Гурав. Шалгалт баталгаажуулалтын үйл ажиллагааг,
зохион байгууллах
3.1 Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг хэмжил зүйн төв байгууллагаас хэмжиүүрийн улсын шалгагчийн эрх авсан ажилтан гүйцэтгэнэ.
3.2 Хэмжил зүйн төв байгууллагаас эрх авсан хэмжүүрийн улсын шалгагч нь Хэмжил зүйн тухай хуулийн 20.1.3,21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад заасны дагуу зөвхөн өөрийн харьяалагдах нутаг дэвсгэрт эсвэл холбогдох салбарын хүрээнд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалтыг гүйцэтгэнэ.
3.3 Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтад ашиглаж байгаа ажлын эталоныг улсын этоланоос, эсхүл гадаад орны хүлээн зөвшөөрсөн дээд шатны хэмжлийн эталонтой харьцуулан шалгалт тохируулгад хамруулсан байна.
3.4 Шалгалт баталгаажуулалтыг нэгж дамжуулалт бүхий ажлын эталон ашиглан хүчин төгөлдөр үндэсний стандарт,техникийн зохицуулалт, арга аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ.
3.5 Шалгалтад тэнцсэн хэмжих хэрэгсэлд хэмжил зүйн төв байгууллагаас олгосон шалгалт баталгаажуулалтын лацаар хэмжих хэрэгслийн эд анги, заалтыг өөрчлөх, тохируулах хэсгийг битүүмжилж, шалгалт баталгаажуулалтын гэрчилгээ олгоно.
3.6 Хэмжүүрийн улсын шалгагч шалгалт баталгаажуулалтын гэрчилгээ олгохдоо тухайн хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт хоорондын хугацааг баримтлана
3.7 Шалгалт баталгаажуулалтаар стандартын шаардлага хангаагүй, засварлах ,ашиглах боломжгүй хэмжих хэрэгсэлд мэдэгдэл олгоно.
3.8 Шалгалт баталгаажуулалтад хамрагдсан хэмжих хэрэгслийн дугаар, загвар,хэмжил зүйн үзүүлэлтүүд болон хэрэглэгчийн нэр, хаяг зэргийг тусгасан протокол хөтлөнө.
3.9 Программ хангамж ашигладаг хэмжих хэрэгсэл нь MNS OIML D31 стандартын шаардлага хангасан байна.
3.10 Хэмжил зүйн байгууллагын хүлээн авах нэгжээр хэмжих хэрэгслийг хүлээн авч олгохдоо хэмжих хэрэгслийн хэвийн ажиллагаа ,дагалдах хэрэгсэл, эд анги бүрэн бүтэн байдлыг шалгаж бүртгэл хөтлөнө.
3.11 Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг хүлээн авах ,нэгжээр дамжуулах, ашиглалтын байранд нь гүйцэтгэх тохиолдолд иргэн, аж ахуй нэгж байгууллага нь хүсэлтээ гаргах бөгөөд тээвэрлэлт , шалгалт баталгаажуулалтын төлбөр болон холбогдох зардлыг бүрэн хариуцна.
3.12 Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийхэд хэмжил зүйн байгууллагын ажлын эталоны хүчин чадал хүрэлцэхгүй бол аж ахуйн нэгж, байгууллага болон тухайн хэмжих хэрэгслийг ашиглагч , эзэмшигчийн шалгалт тохируулгад хамрагдсан эталоныг ашиглана.
3.13 Хэмжил зүйн байгууллагаас хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг ашиглалтын байранд нь гүйцэтгэх тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах ажиллах нөхцөлөөр хангана.
Хэмжих хэрэгсэлд шалгалт, баталгаажуулалт хийх журамыг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл www.masm.gov.mn сайтаас хэмжил зүй хэсгээс харах боломжтой.