Дундговь аймаг
Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Анхдугаар үндсэн хууль-100 танилцуулга хичээлийг багш нарын баг бэлтгэн 1-9 р ангийн сурагчдад зааж, анхдугаар үндсэн хуулийн талаар таниулав. Мөн байгууллагын багш, ажилчдын дунд анхдугаар үндсэн хуулийн асуулт хариултын "Алтан хонх" тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд: Дотуур байрын багш Э. Гарамханд 1-р байр, дотуур байрын ажилтан Р. Цэцэгтуяа 2-р байр, биеийн тамирын багш Н. Уранчимэг 3-р байр эзлэв. Хуулийн мэдлэгээ бататгаж идэвхтэй оролцсон бүх багш ажилчдадаа цаашдын ажилд нь амжилт хүсье.