Эдүгээгээс 87 жилийн өмнө 1930 оны 4 дүгээр сард хуралдсан БНМАУ /хуучин нэрээр/-ын 6 дугаар их хурал “Тус улсын прокурорын тушаалыг Төв ба аймгуудын зэрэг газруудад үүсгэн байгуулж хянан байцаах эрх хэмжээг тодорхойлон тогтоовол зохино” гэсэн түүхэн шийдвэр гаргаж, Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Прокурорын дагаж мөрдөх эрх, үүргийн дүрмийг баталж, Прокурорын байгууллагад улсын нэрийн өмнөөс хуулийн биелэлтэд хяналт тавих хариуцлагатай үүрэг хүлээлгэсэн билээ. Энэ өдрийг Монгол улсад Прокурорын байгууллага мэндэлсэн өдөр буюу Монгол улсад прокурорын байгууллага үүссэн цаг тооны бичиг эхэлсэнд тооцдог. дэлгэрэнгүй . .
Эдүгээгээс 85 жилийн өмнө 1930 оны 4 дүгээр сард хуралдсан БНМАУ /хуучин нэрээр/-ын 6 дугаар их хурал “Тус улсын прокурорын тушаалыг Төв ба аймгуудын зэрэг газруудад үүсгэн байгуулж хянан байцаах эрх хэмжээг тодорхойлон тогтоовол зохино” гэсэн түүхэн шийдвэр гаргаж, Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Прокурорын дагаж мөрдөх эрх, үүргийн дүрмийг баталж, Прокурорын байгууллагад улсын нэрийн өмнөөс хуулийн биелэлтэд хяналт тавих хариуцлагатай үүрэг хүлээлгэсэн билээ. Энэ өдрийг Монгол улсад Прокурорын байгууллага мэндэлсэн өдөр буюу Монгол улсад прокурорын байгууллага үүссэн цаг тооны бичиг эхэлсэнд тооцдог.Харин Дундговь аймаг 1942 онд байгуулагдахад шинэ аймагт нутаг дэвсгэрийн харъяалал тогтоогдож нам, улс олон нийтийн байгууллагууд байгуулагдахын хамт нэгэн адил Дундговь аймгийн Прокурорын газар байгуулагдаж прокурор, туслах, ахлах мөрдөн байцаагч зэрэг 6 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж, анхны даргаар Дорноговь аймгийн Мандах сумын харъяат БНМАУ-ын гавъяат хуульч Г.Дамдинсүрэн ажилласан түүхтэй. Улмаар аймгийн Прокурорын газар нь 1942 оны 3-р сарын 12-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлэн явуулж хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, бусдыг хохироосон Хишигтийн Самдан гэгчийн хэрэгт анх мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж, Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлээр ял төлөвлөн шүүхэд шилжүүлсэн нь аймгийн шүүхийн таслан шийдвэрлэсэн анхны хэрэг байлаа.
Тухайн үед аймгийн Прокурорын газрын үндсэн хяналтын ажил нь ерөнхий хяналт, мөрдөн байцаалт, хууль таниулах ажил гэсэн 3 чиглэлээр явагдаж байсан ба түүхэн хөгжлийн явцад өргөжин тэлсээр 1990-ээд оноос мөрдөн байцаалт, ерөнхий хяналтын ажиллагаа явуулахаа больж, 1992 оны шинэ Үндсэн хуулиар “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэсэн үндсэн чиг үүргийн хүрээнд одоо хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж эрүүгийн болон иргэний хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж, 7 прокурор, захиргаа, үйлчилгээний 14 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Дундговь аймгийн прокурорын газар нь жилд дунджаар 700-800 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон эрүүгийн 300-350 хэрэгт хяналт тавьж ажилладаг.Мөн аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихаас гадна Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагын албан тушаалтнуудын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавин ажиллаж байна.