãýñýí удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлнэ.

5.4.5. Төрийн захиргааны албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэнэ.

5.4.6. Төрийн захиргааны албан хаагч нь албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг цээрлэнэ

5.4.7. Төрийн захиргааны албан хаагч нь байгууллагынхаа зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл тараахыг хориглоно.

            5.5. Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.5-д заасан ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

            5.5.1. Төрийн захиргааны албан хаагч нь албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэнэ.

            5.5.2. Төрийн захиргааны албан хаагч нь төрийн албаны соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв төвшин харилцана.

            5.5.3. Төрийн захиргааны албан хаагч нь иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг олон нийтэд цаг алдалгүй, ил тод, түргэн шуурхай, тэдний сэтгэл ханамжид  нийцэхүйц  байдлаар хүргэнэ.

            5.5.4. Төрийн захиргааны албан хаагч нь нууцын зэрэглэлтэйгээс бусад бүх мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй байлгана.

 

ЗУРГАА.ХАРИУЦЛАГА

 

6.1. Энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсэг болон мөн хуулийн 26 дугаар  зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулна.

 

 

---оОо---

 

 

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын зарлаж байна.

  • .

  • 2018-02-27

  • 1

ЗАРЛАЛ

 

       Дундговь аймгийн нутгийн захиргааны байгууллагын дэс түшмэл, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тооны төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд бүртгүүлэх иргэдийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт 2018 оны 03 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд   10.00-13.00 хүртэл, 14.00-17.00 цаг хүртэл бүртгэнэ.

Шалгалтыг  цахим хэлбэрээр зохион байгуулна. Бүртгүүлсэн иргэдэд зориулан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх зааварчилгааг Салбар комиссоос аймгийн ЗДТГ-т 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 16.00 цагт

өгч,  шалгалтын ажиллагаа 03 дугаар сарын 16-ны өдрийн 09.00 цагаас эхэлнэ.

 Мэргэшлийн шалгалтын журам, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэдэд зориулсан зөвлөмж, ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn, аймгийн dundgovi.gov.mn цахим хуудаснуудаас  болон аймгийн ЗДТГ-ын мэдээллийн самбараас танилцах буюу доорх утсаар лавлаж болно.

Лавлах утас  70592362, 70592494

Та дээрх  мэдээлэлтэй танилцаад БИ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА гэсэн ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ болсон нөхцөлд ӨРСӨЛДӨХ АЖЛЫН БАЙРАА СОНГОЖ, ШАЛГАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 6.000 төгрөгийг ТӨРИЙН САН БАНКНЫ 100080051407 ДАНСАНД ТУШААГААД холбогдох бичиг баримтыг бүрэн бүрдүүлж ирнэ үү.

 

Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймгийн салбар зөвлөл

дэлгэрэнгүй . . .

Удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлаж байна.

  • .

  • 2018-01-30

  • 1

Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга,   Дэрэн сумын ЗДТГ-ын МЭҮТ-ын дарга,  Дэлгэрцогт, Дэрэн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны  сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2018 оны 02 сарын 22-нд 09.00 –12.00, 13.00 - 17.00 цагт явуулж, шалгалт 02 сарын 23-ны  9.00 цагт эхэлнэ.

Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ТАЗ-ийн csc.gov.mn, аймгийн dundgovi.gov.mn  цахим болон аймаг, сумдын ЗДТГ-ын мэдээллийн самбараас танилцах болон доорх утсаар лавлаж болно.

 

Лавлах утас  70592494, 70592362,  

Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймгийн салбар зөвлөл

дэлгэрэнгүй . . .

Төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөөцөөс нөхөх зар

  • .

  • 2018-01-23

  • 1

ЗАРЛАЛ

       Дундговь аймгийн нутгийн захиргааны байгууллагын дэс түшмэл, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн жинхэнэ албаны нөөцөөс нөхөх иргэдийг 2018 оны 02 сарын 09 өдөр хүртэл 10.00-13.00, 14.00-17.00  цагийн хооронд аймгийн ЗДТГ-ын 303 тоот  өрөөнд бүртгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn, аймгийн dundgovi.gov.mn цахим хуудаснуудаас  болон аймгийн ЗДТГ-ын мэдээллийн самбараас танилцах буюу доорх утсаар лавлаж болно.

Лавлах утас  70592362, 70592548, 

 Зарлагдсан ажлын байрны шаардлагыг хангаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэд БИ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА гэсэн ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ болсон нөхцөлд ӨРСӨЛДӨХ АЖЛЫН БАЙРАА СОНГОЖ,  ирж бүртгүүлэхийг урьж байна.

 

Төрийн албаны зөвлөлийн Дундговь

аймгийн салбар зөвлөл

дэлгэрэнгүй . . .

Дундговь аймгийн ЗДТГ-ын албан хаагчдын сургалтын хөтөлбөр

  • .

  • 2017-11-27

дэлгэрэнгүй . . .

Дэлгэрцогт, Дэлгэрхангай сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, Дэлгэрцогт сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

  • .

  • 2017-10-20

  • 103

    Аймгийн Дэлгэрцогт, Дэлгэрхангай сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, Дэлгэрцогт сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны  сонгон шалгаруулалтын бүртгэл 2017 оны 11 сарын 06-нд 09.00–12.00, 13.00-17.00 цагт, шалгалт 11 сарын 07-08-ны өдөр болно.дэлгэрэнгүй . .

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын зарлаж байна.

  • .

  • 2017-10-30

  • 149

     Дундговь аймгийн нутгийн захиргааны байгууллагын дэс түшмэл, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тооны төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд бүртгүүлэх иргэдийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт 2017 оны 11 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд   09.00-12.30 хүртэл, 13.30-17.00 цаг хүртэл бүртгэнэ.дэлгэрэнгүй . .

Удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлаж байна.

  • .

  • 2017-10-20

  • 83

       Аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, Цагаандэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны  сонгон шалгаруулалтын бүртгэл 2017 оны 10 сарын 04-нд 09.00–12.00, 13.00-17.00 цагт, шалгалт 10 сарын 05-06-ны өдөр болно.дэлгэрэнгүй . .

Хуудас:  1  (нийт 9 мэдээ )

Видео мэдээ

2018-01-13

Газар өмчлөлийн мэдээ ГХБХБГ

2018-01-11

Дундговь аймаг бөөрний эмчилгээг орон нутагтаа хийдэг боллоо

2018-01-06

Шүлхийн голомтонд байгаа айл өрхөд хүнс тэжээлийн тусламж хүргүүллээ

Бүгдийг

Лавлах цонх

Тендерийн урилга

Засаг Даргын захирамж

ЗДТГ-ын даргын тушаал

Төсөл хөтөлбөр

Нээлттэй ажлын байр

Утасны жагсаалт

Зарлал мэдээлэл

13

4 сар

Төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөөцөөс нөхөх зар

12

4 сар

Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ

11

4 сар

МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙНЭ. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймагт ажиллана. 2018 оны 04 дүгээр сарын 14-ний 14 цагаас ТХДЖТ-т иргэд хөдөлмөрчитэй уулзалт хийх тул нутгийн зон олон та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна. Уулзалтанд: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, УИХ-ын гишүүн Л.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон аймгийн удирдлагууд оролцоно. Нутгийн зон олон та бүхэн уулзалтанд идэвхитэй оролцож санал бодлоо солилцоно уу.

11

4 сар

МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙНЭ

31

3 сар

Цаг агаарын мэдээ
Бүгдийг

Нээлттэй хэлэлцүүлэг

09

4 сар

Алдарт гавьяат Уран зохиолч "С.Буяннэмэх тэмдэгтэн" шалгаруулах шинэчилсэн журмын төсөл

19

4 сар

Аймгийн харьяалалтай албан газар, аж ахуйн нэгж, ард иргэд болон нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ, хайгуул, тээвэрлэлт, авто зам барьж байгаа аж ахуй нэгж, байгууллага, компани, иргэдийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс авто зам байнга ашигласны төлбөр, төлбөрийн хэмжээ тогтоох журмын төсөл

09

4 сар

Алдарт гавьяат Уран зохиолч

11

1 сар

Дундговь аймаг 2018 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн салбарт тус онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар иргэдээс нээлттэй санал авч байна.

24

5 сар

Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс тогтоох, бүсэд дагаж мөрдөх журмийн хэлэлцүүлэг
Бүгдийг
Дундговь Аймаг ЗДТГ

И-мэйл: info@dundgovi.gov.mn

Мэдээллийн лавлах утас: 7059-3833

Санал хүсэлт авах утас: 7059-106

Төрийн байгууллагууд

  • Статистикийн хэлтэс
  • Аймгийн шүүх
  • Аймгийн Аудитын газар
  • Боловсрол, соёл, урлагийн газар
  • Аймгийн цагдаагийн газар
  • Онцгой байдлын газар
  • Аймгийн прокурорын газар
  • Мэргэжлийн хяналтын газар
  • Аймгийн Музей
  • Байгаль орчин аялал жуулчлалын газар
  • Эрүүл мэндийн газар
  • ТХДЖТеатр
  • Хүнс, хөдөө аж ахуйн газар
  • Нэгдсэн эмнэлэг
  • Их газрын чулуу БЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • Татварын хэлтэс
  • Стандарт хэмжил зүйн хэлтэс
  • Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
  • Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
  • Улсын бүртгэлийн хэлтэс
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
  • Биеийн тамир спортын газар
  • Орон нутгийн өмчийн газар
  • УЦУОШГазар
  • Аймгийн авто тээврийн төв
  • Шүүхийн шинжилгээний алба
  • С.Буяннэмэхийн нэрэмжит номын сан
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
  • Санхүүгийн хяналт аудитын алба

Сумд

  • Адаацаг
  • Баянжаргалан
  • Гурвансайхан
  • Говь-Угтаал
  • Дэлгэрхангай
  • Дэлгэрцогт
  • Дэрэн
  • Луус
  • Өлзийт
  • Өндөршил
  • Сайхан-Овоо
  • Сайнцагаан
  • Хулд
  • Цагаандэлгэр
  • Эрдэнэдалай

Хандалт

Өнөөдөр: 1107
Өчигдөр: 910
Сүүлийн 7 хоног: 13608
Өнгөрсөн сард: 58254
Нийт: 348636
© 2012 - 2017 Дундговь Аймаг ЗДТГ