Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээ

Хуудас:  1   2   3  ( 29 мэдээ )

Хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын нээлтийн тууз хайлчлах арга хэмжээ ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Сосорбурам, Тарвалин хийдийн хамба лам Ариунболд нар оролцож, цаашид хүүхдийн байгууллагын сайхан сайхан ирээдүйг бат бөх болгох үүднээс Тулганы газрыг бадраалаа. 

дэлгэрэнгүй

2016 оны 03 дугаар сарын 10-ны 11 цагаас Авлигатай тэмцэх газраас урьдчилан сэргийлэх Соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд Төрийн албан хаагчид, иргэдтэй уулзалт хийж Авлигын эсрэг болон ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн талаар танилцуулан харилцан ярилцлага зохион байгууллаа.  Үүнд 47 иргэн хамрагдлаа. 

дэлгэрэнгүй

3-р сарын 8-нд

2016-03-15 10:52:49

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тус сумын Соёлын төв нь "Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай" уран бүтээлийн тайлан тоглолт, цэнгүүнийг иргэдэд хүргэлээ.

    Тус сумын Засаг даргын Тамгын газраас эрхзүйн сургалтын хуваарийн дагуу "Хэрэглэгчийн эрхийн тухай хууль" болон аймаг сумаас  дэвшүүлсэн зорилтын хүрээнд иргэдэд мэдээлэл хийж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа. сургалтанд 35 иргэн хамрагдлаа. 

      Хаврын тэргүүн сарын шинийн нэгний золгоон дээр сумын аварга тэргүүнүүдийн шагналыг гардуулан өглөө. 

        Тус сумын Алаг-Өндөр багийн БИНХ-ыг 2016 оны 01 дүгээр сарын 26-нд хийж уг хуралдаан дээр багийн Засаг даргын 2015 онд хийсэн ажлын тайлан, өвөлжилтийн цагийн байдлын талаар танилцуулж мөн цаашид авах арга хэмжээг ярилцан зөвшилцөж иргэдийн санал бодлыг сонслоо. Мөн энэ хуралд Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэнгүүд мэдээлэл хийлээ. 

          Шуурхай мэдээлэл

          2016-03-15 10:20:35

          Сумын Засаг дарга, МЭҮТасаг, багийн Засаг дарга нар шуурхай зөвлөгөөн хийж мал аж ахуйн өвөлжилтийн байдлын талаар ярилцаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлуудыг ярилцаж шийдвэрлэв. одоогоор нийт нутгаар цастай цасны зузаан 8-16 см, хунгарласан газраа 30-48 см  зузаантай байна. Малчид малынхаа доод талаас тэжээлд оруулсан. сумын фондод байгаа өвс тэжээлийн үлдэгдлийг тооцож ойрын үед Улаанбаатар хотооос 20тн өвс татах талаар Наранхөгцтий хоршоонд үүрэг өглөө. Цаашид багийн Засаг дарга нарыг хөдөөгийн малчин өрхүүдтэй 7 хоногт 2-оос доошгүй удаа холбоо барьж цагийн нөхцөл байдалтай танилцаж Засаг даргад танилцуулж байх үүрэг өглөө. 

            Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, статистикийн мэдээ мэдээллээр эрхзүйн сургалт явууллаа. Эрхзүйн сургалтанд нийт 52 иргэн хамрагдлаа. 

              Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдрийг тохиолдуулан сумын Засаг даргын Тамгын газраас насанд хүрэгчдийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Үүнд эрэгтэй 5 баг, эмэгтэй 7 баг оролцож баг тус бүрд нь 1-3 байр эзлүүлэн шагнаж урамшууллаа. 

               

                Eagle телевизээс тус суманд 2016 оны 01 дүгээр сарын 11,12-нд хоёр өдөр ажиллаа. Уг өдрүүдэд жирийн нэгэн монгол айлын цагаан сарын бэлтгэл ажил, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзад агсны төрсөн нутагт, орон нутагт цаг үеийн асуудлаар нэвтрүүлэг бэлтгэлээ 

                  Хуудас:  1   2   3  ( 29 мэдээ )

                  Цахим санал, өргөдлийн систем

                  www.7059106.mn

                  Санал хүсэлт илгээх

                  Санал асуулга

                  ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

                  Үр дүнг харуулах