Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Мэдээ

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИЙН НЭГ ӨДӨР ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Дунд ангийн мэргэжлийн хөгжлийн бүлгээс “Эцэг эх, асран хамгаалагчийн нэг өдөр” үйл ажиллагааг 2024 оны 11 сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд 93 эцэг эх асран хамгаалагч оролцлоо. Эцэг эх асран хамгаалагч нар 2 цагийн хичээлд сууж хүүхэд насаараа аяллаа.

      Мөн олон төрөлт спортуудын тэмцээнд оролцож, Сургуулийн нийгмийн ажилтан Аав, ээжүүдэд тус тусад нь сургалт зохион байгуулсан. Мөн үдийн хоолны амталгаа хийж сэтгэл ханамжийн судалгаанд хамрагдсан.

        Дартсын тэмцээнд Эр: 6а ангийн аав Д. Даваасүрэн Эм: 6а ангийн ээж И. Ролжинзов

         Шатарын тэмцээнд: Эр: 9а ангийн өвөө Ц. Гомбосүрэн Эм: 9а ангийн ээж Ж. Отгонцэцэг нар

     Воллейболын тэмцээнд: Эрэгтэй: Ж. Март багштай 6а ангийн баг тамирчид Эмэгтэй: Г. Болортуяа багштай 7а ангийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр: “ШИЛДЭГ АНГИ”1-рт Ж. Март багштай 6а анги

2-рт Ц. Маналсүрэн багштай 8а ангийн эцэг эх асран хамгаалагч нар тодорлоо.  Амжилтын эзэд болсон эцэг эх асран хамгаалагч нартаа болон үйл ажиллагааг минь хүндэтгэн ирж идэвхтэй оролцсон нийт эцэг эх асран хамгаалагч нартаа баярлалаа. Дараа дараагийн хамтын үйл ажиллагаанд илүү их амжилтыг хүсэн ерөөе.

Их уншсан

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ШҮДНИЙ ҮЗЛЭГ САЙХАН-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН СӨБ-ЫН БАГШ НАРЫН ДУНД ВОЛЕЙБОЛЛЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АМТЛАГ НАМАР ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОРОН НУТАГТ ТОГТВОР СУУРЬШИЛ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА СУРГУУЛИЙН ӨМНӨХ, БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН БАГШ НАР, УДИРДАХ АЖИЛТНЫГ БАГААР ШАЛГАРУУЛЖ,УРАМШУУЛАХ УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ-МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН УУЛЗАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИЙН НЭГ ӨДӨР ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЛЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АНХДУГААР ҮНДСЭН 100 ТАНИЛЦУУЛГА ХИЧЭЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УРЛАГИЙН БАГА НААДАМ БОЛЛОО