Дундговь аймаг
2024-2028 оны сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлах, 2025 оны төсвийн жилийн ажлын хүрээнд Сайнцагаан сумын ЗДҮАХөтөлбөр болон ирэх оны сумын төсөвт санал хүсэлт авах, сонсох зорилгоор сумын засаг даргын Орлогч И.Эрдэнэцог, Нийгмийн бодлогын мэргэжилтэн О.Уранзаяа нар харьяа төсөвт байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр сумын 2024 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, хүүхэд, багшийн хөгжлийг дэмжсэн, эрүүл мэнд, боловсролын салбарт нэн шаардлагатай нийт 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнийг харьяа төсөвт байгууллагууддаа гардуулан өглөө.