Сайнцагаан сум

Дундговь аймаг

Мэдээ

“МИНИЙ НАЙЗ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

 Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд “МИНИЙ НАЙЗ” өдөрлөгийг аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар хамтран тус цэцэрлэг дээр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр цэцэрлэгийн багш, алба хаагчдад ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул ослоос бэлэн бай сэдэвт сургалт, 2-5 настай 5 бүлгийн 120 хүүхдэд Бага насны хүүхдийн гар утасны донтолт, амттаны хор хөнөөлийг таниулах “МИНИЙ МУУ НАЙЗ” үлгэрчилсэн сургалт, ахлах болон бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд гэнэтийн аюул ослоос өөрийгөө хамгаалах “Амар мэндийн алхам” сургалт, мөн хүүхдүүдэд дархлаа дэмжих С витаминжуулалт, 4 бүлгийн 2-5 насны 40 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, хөлийн гишгэлтийн хэмжилт, хөлийн гажиг хэмжих үйлчилгээг тус тус үзүүллээ.

Урьдчилан сэргийлэх үзлэгээр 4 хүүхэд буюу 10% хавтгай тавхайтай, тавхайн дутуу хөгжил, буруу гишгэлтэй байсан тул зөвлөгөө өгч, давтан үзлэгт хамрагдахыг зөвлөлөө. Хүүхдийн насны онцлогт тохирсон, эрүүл мэндийн боловсролыг дэмжсэн үйл ажиллагааг зохион байгуулсан аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хамт олонд баярлалаа.


Их уншсан

"УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ АЧ ХОЛБОГДЛЫГ ТАНИУЛАХ" ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ДУГУЙЛАНД ХАМРАГДАЖ БАЙНА

ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

ТУРШЛАГА СУДЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

САЙН СУРГАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“TOYA CUP-2024”ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“ҮНДСЭН ХУУЛЬ-100” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАНАЙ ЦЭЦЭРЛЭГ MNS CAC RCP39:2011 СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА