Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээлэл

Хуудас:  1   2   3   4   5  ( 45 мэдээ )

2017-02-23 08:06:44

 

Сумын Засаг дарга, түүний Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр “Санаачлагатай сайн” үнэлгээ авч Тэргүүн байр эзэлж  өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулж шагналаа гардаж авлаа.

 

дэлгэрэнгүй

Сумын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар “Төлчин эмэгтэйчүүдийн чуулга” уулзалтыг зохион байгуулсан бөгөөд уулзалтанд нийт 120 гаруй төлчин эмэгтэй хамрагдсан бөгөөд чуулганд урилгаар  "Хот айл санаачлага" ТББ-ын тэргүүн Сэтгэл судлалын доктор Гэр бүл судлаач Ц.Солонгоо "Амжилтанд хүрэх арга","Аз жаргалтай амьдралын алтан түлхүүр" сэдэвт лекцүүд, болон Нийгмийг даатгалын болон халамжийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар мэдээлэл чуулган амжилттай зохион байгууллаа.

дэлгэрэнгүй

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 3 дугаар хуралдаанаар Сумын засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл төлөвлөгөөг батлав.

дэлгэрэнгүй

Сумын Засаг даргын зөвлөлийн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн хурлаар Сумын сайн малчны тодорхойлолтыг хэлэлцэж сумын сайн малчны болзол хангасан 2-р багийн малчин М.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбат, 3-р багийн малчин Д.Батхуяг, 4-р багийн малчин Ц.Лхагва-Очир, А.Жамъянсүрэн, 5-р багийн малчин Д.Амарсайхан нарыг  сумын сайн малчнаар шалгарууллаа.

дэлгэрэнгүй

2016-09-28 13:24:38

Сумын сонгуулийн хороо нь нийт 10 төрийн албан хаагчид гэрчилгээжүүлэх сургалтыг 2016.09.22-ны өдөр зохион байгуулсан бөгөөд сургалтыг сонгуулийн тухай хуулийн хүрээнд гол гол анхаарах асуудал өөрчлөлтүүдийг төрийн албан хаагч нарт танилцуулсан.Сургалтанд дунд сургуулиас 9, соёлын төвөөс 1 багшийг тус тус хамруулсан.

    Орон нутгийн 2016 оны ИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн 38 нэр дэвшигч нарт нэр дэвшигчийн үнэхлэхийг хуулийн хугацаанд буюу 2016.09.27-ны өдөр сумын сонгуулийн хороо гардууллаа.Үнэмлэх гардуулах үеэр нэр дэвшигч нарт сонгуулийн сурталчилгаагаа хуулийн хүрээнд зохион байгуулах талаар болон сонгуулийн хуулийн талаар мэдээллийг өгч ажилласан.

      2016-05-18 16:54:00

      2016 оны 05 сарын 17-оос 18-ний өдрүүдэд сумын Хүүхэд хамгаалах хамтарсан багийн гишүүд ДЗОНХХ-тэй хамтран Дунд сургуулийн сурагчдад “Хүүхдийн утас 108” –ын талаар мэдээлэл сургалтыг зохион байгуулав. Сургалтанд дотуур байрны 80-н сурагч дунд сургуулийн 130-д сурагчдад “өртөөчлөх аялал” нэртэй хөгжөөнт тоглоом тоглуулж 1,2-р байрыг шалгаруулан шагнаж сонирхолтой байдлаар сургалт мэдээллийг өгөв.

      дэлгэрэнгүй

      Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэн уламжлах үүднээс “Дээлтэй монгол” өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт сумын нийт иргэд идэвхтэй оролцон 1 өдөр монгол дээлээр гоён монгол ёс заншлаараа бахархан мөн өдөрлөгийн үеэр багуудын дунд уламжлалт тоглоом шагай наадгай, алаг мэлхий өрөх зэрэг уралдаан тэмцээнийг зохион байгуулж нийлбэр дүнгээр Дунд сургуулийн баг хамт олон түрүүлсэн.

      дэлгэрэнгүй

      Хүүхэд хамгааллын сарын аяны хүрээнд сумын “Хүүхэд хамгааллын хамтарсан баг”-ийн гишүүд иргэд хөдөлмөрчид, эцэг эхчүүдийн дунд “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн талаар сургалт зохион байгуулж сургалтанд нийт 120 хүн хамрагдсан байна.

      Мөн Дэлхийн Зөн Олон улсын байгууллага, Хүүхдийн цэцэрлэгтэй хамтран эцэг эхчүүдэд “Хүүхэд гэж хэн бэ?, “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эрх”-ийн талаар нээлтэй өдөрлөг зохион байгуулж Нийт 58 эцэг эх оролцсон байна.

        2016-05-03 13:26:30

        Аймгийн Улаанзагалмайн дунд шатны хорооноос орон нутгийн гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд зориулан гал унтраах багаж, хувцас хэрэгсэл нийт 10 гаруй сая төгрөгний эд зүйлийг хүлээлгэн өгч мөн Гал унтраах бүлэгт сургалт зохион байгуулав.

          Хуудас:  1   2   3   4   5  ( 45 мэдээ )

          Цахим санал, өргөдлийн систем

          www.7059106.mn

          Санал хүсэлт илгээх

          Санал асуулга

          ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

          Үр дүнг харуулах