Дундговь аймаг
Монголын Эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн хүрээнд охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг нэгдэх, Авлигын Олон Улсын өдрийг тохиолдуулан Сумын Эмэгтэйчүүдийн салбар зөвлөл, Засаг даргын тамгын газар, Ерөнхий боловсролын сургуультай хамтран 2024 оны 12 сарын 9-ны өдөр ЕБС-ийн 9-р ангийн 21 сурагчдад "Авлигын тухай ойлголт болон Жендэрийн тухай ойлголт" сэдвээр сургалтыг Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Отгонцэцэг, Сургуулийн нийгмийн ажилтан Д.Түвшинжаргал нар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Идэвхтэй хамрагдсан сурагчдадаа баярлалаа.