Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн 4 дүгээр бүлгийн 59 дүгээр зүлийн 2-д “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол аймаг, нийслэл, сум дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг, хороонд Иргэдийн Нийтийн хурал, тухайн хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэж заасны дагуу Дэлгэрхангай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үүсч хөгжсөн түүхтэй.
1992-1994 он, 1994-1996 он, 1996-2000 он, 2000-2004 он, 2004-2008, 2008-2012 он гэсэн түүхэн үечлэлээр Дэлгэрхангай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулагдаж ирсэн.
1992 оноос сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2 жилийн хугацаатай сонгогдож байснаа 1996 онд хууль тогтоомжинд өөрчлөлт орсноор 4 жилээр сонгогддог болсон.дэлгэрэнгүй . .
Отгоны Ядамсүрэн
1992-1996
1992 онд Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргаар ажиллаж байхдаа Дэлгэрхангай сумын нутгийн өөрөө удирдах байгууллагын анхдугаар хурлаар байгуулагдсан Дэлгэрхангай сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож нутгийн удирдлагыг хөгжүүлэхэд гар бие оролцож явсан.
Мөн оноос эхлэн ИТХ-ын даргаар сонгогдон 1992-1996 он хүртэл ажиллаж 1996-2000 он, 2000-2004 онуудад Иргэдийн хурлын төлөөлөгчөөр дахин сонгогдож байжээ.
Намсрайн Дашцэрэн
1996-2004
1962 онд Өвөрхангай аймгийн Сант суманд төрж, 1986 онд Дорноговь аймгийн АУДуС, 2007 онд Эрдэнэт хотын Маргад дээд сургууль тус тус төгссөн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
1986-1989 онд Дэлгэрхангай сумын ҮЭЗ-ийн дарга, 1990 онд сумын намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, 1990-1992 онд сумын АХ-ын тэргүүлэгчдин нарийн бичгийн дарга, 1992-1996 онд сумын ИТХ-ын тэргүүлэгчдин нарийн бичгийн дарга, 1996-2004 онд ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, 2005 оноос өнөөг хүртэл Дэлгэрхангай сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байжээ.
Тоглойн Мягмарсүрэн
2004-2008
1965 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Дээд боловсролтой, Нягтлан бодогч, Төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй, 1985 онд Улаанбаатар хотын Төмөр замын техниккум 2005 онд Удирдлагын Академи тус тус төгссөн.
1988-1992 онд Дэлгэрхангай сумын Ахуйн үйлчилгээ, Эрчим хүчинд нягтлан бодогч, 1992-1997 онд сумын Эрчим хүчний төвийн дарга, 1997-2002 онд сумын ЗДТГ-ын мэргэжилтэн, 2002-2004 онд Удирдлагын Академид сонсогч, 2004-2008 онд сумын ИТХ-ын дарга, 2008 оноос сумын ЗДТГ- ын Хүн ам зүй хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнээр 2013 онд Сумын Засаг даргаар ажилласан.
Юндэн Цэцэгсүрэн
2008-2012
1959 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, Дээд боловсролтой, Физик математикийн багш мэргэжилтэй, 1981 онд Улсын багшийн их сургууль төгссөн.
1981-1990 онд Дэлгэрхангай сумын сургуульд математикийн багш, 1990-2008 онд сумын сургуульд Хичээлийн эрхлэгч сургалтын менежер , 2008-2012 онд ИТХ-ын даргаар ажилласан.
Түдэвийн Уранбилэг
2012-2020 он
1980 онд Дэлгэрхангай суманд төрсөн, Дээд, бакалавр боловсролтой Нягтлан бодогч мэргэжилтэй. 1998 онд Дэлгэрхангай сумын 10 жилийн сургууль, 2005 онд Мандах бүртгэл дээд сургуулийг тус тус дүүргэсэн.
Дэлгэрхангай сумын Эмийн санд 2005-2007 онд нягтлан бодогч, мөн сумын Монгол шуудан банкинд 2007-2009 онд нягтлан бодогч, 2009-2012 онд Дэлгэрхангай сумын Хадгаламж банкны эрхлэгч, 2012-2020 онд Дэлгэрхангай сумын ИТХ-ын даргаар ажилласан.
Цэдэвдоржийн Сансармаа
2020-2024 он
1977 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн. Бүрэн дунд сургууль, Багшийн сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг багш мэргэжлээр төгссөн. 1998 оноос төрөлх сумандаа бага ангийн багш мэргэжлээр ажлын гараагаа эхэлж, 1998-2011 онд хүртэл бага ангийн багш, 2012-2014 онуудад “Сургалтын менежер, 2014-2015 онд Насан туршийн боловсролын багш, 2016-2020 онд бага ангийн багш, 2020-оноос ИТХ-ын даргаар ажиллаж байна.
1998 оноос өөрийн төрөлх нутагтаа тасралтгүй 24 жил ажиллаж тэргүүлэх зэрэгтэй, 5-н төгсөлтийн 140 гаруй сурагчдыг төгсгөж ажил амьдралын гараанд хүргэжээ. 2014-2019 он хүртэл Заах аргын нэгдлийн ахлагч, 2020 онд Дундговь аймгийн ИТХын төлөөлөгч, 2008 оноос сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, 2016-2020 онд ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажиллажээ.
ТОЛЬ БАГААС СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧИД
Д.Бямбаа
Д.Дашсүрэн
Б.Тунгалагсайхан
Ц.Өнөрсүрэн
М.Ундармаа
Ө.Өлзийбатдэлгэрэнгүй . .
Албан тушаал: -ИТХ-ын дарга
Овог нэр: Ц.Сансармаа
Утас: 89894180
Албан тушаал: ИТХ-ын нарийн бичгийн дарга
Овог нэр: Ч.Мөнхтуяа
Утас: 98908181. 80908187
Сумын ИТХ-ын 7-р хуралдаан төлөөлөгчдийн 80 хувийн ирцтэйгээр хуралдаж, дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.
1. Сумын Засаг даргын 2021 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх
2. Сумын ОНХС, БХС, СХСангийн жилийн эцсийн тайланг сонсож үнэлэлт, дүгнэлт өгөх, 2022 оны төлөвлөгөө, төсөл хөтөлбөрийг батлах
3. 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны сумын жилийн төсвийн төслийг хэлэлцэж, батлах
4. Сумын ИТХ-ын 2021 оны ажлын тайланг сонсох
5. 2022 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж, батлах
6. Бусад асуудлаар хуралдлаа.
Хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах, хүчирхийллийн эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах нөхөн сэргээх, нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах зорилгоор “Хамтарсан баг” аяныг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ныг хүртэл хугацаанд зохион байгууллаа.дэлгэрэнгүй . .
ИТХ-ын ажлын албанаас багийн ИНХ-ын Зөвлөлийн хуралдааны дарга нарт:
1. МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 23 ДУГААР ЗҮЙЛ: БАГИЙН ЧИГ ҮҮРЭГ, 32 ДУГААР ЗҮЙЛ: БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛдэлгэрэнгүй . .
Дундговь аймгийн ИТХ-ын ажлын алба Дэлгэрхангай сумын ИТХ-ын 2021 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээг дараах үзүүлэлтээр үнэлж дүгнэлээ.
1. Хурлын хуралдаан, түүний зохион байгуулалт, хууль зүйн үндэслэл
2. Хурлын дотоод ажлын зохион байгуулалт
3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагаа
4. Хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, гүйцэтгэл
5.Төсөв, санхүүгийн хүрээнд нийт 36 үзүүлэлтээр ажлыг үнэлж 89.76% -ийн үнэлгээгээр үнэлэгдсэн байна.
"ХУУЛИА ДЭЭДЭЛЖ-ЗӨВ АМЬДАРЪЯ" арга хэмжээний хүрээнд "ХУУЛЬ СУРТАЛЧИЛАХ" арга хэмжээг зохион байгууллаа.
Сургалтыг ИТХ-ын дарга Ц. Сансармаа, Мэдээлэл зүйн багш А. Билэгсайхан, НТББагш Б. Цэрэнбямба нар "Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг" "Цахим орчны зохистой хэрэглээ" чиглэлээр сургалт, гарын авлага тарааж, АХА тэмцээнийг зохион байгууллаа.дэлгэрэнгүй . .
ХУУЛИА ДЭЭДЭЛЖ-ЗӨВ АМЬДАРЪЯ" арга хэмжээний хүрээнд "Аав, ээж би" гэр бүлийн буухиа тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд: 1-р байрыг Ж. Энхбатын гэр бүл, 2-р байрыг Н. Түвшинбаатарын гэр бүл, 3-р байрыг Б. Мөнхжавхлангийн гэр бүлүүд амжилттай оролцлоо. Гэр бүлүүдэд баяр хүргээд аз жаргалыг хүсье. Арга хэмжээг сумын ИТХ, ИТХ-ын 2-р багийн төлөөлөгчид ивээн тэтгэж хамтран зохион байгуулсан байна.
ХУУЛИА ДЭЭДЭЛЖ-ЗӨВ АМЬДАРЪЯ" арга хэмжээний хүрээнд гэр бүлүүдийн дунд "Гар бөмбөг"-ийн тэмцээнийг зохион байгуулж, тэмцээнд 5 баг оролцож 1-р байрыг Г. Оргилболд ахлагчтай баг, 2-р байрыг Ё. Энхмөнх ахлагчтай баг, 3-р байрыг Ж. Энхбат ахлагчтай багууд эхний байруудыг эзэллээ. Арга хэмжээг сумын ИТХ, ИТХ-ын 2-р багийн төлөөлөгчид ивээн тэтгэж хамтран зохион байгуулсан болно.
Дэлгэрхангай сумын ИТХ-ын 8-р хуралдаан 2022.03.07нд хуралдлаа.
8-Р ХУРАЛДААНААР
1. Хуралдааны дэг батлах тухай
2. Сумын ИТХ-ын хурлын хорооны үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм
3. Төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх үлгэрчилсэн журам" батлах тухай
4. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн ажиллах журам батлах тухайдэлгэрэнгүй . .
“Охидоо хамгаалъя” арга хэмжээний хүрээнд эмэгтэйчүүд бид хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, харилцаа хандлагаа өөрчлөх, охидтойгоо зөв боловсон харьцах, тулгамдаж байгаа асуудлуудыг илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодохойлох зорилготой сургалтыг зохион байгууллаа.дэлгэрэнгүй . .
"Охидоо сонсъё"сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Сургалтанд 7-12-р ангийн охид оролцож сонирхсон асуултаа асуух, охид дүү нартаа болон үе тэнгийхэндээ анхаарах санамж зөвлөмжийг түгээж оролцсон байна.дэлгэрэнгүй . .
Толь, Таргат, Шавагтай, Номгон багууд багийн Иргэдийн нийтийн хурлаа 2022.05.14 нд зохион байгуулж 2023 онд ОНХСангийн төсөв, хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх саналаа эрэмбэлж багтаа тулгамдаж байгаа асуудлаараа санал хүсэлтээ солилцсон байна.
"Охидоо сонсъё" арга хэмжээний хүрээнд дотуур байранд амьдардаг 6-12-р ангийн охидод сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар ярилцаж гарсан саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж, шийдвэрлэх талаар зөвлөмж хүргүүлж ажиллах болсон байна.дэлгэрэнгүй . .
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан "Манай гэр бүлийн аз жаргал" уралдаанд: ээжтэйгээ хамт зураач уралдаанд 13 ээж хүүхэд оролцлоо. Ээж Янжингарав, охин Л. Алтантуяа нар 1-р байр, Ээж Уранбайгаль, охин Д. Маралгуа нар 2-р байр, Ээж Мөнхжаргал, хүү Ц. Чингис нар 3-р байр, Ээж Саруултуяа, охин Б.Нандин-Учрал нар тусгай байруудыг эзэлсэн байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулсан "Гэгээн хүслэн"яруу найргийн уралдаанд 6-8- р ангийн сурагчид оролцлоо. Уралдаанд : М. Ням-Очир 1-р байр, Н. Уулцэцэг 2-р байр, Б. Мягмарнаран 3-р байруудыг тус тус эзэлсэн байна. Уралдаанд оролцсон бүх сурагчдадаа баярлалаа.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаанаар
1. Амьжиргааг дэмжих зөвлөлийг шинэчлэн батлах тухай
2. Сумын 2022 оны төсөвт өөрчлөлт оруулж батлах тухай
3. Орон нутгийн хөгжлийн сангийн төсөл хөтөлбөрийн нэршилд өөрчлөлт оруулах тухай
4. Дагаж мөрдөхөө больсон тогтоолуудыг хүчингүй болгох тухай
5. Уул тахилгын наадмын хандив, зарцуулалтын тайлан
6. Сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээний ажлын явцын мэдээлэл гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.
Сумын төвийн айл өрхүүдийн элс зөөвөрлөх ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд "МАК ЦЕМЕНТ" ХХК, "ЭХЛЭЛ УРГАЦ" ХХКомпианууд зүүн болон зүүн урд лагерийн элсийг зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгэлээ.
Сумын ИТХ-ын дэргэдэх ОНХС-ийн хяналтын зөвлөл 2022 онд хийгдсэн ажлуудад хяналт тавин ажиллаж, цаашид анхаарх асуудлуудын зөвлөмжийг сумын Засаг даргад хүргүүлж ажиллалаа
Сумын Хамтарсан баг, ГХУССЗ хамтран " Дотуур байр" тусгай арга хэмжээг зохион байгуулан хүүхдийн амьдарч буй орчин, орчны аюулгүй байдалд хяналт хийж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналтын явцад илэрсэн дутагдлыг арилгуулах зорилгоор арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.
Сумын ИТХ-ын төсөв санхүү, эдийн засгийн хороо 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 60 хувийн ирцтэйгээр хуралдаж 6 асуудлыг хэлэлцэж санал дүгнэлтээ гаргалаа. Хуралдааныг төсөв санхүү, эдийн засгийн хорооны дарга Дамдинсүрэн нээж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулж хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.
Төлөвлөгөөний дагуу хэлэлцсэн асуудлыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 10-р хуралдаанд хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцогч төлөөлөгчид дэмжсэн байна.
Сумын ИТХ-ын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бодлогын хороо 2022 оны 10 дугаар сарын 13-ний өдөр хуралдаж 3 асуудлыг хэлэлцэж санал дүгнэлтээ гаргалаа. Хуралдааныг хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бодлогын хорооны дарга Ц. Одбаяр нээж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулж хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.
Төлөвлөгөөний дагуу хэлэлцсэн асуудлыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 10-р хуралдаанд хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцогч төлөөлөгчид дэмжсэн байна.
Ээлжит аравдугаар хуралдаан 2022 оны 10 дугаар сарын14-ний өдөр 61,9 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Төлөөлөгчдийн ирц: Танхимаар-10, цахимаар-3, чөлөөтэй-4, тасалсан-4
Хуралдаанаар: 1. Төсөвт байгууллагуудын хөрөнгө худалдан авах, актлах, хөрөнгө бүртгүүлэх
2. ЕБСургуулийн 100 жилийн ойн арга хэмжээний тайландэлгэрэнгүй . .
Дэлгэрхангай сумын ГХУССЗөвлөлийн хурлаар ЕБСургуулийн сурагчдын дунд дээрэлхэлтийг таслан зогсоох, хорт зуршлаас татгалзах урьдчилан сэргийлэх "Гоё найз" 1 сарын аяны нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Энэ арга хэмжээг ГХУССЗөвлөл нь ЕБС, Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулна.
Эм эргэлтийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдээс ирсэн санал хүсэлтийг уламжлах, хяналт хийх арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.
Хяналтаар: 1. Эм эргэлтийн сангийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, эмийн үнэ тогтоох зөвлөлийн төлөвлөгөө, үйл ажиллагаа, хэрэгжилтдэлгэрэнгүй . .