Сайнцагаан сум

Дундговь аймаг

Мэдээ

НАРАН, ТЭВШ БАГИЙН МАЛЧДАД ӨВС ТЭЖЭЭЛИЙН БАГЦ ХҮРГЭЛЭЭ.

 Сумын онцгой комиссоос улсын нөөц, аймгийн аюулгүйн нөөц мөн сумын аюулгүйн нөөцөөс үнэ төлбөргүй олгож буй өвс, тэжээлийг #багц болгон багийн засаг дарга нарт чиглэл болгосон1.Аймгийн төв дээрээс олгох2.Багийн төв дээрээс олгох судалгааг үндэслэн хөдөөгийн баг, малчиддаа татан авах, ойртуулан төвлөрүүлэн тараах, зам гаргах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Наран, Тэвш багт хуваарилсан өвс тэжээл, долооцыг хүргэлээ. Сайнцагаан сум нь 1200-аад малчин өрхтэй бөгөөд нэг малчин өрхөд 4 боодол өвс, 3 шуудай хивэг тэжээл, 1 ширхэг долооц, тэжээлийн нэмэлт эрдэс байхаар хуваарилсан юм. Тээвэрлэлтийн ачилт, буулгалтыг Сайнцагаан сумын ЕБС-ын 5 сургуулийн эрэгтэй албан хаагчид, сумын ЗДТГ-ын эрэгтэй албан хаагчид гүйцэтгэж байна. Маргааш Далай багийн төвд үргэлжилнэ.










Их уншсан

"УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ АЧ ХОЛБОГДЛЫГ ТАНИУЛАХ" ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ДУГУЙЛАНД ХАМРАГДАЖ БАЙНА

ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

ТУРШЛАГА СУДЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

САЙН СУРГАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“TOYA CUP-2024”ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“ҮНДСЭН ХУУЛЬ-100” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАНАЙ ЦЭЦЭРЛЭГ MNS CAC RCP39:2011 СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА