Хэмжил зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт 9 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 20.1 дахь заалтын дагуу Гурван сайхан суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа "ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС-ийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа Авто пүү 1 ширхэг, электрон жин 1 ширхэг, шатахуун түгээгүүр 2 ширхэгийг MNS 5311:2003 MNS 3015:2014 гэсэн стандартын шаардлагын ханган ажиллаж байсан тул баталгаажуулалтын гэрчилгээ олгох ажлыг хийж гүйцэтгэлээ.
Мөн 2H2105 загварын 500тн/цаг хэмжих хязгаартай 0001 үйлдвэрийн дугаартай туузан дамжуулагчтай жин стандартын шаардлага хангахгүй хэмжлийн алдаатай байсан тул Улсын шалгагчийн мэдэгдэл өгч цаашид засвар үйлчилгээг хийж улсын баталгаажуулалтад хамруулсаны дараа үйл ажиллагаандаа ашиглахыг зөвлөлөө. Мөн Хэмжил зүйн тухай хууль , зөрчлийн тухай хууль, Шадар сайдын 117 дугаар тушаал, WWW.MASM.GOY.MN сайтаас шаардлагтай мэдээллээ авч болохыг зөвлөлөө.