Дундговь аймаг
Адаацаг сумын цэцэрлэгийн багш, ажилчид нь манай цэцэрлэгийн орчин, МХБ-ийн үйл ажиллагаатай танилцан багш нарын сургалт үйл ажиллагаанд сууж харилцан туршлагаа хуваалцлаа. Эрхлэгч С.Алимаа тус цэцэрлэгийн 18 багш ажилтанд ““Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ээр сургалт зохион байгуулан зөвлөгөө, зөвлөмж өглөө.