Аймгийн Засаг даргын захирамжаар 2022 онд "Хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан УЦУОШТөв "Хүний хөгжлийг дэмжих, манлайлах" зорилт дэвшүүлэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллаж байна. Байгууллагын соёл нэвтрүүлэх, хүний хөгжлийг дэмжих зохион байгуулалтын ажлын хүрээнд залуу инженер, техникчдийг 7-н баг болгон хувааж, 14 хоногт 1 удаа өгөгдсөн сэдвийн дагуу бусдад мэдлэг мэдээллээ түгээх, манлайлах үйл ажиллагаа 2022 оны 05-р сарын 02-нд төлөвлөгөөний дагуу "Сайн муу ажилтны ялгаа" сэдвээр УЦУОШТөвийн урьдчилан мэдээлэхийн ахлах инженер Ц.Мөнхдэлгэр, Уур амьсгалын ахлах техникч Б.Энхжаргал нар, "Харилцааны ёс зүй ба Төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйл" сэдвээр Урьдчилан мэдээлэх инженер Н.Мөнхбат, Мандалговь өртөөний техникч Б.Баасанжаргал нар мэдээлэл хүргэж, сургалт зохион байгууллаа.
дэлгэрэнгүй . .