Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Танилцуулга

  • -

  • Мэндчилгээ

       Тост Боржигоны өлгий нутаг “Их Угтаал” хайрханаараа овоглон Монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа болон хилийн чанадад ажиллаж амьдарч, сурч, боловсорч байгаа нутгийн түмэн олондоо Говь-Угтаал сум байгууллагдсаны түүхт 91 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж мэндчилж байна. Улс эх орон, орон нутгийнхаа хөгжил дэвшилд өөр өөрсдийнхөө хувь нэмэрээ оруулж эдүгээ 90 гаруй жилийн түүхэн замналыг туулж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Манай сумын иргэдийн дундаас улс төр, шашин урлаг спорт, эрүүл мэнд, боловсролын салбаруудаас төр нийгмийн зүтгэлтэнгүүд олон арваараа төрөн гарсан алдартнуудын өлгий нутагаараа бахархаж байдаг билээ.

        Сумын маань хөгжил дэвшил туулж ирсэн түүхэн замнал нь та бидний өвөг дээдэс ахмад буурлуудын маань хөдөлмөрч зан чанар хойч үеийн бидэнд үлдээсэн өв уламжлал ёс заншил алтан сургамжийн гавьяа юм. Өнөөдөр манай сум 170 гаруй мянган малтай 1700 гаруй хүн амтай. Уул уурхай үйлдвэрлэл үйлчилгээ, МАА-н үйлдвэрлэл хөгжсөн орчин үеийн төв суурин болон өргөжин хөгжиж байна.

         Нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх их үйлсэд гар сэтгэл нийлэн ажиллаж ирсэн үе үеийн хурлын төлөөлөгчид төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлт, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж хамтран ажиллаж байгаа нийт иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн зон олон та бүхэндээ эрүүл энх аз жаргал урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

                                       ИТХ-ЫН ДАРГА                  В.НЯМСҮРЭН

 

дэлгэрэнгүй

     Эзэн Богд Чингис хааны алтан ургийн Хиад Боржигоны удам угсаа хэмээн овоглогдож тулгын чулууг нь тулалцаж, гал голомтыг нь бадрааж яваа өлгий нутгийн ард түмэн нийт Говь-Угтаалчууд нутгийн зон олон, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч яваа уугуул иргэд, энэ нутагт ажил хөдөлмөр эрхэлж байсан хүн бүрт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

     Сум орон нутгийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажил үйлс амжилттай явагдаж төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх, сумын дэд бүтэц өнгө үзэмжийг сайжруулах, ард иргэдийнхээ ая тухтай байдлыг хангаж, амьдрал ахуйг нь дээшлүүлэх тэдгээрийн нөхцөл идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллаж байна.

Орон нутгийнхаа хөгжил дэвшил ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулан буй нийт олон түмэн та бүхний минь юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

 

ЗАСАГ ДАРГА                                   Ч.ЭНХЦЭЦЭГ

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах