Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

      1941 оны 12 сарын 11-ний БНМАУлсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 81 тогтоолоор Шарангад нэртэй аймаг байгуулах шийдвэр гарч, өөрчлөгдөн Ембүү Дэрсэнэ усанд 1942 онд ''Дундговь'' аймгийг Өмнөговь аймгаас Буянт-Овоо, Өлзийт, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Цогтчанадмань, Луус, Гурвансайхан зэрэг 8 сум, Дорноговь аймгаас Баянжаргалан, Их эрээн, Өндөршил зэрэг 3 сум, Төв аймгаас Говь-Угтаал, Дэлгэрцогт, Дэрэн, Эрдэнэдалай, Цагаан-Овоо, Цагаандэлгэр, Сайнцагаан зэрэг 7 сумыг таслан нийт 18-н сумтай байгуулан, аймгийн байгууллагын ажлыг явуулах комиссиыг банкны ерөнхий хорооны дарга Балдан, гишүүдэд Өмнөговь аймгийн орлогч дарга Дэжид, Төв аймгийн орлогч дарга Гончигсүрэн нарын 3-н хүнээр батлажээ.
      1942 ондоо Зоогийн Хар овооны энгэрт 40-өөд гэртэй нүүж ирсэн. Аймгийн дарга нь аймгийн Бага Хурлын Дарга, амйгийн Хөдөлмөрчдын Бага Хурлын Дарга, амгийн Хөдөлмөрчдын Бага хурлын Тэрггүүлэгчдийн дарга, аймгийн Хөдөлмөрчдийн Хурлын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Дарга, 1990 оноос аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1992 оноос хойш аймгийн Засаг дарга гэж нэрлэж иржээ. Аймаг байгуулагдсанаас хойш өдгөө хүртэл дараахи хүмүүс аймгийн засаг даргаар алба хашиж ирлээ.
Чимидийн Мижид: Дундговь аймгийн анхны даргаар1942 оны 1-р сарын 9 нд томилогдож, 1942 оны 2-р сарын 9 нд өөр ажилд томилогдсон Ч.Мижид Түшээт ваны хошуу, одоогийн Эрдэнэдалай сумын нутагт малчны гэр бүлд 1905 онд төржээ.
Дооровын Дашзэгвэ: Дундговь аймгийн 2 дэхь дарга 1942 оны 2-р сарын 9 нөөс 1942 оны 7-р сард Түшээт ваны хошуу, одоогийн Луус сумын нутагт Үйзэн суварга гэдэг газар малчны гэр бүлд 1893 онд мэндэлжээ.
Маналжавын Дамднсүрэн: Тус аймгийн 3 дахь дарга 1942 оны 7-р сараас, 1948 оны 11-р сард 1901 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг төржээ
Долгорын Чогсом: Дундговь аймгийн 4 дэхь дарга1948 оны 11-р сараас 1954 оны 7-р сар хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын сумын уугуул иргэн.
Цэндийн Адьяа: Дундговь аймгийн 5 дахь дарга1954 оны 7-р сараас 1957 оны 5-р сард тус аймгийн даргаар ажилласан. 1922 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Таван хөөвөр гэдэг газар малчны гэр бүлд төрсөн.
Занданбалын Жигжид: Тус аймгийн 6 дахь дарга 1957 оны 5-р сараас 1962 оны 5-р сард ажилласан энэ хүн 1917 онд Өмнөговь амйгийн Манлай сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
Тойвгоогийн Наранхүү: Тус аймгийн 7 дахь даргаар 1962 оны 5-р сараас 1966 оны 5-р сарын хооронд ажилласан. 1934 онд Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
Ваанжилын Жигмэд: Тус аймгийн 8 дахь даргаар1966 оны 5-р сараас 1970 оны 10-р сард ажилласан. Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 1919 онд малчны гэр бүлд төрсөн.
Дэндэвийн Ойдов: Тус аймгийн 9 дэхь даргаар1970 оны 11-р сараас 1977 оны 5-р сард ажилласан. Сэцэн ваны хошуу, Цагаандэлгэр сумын нутагт Хүрээтийн гурван шовх гэдэг газар малчны гэр бүлд 1922 онд төрсөн.
Готовын Чингэл: Тус аймгийн 10 дахь даргаар 1977 оны 5-р сараас 1979 оны 7-р сарын ажилласан. Увс аймгийн Туруун суманд малчны гэр бүлд 1940 онд төржээ.
Дамдины Гомбожав: Тус аймгийн 11 дэхь даргаар 1979 оны 7-р сараас 1980 12-р сард ажилласан. Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт Боорж гэдэг газар 1926 онд малчны гэр бүлд төржээ.
Балжинхүүгийн Дамдинсүрэн: Тус аймгийн 12 дахь даргаар хамгийн олон жил буюу 1980 оны 12-р сараас 1990 оны 4-р сард ажилласан. Завхан аймгийн Завханмандал суманд малчны гэр бүлд 1944 онд төржээ. 
Зундуйн Жанжаадорж: Тус аймгийн 13 дахь даргаар 1990 оны 4-р сараас 1992 оны 9-р сард ажилласан. 1940 онд Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт малчны гэр бүлд төрсөн.
Норпилийн Чагнаа: Тус аймгийн 14 дахь даргаар 1992-1996 онд ажилласан. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт малчны гэр бүлд 1939 онд төрсөн.
Жамбын Хүүхэнбаатар: Тус аймгийн 15 дахь даргаар 1996 оны 11-р сараас 2000 оны 10-р сард ажилласан. Мандалговь хотод 1949 онд ажилчны гэр бүлд төрсөн.
Жанчивдоржийн Адьяа: Тус аймгийн 16 даргаар 2000 оны 10-р сараас 2004 оны 10-р сад ажилласан. Дундговь аймгийн Өндөршил суманд 1948 онд төрсөн.
Шоотонгийн Төрбат: Тус аймгийн 17 дахь даргаар 2004 оны 10-р сараас 2010 онд ажилласан . Дундговь аймгийн Луус суманд 1963 онд төрсөн.
Дамбабазарын Чандмань: Тус аймгийн 18 дахь даргаар 2010-2013 онд ажилласан.

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах