№
|
ХЯНАЛТАД АВСАН ТОГТООЛ ШИЙДВЭР
|
ХЭРЭГЖИЛТ
|
ХУВЬ
|
1
|
Бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгах санал баталгаажуулах тухай.
|
Бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгуулах саналыг ИТХ-ын хуралдаанд танилцуулан 2 дэд зорилтын хүрээнд нийт 9 саналыг баталгаажуулан авч холбогдох байгууллагад хүргүүлэн ажилласан.
|
100%
|
2
|
Сумын 2019 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай.
|
Сумын 2019 оны төсвийн жилд 1 853 293,6 мянган төгрөгөөр батлагдаж Төсвийн тухай хууль болон холбогдох журмын дагуу зарцуулалтууд хийгдэж байна. 8 сарын сүүлийн байдлаар 956 501,0 төгрөгний зарцуулалттай байна.
|
70%
|
3
|
Хүний хөгжлийн бодлогын хэрэгжилтэнд үнэлэлт өгөх тухай.
|
Сумын хүний нөөцийг 2019 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг 3 зорилтын хүрээнд 12 ажлыг төлөвлөсөн. Төлөвлөгөөний хэрэгжилт 70 хувьтай байна.
|
70%
|
4
|
Сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн эхний хагас жилийн хэрэгжилтэд үнэлэлт өгөх тухай.
|
Сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхээр 6 зорилтын хүрээнд 66 ажил төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна. Хэрэгжилтийн хувь 65 хувьтай байна.
|
70%
|
5
|
Сумын залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр батлах тухай.
|
Төлөвлөгөө боловсруулах шатандаа явж байна.
|
40%
|
6
|
Сумын газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөө тодотгон батлах тухай.
|
Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 7 зорилтын хүрээнд 46 заалттайгаар батлуулан хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний хэрэгжилт 75 хувьтай байна.
|
70%
|
7
|
Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр арга хэмжээний жагсаалт батлах тухай.
|
Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр 20,0 сая төгрөгний 8 төсөл, арга хэмжээ батлагдсанаас 4 төсөл арга хэмжээг журмын дагуу санхүүжүүлсэн. 2019 оны 08 сарын сүүлийн байдлаар 6 149,7 мянган төгрөг буюу 50 хувийн гүйцэтгэлтэй байна.
|
40%
|
8
|
Хөрөнгө оруулалтын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай.
|
Орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр 171 461.2 мянган төгрөгний 11 төсөл, арга хэмжээ батлагдсанаас 5 төсөл арга хэмжээг журмын дагуу санхүүжүүлсэн. 2019 оны 08 сарын сүүлийн байдлаар 29 923,9 мянган төгрөг буюу 45 хувийн гүйцэтгэлтэй байна. 2019 оны 06 сарын 28-ний өдрийн СИТХ-р жагсаалтад өөрчлөлт оруулан батлуулсан.
|
40%
|
9
|
Сумын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай.
|
2018 оны төсвийн зарцуулалтад аудитаар илэрсэн зөрчлийг арилгах, аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажилласах. Хэрэгжилтийг Аймгийн Аудитын газарт хүргүүлж, шилэн дансны цахим хуудсанд тайлагнасан.
|
100%
|
2.Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол
|
1
|
Сумын нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
|
Салбар зөвлөл нь байгуулагдсан цагаас хойш 2 удаагийн хурлыг хийн 3 бүлгийн 16 заалттай төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Үүнээс гүйцэтгэсэн ажлын төлөвлөгөө 70%-тайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
|
70%
|
2
|
СХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
|
СХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг 2019 оны 02 сарын 21 өдөр 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Зөвлөл нь 2019 оны 07 сарын 04 өдөр 66,6 ирцтэйгээр хуралдаж 2-р багийн иргэн Б.Цэрэнбямбад 15,0 сая, 2-р багийн иргэн Ц.Эрдэнэчимэг 5,0 сая төгрөгний зээлийг олгохоор шийдвэрлэсэн.
|
70%
|
3
|
СХС-гийн 2019 оны тэргүүлэх чиглэлийг батлах тухай
|
Малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлдвэрлэл гэсэн 2 тэргүүлэх чиглэлийг ИТХ-р батлуулсан. Нийтийн хоолны үйлдвэрлэлийн чиглэлээр 2 төсөл, Үүнд Б.Цэрэнбямбын баян зоог, Ц.Ганчимэгийн 888 зоогийн газар төсөл, Мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чиглэлээр: Азтай маамнууд ХХК-ийн Малын буян, Говийн дэвшил ХХК-ийн бог малын нядалгааны цех, Ц.Эрдэнэбатын эрүүл хүнс, Ц.Эрдэнэчимэгийн Цагаан идээ зэрэг 4 иргэний төслийг тус тус хүлээн авсан.
|
100%
|
4
|
СХС-гийн 2019 онд нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг тогтоох тухай
|
Нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг иргэнд 15 сая, аж ахуй нэгжид 50 хүртэл төгрөг олгохоор СИТХ-с тогтоосон. 2-р багийн иргэн Б.Цэрэнбямба 15 сая, 2-р багийн иргэн Ц.Эрдэнэчимэг 5 сая, 1-р багийн иргэн Ц.Ганчимэг 8,5 сая, 3-р багийн иргэн Ц.Эрдэнэбат 7815000 төгрөг нийт 4-иргэний 36.315.500 зээл хүссэн төсөл ирсэн. Говийн дэвшил ХХК 50 сая, Азтай маамнууд ХХК 50 сая төгрөг нийт 2 аж ахуй нэгжийн 100 сая төгрөгний зээл хүссэн төсөл ирсэн. 2 иргэний 20,0 сая төгрөгний төсөл дэмжигдсэн.
|
100%
|
5
|
СХС-гаас олгосн зээлийн хүүгийн орлогийн 50 хувийг зарцуулах саналыг батлах тухай
|
Сум хөгжүүлэх сангийн программын үнэ 750.000 төгрөгөөр ЛҮЭ ХХК-с худалдан авсан. Зээлдэгч нарыг чадавхижуулах сургалтыг 10-р сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.
|
|
6
|
Шимэгч өвчнөөс сэргийлэх 2019 оны төлөвлөгөө батлах тухай
|
Төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Төлөвлөгөөний хэрэгжилт 50 хувьтай байна.
|
70%
|
7
|
Сумын сургалтын нэгдсэн төлөвлөгөө батлах тухай.
|
4 зорилт, 42 заалт бүхий сургалтын нэгдсэн төлөвлөгөөг батлуулсан. Төлөвлөгөөний дагуу 9 сарын байдлаар иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр нийт 22 хууль сурталчлахаас 18 хуулийг сурталчилсан 81 хувьтай, соён гэгээрүүлэх чиглэлээр, 5 сургалт явуулахаас 3 сургалтыг явуулсан 66 хувьтай, эрүүл мэндийн чиглэлээр 5 сургалт сурталчилахаас 4 хуулийг сурталчилсан 80 хувьтай, ажлын байран дах сургалт 5 явуулахаас 3 сургалт явуулсан 60 хувьтай байна. Нийт төлөвлөгөөний дундаж хэрэгжилт 71,5 хувьтай байна.
|
70%
|
8
|
Хамтарсан баг байгуулах тухай.
|
Хамтарсан баг 2 удаа хуралдсан бөгөөд 06 сард хагас жилийн тайланг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хүргүүлсэн. Нэг гомдолыг хүлээн авсан. Сумын хэмжээнд 2019 онд хурдан морьны 6 уралдааныг зохион байгуулсан бөгөөд уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажилласан. Зөвшөөрөлгүй уралдаан болоогүй.
|
100%
|
9
|
Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх сумын 2019 оны төлөвлөгөө батлах тухай.
|
Авилгын эсрэг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх 2019 оны төлөвлөгөөг 4 зорилт 11 заалтын хүрээнд батлуулан хэрэгжүүлэн ажилласан. Төлөвлөгөөний хэрэгжилт 40 хувьтай байна.
|
40%
|
10
|
Сумын ЕБС-ийг Н.Шурагийн нэрэмжит болгох санал уламжлах тухай.
|
Саналыг холбогдох журмын дагуу уламжилсан бөгөөд шийдвэрлэгдээгүй. Аймгийн ЗДТГ-ын НХБ-ын хэлтэсээс нэрэмжит болгох журамд нийцээгүй тул АИТХ уламжлах боломжгүй гэсэн хариу ирсэн.
|
40%
|
11
|
Сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай.
|
Ø АДЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлагдсанаас хойш
Ø НХТ-хуулийн 13.2.4-дэх заалт буюу асаргааны тэтгэмжид 4 иргэнийг 3 удаагийн хуралдаанаар
Ø НХТ-хуулийн 13.2.7-дох заалт буюу АДНМТэтгэмжид 2 иргэнийг 2 удаагийн хурлаар
Ø НХТ-хуулийн 13.5.1-дэх заалт буюу онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжид 1өрхийг
Ø НХТ-хуулийн 22.1-дэх заалт буюу хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 2 өрхийг
Ø Хөдөлмөрийн үндэсний зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 1-р тогтоолын 4-р хавсралт буюу ХЭДС-ийн төсөл хөтөлбөрт 6 иргэнийг хамруулахаар нийт 3 удаагийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн 4 заалт, Хөдөлмөрийн үндэсний зөвлөлийн тогтоолын 1 заалтын дагуу 13 өргөдлийг АДЗ-ийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн.
|
100%
|
12
|
СХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулахын тов зарлах тухай
|
Сум хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөлийг 07 сарын 04 өдөр хуралдаж, тэргүүлэх чиглэл, нэг зээлд олгох дээд хэмжээ, журамд заасан шаардлагыг хангасан 4 иргэн, 2 аж ахуй нэгжийн 136.315.500 төгрөгний зээл хүссэн төслийг хүлээн авсан. 2 иргэний 20,0 сая төгрөгний зээлийг олгохоор шийдвэрлэсэн.
|
100%
|
13
|
Сумын баяр наадам зохион байгуулах хороо байгуулах тухай
|
Сумын баяр наадмыг 2019 оны 07 сарын 14-16 ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэв. Уг баяр наадмын үеэр 7 насны хурдан морины уралдаан, үндэсний бөх, шагай, сурын харвааг зохион байгуулав. Мөн морьтны соёл арга хэмжээг нийт наадамчид, уяачид, малчдын дунд явуулав. Баяр наадмыг угтан хийморийн морь, билэгдлийг хөшөөг иргэдийн хандив тусламжтайгаар бүтээв. Мөн Сумын баяр наадмын үйл ажиллагаанд 5,000,000 сая төгрөгийг төсвийн хөрөнгөөр зарцуулав.
|
100%
|
14
|
Сумын Хүндэт иргэн цол тэмдгээр шагнах тухай
|
Сумын хүндэт иргэн цол тэмдэгээр 10 иргэн шагнагдахаар шийдвэрлэгдсэнээс 5 иргэний тэмдэгийг биечлэн гардуулаад байна.
|
70%
|
ДУНДАЖ – 70%
|