2019 оны 10 сарын 14 - ний өдөр Луус сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Б.Өлзийхишигийн санаачлагаар 6 - 9 ангийн охид хөвгүүдэд харилцаа хандлагын сургалт мэдээллийг зохион амжилттай зохион байгууллаа. дэлгэрэнгүй . .
Суралцагч болон багш ажилтан, ажиллагсдын суралцах, ажиллах орчиндоо дагаж мөрдөх, хэвшүүлэх дүрмийн саналыг хэлэлцүүлэн :
- Нийт багш ажилтнуудын хурлаар багш ажилтан ажиллагсдын мөрдөх 10А - ын дүрмийг
- Охид болон хөвгүүдийн зөвлөлөөс суралцагч бидний хэвшүүлэх 10 дүрмийг тус тус нийт хамт олны саналд үндэслэн боловсруулж, нийтээрээ 2019 - 2020 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлаас эхлэн мөрдөхөөр шийдвэрлэлээ.
2018 оны 11 сарын 07 өдөр төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж, сургуулийн захирал Н.Долгоржав хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны амжилт ололтоо танилцуулан, багш ажилтнуудын бүтээлийн үзэсгэлэн гаргаж, "Эерэг бол гоё - Эерэг болгоё" аяны хүрээнд нийгмийн ажилтан Г.Цолмон "Багш - Хүүхэд - Эцэг эхийн харилцаа" сургалтыг зохион байгуулж, сургуулийн үйл ажиллагааны сэтгэл ханамж болон багш ажилтнуудын ёсзүйн үнэлгээ судалгааг авч нэгтгэхэд цаг ашиглалт болон ёс зүйн ерөнхий үнэлгээ 95,7 хувьтай дүгнэгдлээ.
2018.12.03 - 07 хооронд Эх хэл бичгээ хүндэтгэн сурталчилж, бахархан түгээх 7 хоногийн аяныг Бага ангийн заах аргын нэгдэл, Хэл, Уранзохиолын багшийн хамтаар амжилттай зохион байгуулж дууслаа. дэлгэрэнгүй . .
2018.12 дугаар сараас сургууль, сургалтын байгууллагын орчинд гар утас, түүнтэй адилтгах цахим хэрэгсэл ашиглахгүй байх тогтоол, журмыг хэрэгжүүлэхэд эцэг эхчүүд, суралцагсдад яаралттай үед холбоо барих боломжгүй хүндрэлтэй тал байсныг сургууль дээр 83129070, дотуур байран дээр 98961323 суурин G - Mobile утаснуудыг байршуулж, байнгын ажиллагаатай болголоо.
2018 оны "Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь" сэдэвт үндэсний 11 дэх удаагийн уралдаан 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж, тус илтгэлийн уралдаанд Математик, физикийн багш Төрбатын Буянтогтохын "Дүрсийг параллель зөөлтөөр хувиргах" сэдэвт бүтээл Тэргүүн байранд шалгарч, улсын уралдааныг манлайллаа. Хамт олныхоо болон эрхэм эцэг эхчүүд, бяцхан суралцагчдынхаа нэрийн өмнөөс халуун талархал дэвшүүлж, ажил хөдөлмөрийн гялалзсан их амжилтыг хүсэн ерөөе.