Сайнцагаан сум

Дундговь аймаг

Мэдээ

"ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ" ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ХӨГЖИЛ, ОРОЛЦООГ ДЭМЖИХ “ХҮҮХДЭЭС ХҮҮХДЭД” ТӨСӨЛ САЙНЦАГААН СУМАНД ХЭРЭГЖЛЭЭ.

 Сумын ЗДТГазар "Дүүрэн бэлэг" ТББ-тай хамтран “Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн багш, сайн дурын суралцагчдыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр бэлтгэн, чадавхжуулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Хүүхдээс хүүхдэд” бичил төсөл 2022 оны 11-р сараас эхлэн сумын ЕБсургууль, цэцэрлэгүүдэд хэрэгжин өнөөдөр хаалтаа үйл ажиллагаа зохион байгууллаа.

Төслийн хүрээнд Сайнцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 22 сайн дурын хүүхдийг бэлтгэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэрээр айлчлан, хөгжлийн үйлчилгээг хүргэх үйл ажиллагааг зохион байгуулж, Тархины саажилт, даун, аутизм, оюуны бэрхшээлтэй зэрэг 20 хүүхдэд гэр айлчлалаар нийт 460 удаагийн үйлчилгээ үзүүллээ.

Мөн төслийн зорилтот сургууль, цэцэрлэгүүдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарт мэргэжлийн зочин багшаар дамжуулан арга зүйн дэмжлэг үзүүлжээ.

Тус төслийн багийн ахлагчаар “Дүүрэнбэлэг” хүүхдийн боловсрол, хөгжилд үйлчлэх төв НҮБТТ-ын гүйцэтгэх захирал Б.Гэрэлсүрэн, гишүүнээр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын хүүхдийн хөгжил хамгаалал, тэгш хамруулан сургаа боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Цэцэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо ТББ-ын тэргүүн Ц.Батсайхан Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийн Дундговь аймгийн зохицуулагч Э.Мөнхжаргал нар ажиллалаа.








Их уншсан

"УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ АЧ ХОЛБОГДЛЫГ ТАНИУЛАХ" ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ДУГУЙЛАНД ХАМРАГДАЖ БАЙНА

ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

ТУРШЛАГА СУДЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

САЙН СУРГАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“TOYA CUP-2024”ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“ҮНДСЭН ХУУЛЬ-100” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАНАЙ ЦЭЦЭРЛЭГ MNS CAC RCP39:2011 СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА