Ажил олгогч Та сар бүр цахим системээр нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа тоон гарын үсгээр БАТАЛГААЖУУЛАН илгээсэн тохиолдолд тайланг хэвлэмэл хэлбэрээр нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх шаардлагагүй.
дэлгэрэнгүй . .
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, сайн дурын даатгуулагч та бүхэн интернэт банк, мобайл банк болон нийгмийн даатгалын гар утасны аппликейшн, www.daatguulagch.ndaatgal.mn веб сайтыг дэлгэрэнгүй . .
Сумын 2021-06-25-ны өдрийн байдлаарх статистик тоо мэдээлэл. Статистик мэдээлэлтэй танилцана уу.
Мэдээллийг Хүн ам өрхийн мэдээллийн систем, мал программаас бэлтгэв
Статистик хариуцсан мэргэжилтэн Х.Хундмаа
Сумын 2020 оны статистик мэдээлэлтэй танилцана уу.
Мэдээллийг www.1212.mn сайтаас бэлтгэв
Статистик хариуцсан мэргэжилтэн Х.Хундмаа
Батлагдсан төсөв, хандив тусламж, орон нутгийн хөгжлийн сангаар 183,7 сая төгрөгний хөрөнгө шинээр олж бэлтгэсэн. Эвдэрч цаашид ашиглахгүй болсон 24,4 сая төгрөгний хөрөнгийг данс бүртгэлээс хасч устгасан байна
2020 оны 11 сарын 12-ны өдөр сумын онцгой комис хуралдлаа. Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор дараах чиглэлийг өглөө.
- Аймгийн Засаг даргын а/331 тоот захирамжийг танилцуулав
- Зөвлөмж зааврыг хэрэгжүүлэх
- ААНБайгууллагуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх
- Хүнсний өргөн хэрэглээний барааны нөөцийг Хөдөө аж ахуйн тасаг гаргах, эргэж мэдээлэх
- Цахимаар урьдчилан сэргийлэх зөвлөмж, анхааруулга хүргэх ажлын ЭМТ, НЭМ салбар зөвлөл зохион байгуулах
- ТУсгаарлах байр бэлтгэх-төсвийн байгууллагууд оролцох
- 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зорчсон иргэдийн судалгааг гаргах
- 0-3 настай хүүхэдтэй ээжүүдийг гэрээсээ ажиллах боломжоор хангах-төрийн байгууллагууд
- Амны хаалтаа зүүцгээе аяныг эрчимжүүлэх ... үүрэг чиглэлийг өглөө.
Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиудын эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлага, гэр бүл хүүхэд залуучуудын газраас бэлтгэсэн контентуудыг орон нутгийн цахим хуудсаар сурталчилсан.
Олон улсын хүүхдийг хамгаалах өдөрт зориулан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар 2 уралдааныг зохион байгуулсан.
“Ирээдүйн одод-2020” сэдэвт хүүхдийн зохиолын дууны цахим уралдааныг 3 насны ангилал болон 6-9 ангийн сурагчдын дунд зохион байгуулж ажиллалаа. Энэхүү арга хэмжээнд нийт 21 хүүхэд цахимаар бичлэгээ ирүүлж оролцсон.
“Бяцхан мисс, Жентельмен-2020” фото зургийн уралдааныг цахимаар зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд 3 насны ангиллаар 38 хүүхэд бүтээлээ ирүүлсэн. Уг арга хэмжээг зохион байгууллахад 1-р багийн малчин П.Болдбаатар Г.Отгонбат О.Төрмандах нар ивээн тэтгэж оролцсон.
Байгууллагын эцэг эхийн зөвлөлөөс хүүхдүүдэд баярын бэлгийг хүргэж өгсөн. Нийт 4 байгууллагын 72 хүүхдэд баярыг бэлэг хүргүүлсэн.
Цагдаагийн хэсэг, хамтарсан баг хамтран хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхэд эцэг, эх гэр бүлтэйгээ хамтдаа баярлах боломжийг бүрдүүлэн хүүхэд зам тээврийн осолд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өдрийн 09:00 цагаас 15:00 цагийн хооронд сумын төв “А” бүсд нэвтрэх замыг түр хязгаарлаж ажиллалаа. Энэхүү “Автомашингүй өдөр” үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.
2020 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын талаар мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Цэргийн жинхэнэ албыг хаагаагүй 18-26 насны иргэдэд багийн засаг дарга нараар дамжуулан зарлан дуудах хуудсыг хүргүүлэн ажиллаж байна.