Тус сум анх 1924 онд Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошууны “Дэрэн сум” нэртэй байгуулагдсанаас хойш 90 гаруй жилийн түүхэн хөгжлийг туулаад байна. Сумын анхны даргаар Цэгмэд хэмээх хүн ажиллаж байсан.
Сумын төв нь Дундговь аймгийн төвөөс зүүн хойш 68 км, Улаанбаатар хотоос урагш 210 км-т “Цантын уул”-ын энгэрт төвлөрөн суурьшдаг.
Сум нь нийт 390,0 мян. га газар нутгийг эзлэн Төв аймгийн Баянцагаан, Баян-өнжүүл, өөрийн аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал,Гурвансайхан,Сайнцагаан, Дэлгэрцогт сумдтай хил залган говь тал хээрийн бүсэд оршдог.Нутгийн ерөнхий байдал говирхуу,гол төлөв жижиг ухаа толгод, тал хонхрууд үргэлжилнэ. Хайлааст,Булаг, Саруул, Давстын говь зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.дэлгэрэнгүй . .