Иргэдийн анхааралд !!! Өлзийт сумаас 4 сарын 11нд ирсэн иргэн Р нь 4 сарын 22 нд РСR -ийн шинжилгээгээр ковид эерэг
гэж батлагдан өлзийт сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Иргэн Р -аас авсан асуумжаар хотоос ирсэн хүнтэйгээ хавьталд ороогүй гэсэн мэдээлэл өгсөн гэсэн хэдий ч халдварын нууц хугацаа 1-14 хоног, дунджаар 5-6 хоног байдаг.Халдвартай үе нь эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнөх 2 хоногт, шинж тэмдгээс хамаарч 1-14 хоногт халдвар тараах эрсдэлтэй байдаг. Иймээс батлагдсан тохиолдолын иргэнтэй хавьталд орсон сумын 9 иргэн байна.Энэ 9 хүн цаашаа дам хавьталд орсон 29 иргэн асуумжаар гарсан. 7 хүнээс түргэвчилсэнээр шинжилгээг авсан сөрөг гарсан. Баталгаажуулах PCR --ийн шинжилгээг авч аймаг рүү хүргэж ХӨСҮТ- рүү илгээхээр явуулсан. Шинжилгээний хариу гартал гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Гэрийн ажиглалтанд 45 иргэн, тусгаарлах байранд -1 иргэн байна. Иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх, Дархлаагаа дэмжин гэртээ байхыг уриалж байна. Ковидгүй Хулдын төлөө хамтдаа.