Анх 1944 оны хоёрдугаар сард Дундговь аймгийн Мандалговь хотод Ус цаг уурын шинжилгээний станцыг байгуулагдсан. 2020 оны байдлаар Захиргаа санхүү аж ахуйн хэлтэс, Цаг уурын орчны технологийн хэлтэс, Мэдээлэл үйлчилгээний хэлтэс гэсэн зохион байгуулалттайгаар 66-н албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйл ажиллагаа, чиг үүрэг
Хөдөө аж ахуйн цаг уур: Бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалт, Хөрсний чийгийн ажиглалт, Бэлчээрийн зонхилох хортон, шавьж, мэрэгчдийн ажиглалт, Бэлчээрийн талхлагдалтын ажиглалт, Бэлчээрийн даац багтаамж тодорхойлох, Өвөл зуны явуул судалгаа, 10 хоног, сар, улирал, жилийн цаг агаарын тойм мэдээ
Уур амьсгал боловсруулалт: Уур амьсгалын ажиглалтуудыг элемент бүрээр хийх, Жилийн эмхтгэл, Сарын ажиглалтын климат мэдээ, Цасны хэмжилт хийж, цасны зузаан бүрхэц, цасны нягт, нөөц ус тодорхойлох.
Архив мэдээллийн дэд сан: Ажиглалтын материалуудыг автоматжуулсан боловсруулалтанд оруулж мэдээллийн сан үүсгэж архивлах, Автомат станцын мэдээг архивлах, Ус цаг уур орчны нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, түүний үйл ажиллагааг зохицуулах, сангийн мэдээллээр байгууллага, иргэдэд үйлчлэх
Байгаль орчны шинжилгээний лаборатори: Орчны шинжилгээний улсын сүлжээний мониторингийн цэгүүдэд хөтөлбөрийн дагуу болон иргэд, аж ахуй нэгжийн хүсэлтээр агаар, ус, хөрс гэсэн байгаль орчны үндсэн 3 бүрэлдэхүүнд орчны хяналт шинжилгээний ажлыг тасралтгүй хийж гүйцэтгэнэ.
ЦАЗН үйл ажиллагаа: Цаг агаарт зориудаар зохистой нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэж ган, цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулах, Бэлчээрийн болон таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх, гадаргын усны болон усан сангийн нөөцийг тэтгэх, Хүн техник хүрч ажиллахад хүндрэлтэй газрын ой хөвчийн түймэр унтраах, Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны аргазүй, технологийг боловсронгуй болгох, судалгаа шинжилгээний ажил хийх
Ус судлалын харуул: Онгийн голын усны түвшин, цаг агаарын байдал (агаарын температур, салхи, тунадас), ус, мөсний үзэгдэл, хагшаас, хэвгийг ажиглалт хийх, голын урсац тодорхойлох, зэрэгцээ тоололт хийх, Усны сорьц авч усны булингар химийн эрдэс бодис химийн найрлагыг судална.
Мэдээлэл үйлчилгээний хэлтэс: Цаг агаарын урьдчилсан мэдээний төрөл/Хэт богино хугацааны урьдчилсан мэдээ, Хагас хоногийн урьдчилсан мэдээ, Хоногийн урьдчилсан мэдээ, 5 хоногийн урьдчилсан мэдээ, 7 хоногийн урьдчилсан мэдээ, 10 хоногийн урьдчилсан мэдээ, Сарын урьдчилсан төлөв, Улирлын урьдчилсан төлөв/, Цаг агаарын мэдээг Малчид, ард иргэд болон хэрэглэгчдэд хүргэх суваг/Радио, телевиз, Сумын цаг уурчдаар дамжуулан сумын удирдлагуудад хүргүүлэх.Ард телевиз, АСЦогцолборын радио, холбоо, Цаг уурын утас 93098866, Газрын гаднах электрон самбараар өдөр тутам мэдээг дамжуулж байна/, Интернет хаяг/http://tsag-agaar.mn/, Дундговь Цаг агаарын мэдээ, мэдээлэл пэйж хуудас, http://www.dundgovi.gov.mn/, Масс мессэж үйлчилгээ