Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Танилцуулга

  • -

  • Мэндчилгээ

Сүрлэг сайхан уулаараа овоглосон Адаацаг нутгийн зон олон, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч яваа уугуул иргэд, энэ нутагт ажил хөдөлмөр эрхэлж байсан хүн бүрт эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

Энэхүү цахим хуудаснаа тухлан саатаж орон нутгийн мэдээ, мэдээлэлтэй танилцаж байгаа танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэж аз жаргалыг хүсье.

Сум орон нутгийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажил үйлс амжилттай явагдаж төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, сумын дэд бүтэц, өнгө үзэмжийг сайжруулах, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд улсын болон орон нутгйин төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж жирийн ажилчин, малчин, нийт иргэдийн санал бодлыг үндэслэн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, мал сүрэг маань таван төрөл дээрээ тогтмол өсч малчин түмний минь амьжиргаа сайжирч байгаад сэтгэл хангалуун байна.

Сум орон нутгаа хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй иргэн бүрийн мэргэн санал санаачилга, итгэл зүтгэл бидний ажилд хүч өгч, эрч нэмэх тул энэ цахим хуудсаар дамжуулан хөгжил дэвшлийн төлөөх санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг та бүхнээс хүсч, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг өргөе.

 

Засаг дарга Ж.Батхөлөг

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах