Татварын тайлантай холбоотой түгээмэл асуулт хариултаас танилцуулж байна №1
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 “Албан татвар суутган төлөгчийн борлуулалтад албан татвар ногдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно.” гэж заасан. Иймд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхээсээ өмнө Нэмэгдсэн өртгийн албан татварын өглөг авлага үүсгэхгүй
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. "Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна: ...8.1.2.санхүүгийн түрээсийн зүйлийг худалдан авсан бол түрээсийн төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан тухай бүрд;"гэж заасныг баримтлана.
НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1."Дараах барааг албан татвараас чөлөөлнө: ...13.1.13.энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн;" гэж зааснаар уул уурхайн эцсийн бус бүтээгдэхүүнийг экспортоор борлуулахад НӨАТ-ын албан татвараас чөлөөлөгдөнө. Харин уул уурхайн бүтээгдэхүүнийг дотоодод борлуулсан тохиолдолд уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1."Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;" гэж заасныг үндэслэн 10 хувиар албан татвар ногдуулж төсөвт төлнө.
НӨАТ-н хуулийн 9-р зүйл 9.1.1'' импортын барааны албан татвар тооцох үнэлгээг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар , онцгой болон бусад албан татварыг нэмж '' гэж заасан байдаг Гаалийн татвар 5 хувь, НӨАТ 10 хувиар тооцохоос гадна онцгой албан татвар ногдох бараанд онцгой албан татварыг гаалийн байгууллага тус тус ногдуулан төсөвт төлүүлнэ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. "Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;...", мөн зүйлийн 7.2. "Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна: ...7.2.15.төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал;" гэж заасанд хамаарагдах тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоно.
Албан татвар төлөгч гэдэг нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ.
Албан татвар суутган төлөгч гэдэг нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна.5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн; 5.2.2.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан; 5.2.3.бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.2-т "Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна" гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэнэ. 4.1.8."нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг хэлнэ гэсний дагуу нэг удаагийн борлуулалтаар 50 саяас давсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй. Харин нэмэгдсэн өртгийн албан татварын 4.1.8."нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр"-өөс хойшхи борлуулалтанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна.
Албан хvсэлт 2. ААНБ-ын гэрчилгээний хуулбар 3. Орлого нотлох төлбөрийн баримт 4. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бvртгvvлэх хvсэлт буюу ТТБ-01 А маягт бөглөх
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. " Vйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба тvvнээс дээш төгрөгт хvрч албан татвар ногдуулан суутган авч төсөвт төвлөрvvлэх vvрэг бvхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна" гэсэн заалтын дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээд нь НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх ба бүртгүүлснээс хойш НӨАТ-тай дүнгээр орлогоо тооцох бөгөөд уг дүнгээр баримт олгоно. Харин дээрх заалтын болзол хангах хүртэлх хугацаанд тухайн этгээдийн борлуулалтын орлого нь НӨАТ-гүй дүнгээр тооцогдоно.
2/. Инженерийн шугам сvлжээг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан бол тухайн орон нутаг сум дvvргийн хөрөнгийн бvртгэл хариуцсан нэгжид бvртгvvлж гэрчилгээ авснаар vндсэн хөрөнгийн дансанд бүртгэж элэгдэл хорогдлыг зардлыг тооцох боломжтой
Харъяа дүүргийн татварын албандаа албан хүсэлт өгнө. НӨАТ-ын хуулийн 6-р зүйлийн 6.8.Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгоно.
Манай улсад худалдааны албан татвар нэртэйгээр 1992 онд анх хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд уг татварыг борлуулалтын орлогод тодорхой хувиар ногдуулдаг байсан. Энэ тохиолдолд үйлдвэрлэл, үйлчилгээний бүх үе шатанд татвар ногдуулж, татвараас татвар тооцон давхардал гардаг ба Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, илүү төлсөн татвараа буцаан авах зэрэг харилцаа зохицуулагдаагүй байсан. Энэ нь үйлдвэрлэгч, дамжуулан борлуулагч, хэрэглэгчдэд аль алинд нь зохимжтой бус байсан. Харин Нэмэгдсэн өртгийн албан татварыг нэвтрүүлснээр үйлдвэр, хуваарилалтын шат дамжлага бүр дээр шинээр нэмэгдсэн өртөгт ногдуулж, татварын давхардлыг арилгахын зэрэгцээгээр экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд ногдох татвар болон дотоодоос худалдаж авсан бараанд ногдуулсан татварыг хасалт хийх буюу буцаан олгодог болсон бөгөөд импорт болон дотоодын бүх төрлийн бүтээгдэхүүнд нэгэн адил хувь хэмжээтэйгээр татвар ногдуулдаг болсноороо давуу талтай болсон. Ингэснээрээ бүх төрлийн бараа, үйлчилгээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын нөлөөлөл нэгэн адил саармагжиж, зах зээлийн зөв үйл ажиллагаа явагдах нөхцөл хангагдсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар бол татварын тогтолцоонд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг, төсвийн орлогын найдвартай эх үүсвэр болдог зэрэг ач холбогдол бүхий татвар юм.